BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зоос, тэмдэглэлийн дэвтэр, тооны машин, санхүүгийн бичиг баримт зэрэг янз бүрийн зүйлээр хүрээлэгдсэн модон гадаргуу дээр "ТАТВАР" гэсэн бичээсийг тодоор бичсэн жаазтай тэмдэг байрлуулна. Энэ үзэгдэл нь санхүүгээ удирдаж буй аливаа бизнест чухал ач холбогдолтой татвар, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн сэдвийг санал болгож байна. - Business.MN

Answered: Татварын албанд яаж бүртгүүлэх вэ?

Business.mn   Business.mn
2022-09-13
  Answered
0
Share on FacebookShare on Twitter

Business.mn сайтаас бизнесийн эзэд, удирдлага, менежер, ажилтнуудад зориулаад стратеги, санхүү, хүний нөөц, менежмент, маркетинг, дижитал шилжилт, хувь хүний хөгжилтэй чухал асуултуудын хариултыг #Answered булангаараа цувралаар хүргэж байна. 

Улсын бүртгэлээс компанийнхаа гэрчилгээг авснаас хойш 14 өдрийн дотор өөрийн харьяа татварын албанд бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхдээ ААН-үүд ТБ-01, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягтыг бөглөснөөр татварын албанаас хувийн хэрэг нээж, та төлөгчийн гэрчилгээгээ авна. Ингэснээр  танай байгууллага татварын харилцаанд оролцож эхлэх бөгөөд цаашдаа бизнесийн үйл ажиллагаагаа тэлэхдээ татвараа тооцох, татвараа төлөвлөх хэрэгтэйгээс гадна ер нь татвар төлөгч болно гэдэг хувиараа хөлсний хөдөлмөр эрхлэхээс тэс ондоо зүйл гэдгийг анхаарвал зохино.

Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Хуулийн этгээдийн дүрэм
  • Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хуулийн этгээдийн банкны дансны хуулга
  • Удирдлагын анкет, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)

Бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа:

Татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл, хөрөнгийн хэмжээ, нэр төрөл, эрхэлж буй ажил үйлчилгээний чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор ТБ-06 маягтыг бөглөн харьяалах татварын албанд бүртгүүлнэ.

Татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий бусад этгээдийг бүртгэх:

  • Монгол улсад орлого олж байгаа гадаадын хуулийн этгээдийн төлөөний газрыг харьяа татварын алба татвар төлөгчөөр бүртгэн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
  • Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг  зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд бүртгүүлнэ.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10  хоногийн дотор бүртгэх байгууллага болон харьяалагдах татварын албанд мэдэгдэж татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ.

Татвар төлөгч харьяаллаа сольж шилжихээр болбол дараах зүйлсийг бүрдүүлнэ:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хоёр тал/
  • Татвар төлөгчийн гаргасан шилжих хүсэлт
  • Санхүүгийн тайлан, баланс (улирлын тайлан өгсөн байх)
  • Татвар төлөгчийн харьяалал нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэнийг нотлох баримт /ҮХЭХ-ийн гэрчилгээний хуулбар, газрын гэрчилгээ, лиценз, зөвшөөрөл, баг, хорооны засаг даргын тодорхойлолт, түрээсийн гэрээний хуулбар гэх мэт холбогдох бусад баримтууд/

Ямар тохиолдолд татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах вэ?

  • Хуулийн этгээд татан буугдсан,
  • Хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан,
  • Татвар төлөгч иргэн нас барсан, эсхүл нас барсанд тооцсон
  • Хуульд заасан бусад үндэслэлээр

 

 

bookzone.mn
Тагууд: компани байгуулахтатвархуулийн этгээд

Санал болгох:

A man in a suit crawls on all fours beneath large red letters spelling "HOAT," with the letter "O" replaced by a slashed zero. The background is a beige grid pattern.
НӨАТ-ын босго доогуур шургахуй
A group of people sits at a long conference table, attentively listening. In the foreground, a screen displays information in Mongolian about tax reforms from 1990 to 2020, using icons and colorful graphics.
Татварын багц хуулийн төслүүдийн онцлох өөрчлөлтүүд
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00