МҮХАҮТ-аас хөл хорионы дараа ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулахыг нөхцөлийг бүрдүүлэх, иргэн, ААН бизнес, үйл ажиллагааг дэмжих чиглэлд дараах арга хэмжээг авах талаарх саналыг Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдэв.
- 2021 оноос ажил олгогч, ажилтны төлөх НДШ-ийг нэмж, 26 хувь болгосон. Цар тахалтай энэ үед НДШ-ийн нэмэгдлийг зогсоож, өмнөх оны 19 хувьд хүргэх.
- Монголбанкин дахь зээлийн мэдээллийн сангаас буурсан буюу хэвийн бус, муу зээлдэгчийн мэдээллийг нэг удаа хасах. Тус санд 300 мянган иргэн, 8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа аж. Иймээс энэ хүнд нөхцөлд эдгээр иргэн аж ахуйн нэгжийг муу зээлдэгчийн бүртгэлээс хасч, зээл авах нөхцөлийг нээхийг хүслээ.
- Өнөөдрийн байдлаар татвар төлөгчөөр бүртгүүлсэн 51 мянган аж ахуйн нэгж байгаа аж. Эдгээрийн 55 хувь буюу 30 мянга орчим нь Нийгмийн даатгалын санд 194 тэрбум төгрөгийн татварын өр, төлбөр үүссэн байгаа аж. Иймээс татвар болон нийгмийн даатгалын өртэй аж ахуйн нэгжид нэг удаа өршөөл үзүүлэх хуулийн саналыг Засгийн газар, УИХ-д хүргүүлнэ. Цар тахалтай хүнд хэцүү үед татварын өртэй ААН, муу зээлийн санд байгаа иргэн, ААН-ийг нэг удаа өршөөж, хөл хорионы дараа бүдгийг нь шинэ гараанаас хөдлөх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж ажиллахаа танхимаас мэдэгдлээ