BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ургамлыг усалж буй гар, бизнес эрхлэгчийг өсгөж буй, бизнесийн хүрээнд өсөлт хөгжилтийг санал болгож буй зураг. - Business.MN

Хүний нөөцөө хэрхэн зардал бус баялаг болгох вэ?

Badral Misheel   Б.Мишээл
2021-03-31
  Төр ба бизнес, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Байгууллагын биет бус хөрөнгийн эх үүсвэр бөгөөд менежментийн бусад нөөцийг ашиглаж үр дүн бий болгодог чухал капитал бол хүний нөөц билээ. Хагас зууны өмнө компаниудын нийт хөрөнгийн 83 хувийг биет, 17 хувийг биет бус хөрөнгө эзэлдэг байсан бол өдгөө энэ харьцаа эсрэгээрээ 20:80 болжээ. Буруу удирдвал зардал, зөв удирдвал баялаг болдог тул хүний нөөцөө системтэй удирдах нь ямар ч байгууллагын хувьд анхаарууштай асуудал билээ. 

Хүний нөөцөө системчилснээр бүтээмжийг үнэлэх, маргаан шийдвэрлэх, цалин урамшууллын бодлого зэрэг хүнтэй холбоотой бүхий л дүрмийг тодорхой болгож, тэдгээрийг уялдаа холбоотой болгох боломжтой. Түүнчлэн хүний нөөцийн асуудлаа зөв олж харах, тэдгээрийг боломжит бага хүч, зардлаар оновчтой шийдэх, алдаанаас учир шалтгааныг олж, бүтцийн сайжруулалт хийх зэрэг олон боломжийг олгодог. Ингээд хүний нөөцөө системчлэхэд шаардлагатай алхмуудыг хүргэе.

Хүний нөөцийн стратеги боловсруулах

Олон байгууллага хүний нөөцийн стратегиа боловсруулдаггүй эсвэл буруу боловсруулсны улмаас алддаг. Тэгвэл стратегиа зөв боловсруулахад юу анхаарах хэрэгтэй вэ? Хүний нөөцийн стратеги нь тухайн байгууллагын бодлого, зорилготой уялдаатай байх ёстой тул юун түрүүнд байгууллагынхаа үндсэн стратегид анализ хийхээс ажил эхэлнэ. Үүний дараа байгууллагадаа сэтгэл ханамж, бүтээмж гээд төрөл бүрийн судалгаа хийж, түүндээ мөн дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

Үр дүнтэй стратеги боловсруулахад шаардлагатай өөр нэг ажил бол байгууллагынхаа өнөөг хүртэл хүний нөөцөө удирдахад баримталж ирсэн философийг тодорхойлох. Эндээс гарч ирсэн дүр зураг, хийсэн судалгаа, дүн шинжилгээндээ үндэслэн хүний нөөцийн стратегийг боловсруулна.

Удирдлагын манлайлал

Ямар ч сайн бодлоготой байгаад удирдлагын манлайлал үгүй бол хэрэгжихгүй. Иймд захирлууд болон дунд түвшний удирдлагууд өөрсдөө үлгэр жишээ байх ёстой. Үүний тулд дараах таван чадварыг эзэмших шаардлагатай: 

  • Зорилгоор удирдах– тодорхойлсон зорилгоо ажилтнууддаа ойлгуулж, төлөвлөж, мэдээлэх замаар тэднийг зорилго руу нь чиглүүлдэг байх
  • Үлгэр жишээ байх– удирдлага өөрөө дүрмээ зөрчдөггүй, санаачлагатай, зарчимч, үргэлж суралцдаг байх 
  • Сэдэлжүүлэх– бусдыг ойлгож, шаардлага тавьж, урамшуулж чаддаг байх
  • Ажил даалгах чадвар– хүнээ таньж, ажилтнуудтайгаа эргэх холбоо үүсгэж, үр дүнг нь тооцдог байх
  • Багаа удирдах чадвар– багийн дүрүүдийг тодорхойлж, урвалд оруулж чаддаг байхаас гадна ажилтнуудда көүчлэх

Хүний нөөцийн багаж хэрэгслээ тодорхойлох

Хүний нөөцийг системтэй удирдахад тус болох дараах таван багаж хэрэгсийг буюу бодлогыг боловсруулж, тоглоомын дүрмээ тодорхойлох хэрэгтэй. Эдгээрийг жонглёрдох мэт тэнцүү удирдах нь чухал. 

  • Сонгон шалгаруулалтын бодлого– олон байгууллагад ажилтан сонгон шалгаруулах тодорхой процесс байдаггүйн улмаас хамгийн эхний үе шат дээр алдаж, улмаар дараа дараагийн алдаа гарах үндэс болдог. 
  • Дасан зохицох процессын бодлого– ажилтан албан тушаал солих зэрэг нөхцөлд дасан зохицох хөтөлбөртэй байх нь чухал. Ажилныг өөр албан тушаалд томилсон бол сургаж, зөвлөж, ажилд нь дасгах бодлоготой байх хэрэгтэй.
  • Сургалт хөгжлийн бодлого– ажилтнуудын сурч хөгжих хэрэгцээ, шаардлагад нийцсэн оновчтой бодлого байх хэрэгтэй. Хандлага, шинэ чадвар, карьер төлөвлөгөө, удирдагч бэлдэх зэрэг ажилтны бүтээмж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих сургалтуудад хамруулах нь зөв. Мөн сургалт, хөтөлбөрт хамруулсны дараа үр дүнг нь заавал хэмждэг байх нь чухал.
  • Гүйцэтгэлийн үнэлгээний бодлого– байгууллагынхаа онцлогт тохирсон үнэлгээний системийг нэвтрүүлэх эсвэл онцлогтоо тааруулж нутагшуулж, шударга, тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй.
  • Цалин урамшууллын бодлого– цалингийн шатлалын систем боловсруулах, урамшууллын сантай болох. 

Хүний нөөцөө системчилснээр богино хугацаанд хөдөлмөрийн маргаан, хүний нөөцийн оролт, гаралт буурч, санал, санаачилгын тоо, сэтгэл ханамжийн түвшин, удирдагчийн үнэлгээ нэмэгдэх зэрэг үр дүн гарна. Харин урт хугацаанд нэг ажилтанд ногдох зардал буурч, орлого, өрсөлдөх чадвар, ажил горилогчдын тоо, биет бус хөрөнгийн хэмжээ нэмэгддэг. 

Хүний нөөцөө системтэйгээр удирдахад шаардлагатай аргуудыг энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр  Ганабелл Институтыг үүсгэн байгуулагч, хүний нөөцийн зөвлөх П.Гандолгор танилцууллаа. “Хүний нөөцөө системтэйгээр удирдах нь” сэдвийн хүрээнд явагдсан энэхүү хичээлийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү. 

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт NCS компанийн захирал Д.Болор оролцож “Хариуцуулан гүйцэтгүүлэх замаар захирлын ачааллыг бууруулах нь” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars

bookzone.mn
Тагууд: ажилтанменежментхүний нөөц

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Badral Misheel

Б.Мишээл

Business.mn Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00