BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цагаан "KORS" цамцтай хүн голд сууж, Майкл Корс, Superdry, Gipfel International, Bata, Tally Weijl, Oroblu зэрэг янз бүрийн загварын брэндийн логогоор хүрээлэгдсэн нь амбицтай энтрепренерийн олон талт амтыг илэрхийлдэг. - Business.MN

Боса Глобал Брэндс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөрөн

Боса Глобал Брэндс: Хэрэглэгчийн хэрэгцээг ойлгодог найз нь

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-10-20
  Маркетинг, Өсөлттэй бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Хэрэглэгч төвтэй бизнес

Төлөвшсөн сайн бизнесүүдэд шийдвэр гаргалт байнга хэрэглэгчээс эхлэлтэй байдаг. Тэд хэрэглэгчдийн хүсэл, сонирхлыг соргог мэдэрч, түүнийгээ бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шингээж тогтсон стандартын дагуу хүргэдэг. Тиймдээ ч бидний “олон улсын нэртэй” гэж тодорхойлдог брэндүүд урт настай, тогтвортой байдаг.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэний дараах жилүүдийн ганзагын наймаа нь үйлчилгээний соёл гэхээс илүү хэрэглээгээр ангасан байсан нийгэмд бараа материал нийлүүлэх зорилготой байв. Цаг хугацааны явцад худалдаа, үйлчилгээний салбарт гаднын том брэндүүдийн соёл, стандарт нэвтэрсээр эдүгээ “Моод Монголоор дуусдаг” гэдэг үг хэдийнээ хуучирчээ.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн франчайз бизнесийн давуу тал нь хэрэглэгч, үйлчлүүлэгч нарын хэрэгцээнд үндэслэж бүтээсэн үнэ цэн, тогтоосон стандарт, баталгаажсан чанараараа ялгардаг. Боса Глобал Брэндс ХХК нь франчайз бизнесээр дамжуулж Монголын худалдаа үйлчилгээний салбарт шинэ туршлага, соёл түгээж, салбарын хөгжилд оролцдог манлайлагч компаниудын нэг юм. Анх 2017 онд “Bata” гутлын брэндийг франчайз эрхийн дагуу Монголын зах зээлд нэвтрүүлэхдээ “Үйлчилгээний соёл”-ыг олон улсын стандартын жишгийн дагуу хэрэглэгчдээ үйлчилсээр ирсэн бөгөөд бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг брэндүүдээс ялгарсан.  Bata брэнд нь 128 жилийн түүхтэй, дэлхий даяар 5300 гаруй дэлгүүртэй “Бидний үйлчлүүлэгч бол бидний багш” гэсэн зарчим баримталдаг. Дэлхий даяар өдөрт 1,000,000 ширхэг гутал борлуулдгаараа дэлхийд №1 брэнд юм.

1980, 1990, 2000, 2020 он гэх мэтээр бүх цаг үеийн техник технологи, зан төлөв, чиг хандлага, хувцас загварт өөрийн гэсэн өгүүлэмж байдаг. Орчин үеийн хэрэглээний гол өгүүлэмжид эх дэлхийгээ хайрлахад хувь нэмрээ оруулах гэсэн философи ноёлж байна” гэж Боса Глобал Брэндс компанийн гүйцэтгэх захирал Д.Мөрөн ярилаа.

Үүнтэй холбоотой олон улсад загварын чиг хандлага өөрчлөгдөж, хүрээлэн буй орчинд ээлтэй үйлдвэрлэлд маш их хөрөнгө оруулж байна. БОСА Глобал Брэндс компани нь энэхүү чиг хандлагатай уялдуулан алсын хараа, хэтийн зорилгоо тодорхойлж, байгальд ээлтэй дахин боловсруулсан материал бүхий дэлхийн шилдэг брэндүүдийг Монголын хэрэглэгчдэдээ нийлүүлэх, улмаар компанийнхаа соёл болгон нутагшуулах зорилготой.

Тийм учраас эко хөгжлийн бодлогын стандартад илүү нийцсэн олон улсын брэндүүдийг оруулж ирдэг. Тухайлбал, залуучуудын хувцасны Superdry брэнд нь хувцас үйлдвэрлэлийн шинэ технологийг нэвтрүүлж, Энэтхэг улсад ойролцоогоор 2000 гаруй тариаланчидтай хамтарч химийн бордоогүй, байгалийн цэвэр хөвөн даавууг гарган авч байна. Энэ нь хөвөн даавууг ургуулахад орох цэвэр усны хэрэглээг илүү багасгах зорилготой.

БОСА Глобал Брэндс компани одоогоор албан ёсны франчайз эрхтэйгээр зургаан брэндийг оруулж ирсэн бөгөөд Улаанбаатарт 14 дэлгүүр, Эрдэнэт хотод 1 дэлгүүр ажиллуулж байна. Дээр хэлсэнчлэн брэнд бүр өөрийн өгүүлэмжтэй бөгөөд хэрэглэгчийн тав тухыг эрхэмлэж, тэднийг ойлгож, зөвлөх тал дээр үйлчилгээний нарийн стандарт тогтоосон байдаг. Тодруулбал, Bata гутлын брэнд гэр бүлийн тав тух болон аз жаргалыг, гал тогооны хэрэгслийн Gipfel брэнд нь гэр ахуйн бүтээгдэхүүний зөв хэрэглээний соёл,  бүтээгдэхүүний эргономик давуу тал, хэрэглээний ухаалаг шийдлийг, Tally Weijl брэнд нь охид бүсгүйчүүдийн эрх чөлөө, шинэлэг хэв маяг, Michael MICHAEL KORS нь тансаг хэрэглээг чөлөөт болон хотын хээнцэр ганган хэв маягаар хослуулсан трэнд загварыг илэрхийлдэг. Харин тансаг зэрэглэлийн трико болон усны хувцасны Oroblu брэнд болон залуучуудын хувцасны Superdry брэнд нь байгаль дэлхийд ээлтэй, түүнийг хайрлан хамгаалсан технологийн орчин үеийн шийдлийг өөртөө агуулсан, уриалсан байдаг.

Michael MICHAEL KORS брэнд нь аль ч сегментийн хэрэглэгч нарын сонголтод нийцэхүйц загвар дизайн, чанар, үнэ цэнтэй бөгөөд амьдралын онцгой мөч болон аяллын аль алинд нь тохирсон тансаг, хээнцэр байдлыг илтгэдэг.

Эдгээр брэндээс олон улсад хамгийн нэр хүндтэй, хамгийн их танигдсан нь Michael Kors билээ. БОСА Глобал Брэндс компанийн Монголын зах зээлд нэвтрүүлсэн нь Michael MICHAEL KORS буюу Life style store юм. Аль ч сегментийн хэрэглэгч нарын сонголтод нийцэхүйц загвар дизайн, чанар, үнэ цэнтэй бөгөөд амьдралын онцгой мөч болон аяллын аль алинд нь тохирсон тансаг, хээнцэр байдлыг илтгэдэг. Загварууд нь орчин үеийн хийц, урлалыг шингээж, инновацийг маш хурдан нэвтрүүлдэг брэнд бөгөөд хэрэглэгчид бүтээгдэхүүнээс цаг үеийнхээ уур амьсгалыг мэдэрдэг. Тиймээс ч Америкийн тэргүүн хатагтай байсан Хиллари Клинтон, Мишель Обама, одоогийн дэд ерөнхийлөгч Камала Харрис, жүжигчин Никол Кидман, Женнифер Лоуренс, Анжелина Жоли, Сигурни Уивер зэрэг алдартнууд гангарч байна.

Ажилтан бол компанийн түнш

БОСА Глобал Брэндс ХХК-ийн толгой компани болох БОСА Холдинг ХХК нь Монголын худалдааны салбарын ууган ААН-үүдийн нэг бөгөөд хүчирхэг хүний нөөцийн бодлоготой. Компанийн ажилтнууд, ялангуяа худалдааны зөвлөхүүдийн хувьд бүх үйлдэл, үйлчилгээ нь шууд харагдаж байдаг учраас компанийн нүүр царай, үнэ цэн бүхий хамтрагчид болдог. Нүүр царай нь учраас нэгдүгээрт мэргэжлийн үйлчилдэг, хоёрдугаарт компани өөрөө ажилтнуудаа мэдэрсэн бодлого хэрэгжүүлдэг.

БОСА Глобал Брэндс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Д.Мөрөн анх 12 жилийн өмнө маркетингийн менежерээр ажилд орж, түүнээс хойш зургаа дахь албан тушаалаа хашиж байна. Холдингийн хүрээнд ажилтнууддаа маш их итгэл хүлээлгэдэг талаар тэр ярилаа.

Ажилтнуудынхаа хүсэл, мөрөөдлийг нь сонсож, ур чадварыг нь хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, тэр хэрээр ажилтнууд мэргэшиж, тохирсон сорилтууд авч хариуцлагатай ажлуудад томилогддог байна. Д.Мөрөн бол ийм бодлогын үр дүнд бий болсон “бүтээгдэхүүн” юм.

Тэрээр анх франчайзын хэлтэс ахалж эхэлснээр үүрэг хариуцлага нь өөр түвшинд очсон. Гаднын түншүүдтэй хэлэлцээр хийх, тэдний стандарт, соёлтой танилцаж сурах, сурснаа хэрэгжүүлэх, хэрэгжүүлснээ үр дүнтэй байлгах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, компани түүнд итгэл хүлээлгэсний үр дүнд 65 ажилтантай багаа амжилттай удирдаж байна. “Манай компани ажилтнууд болоод тэдний гэр бүлийг бизнесийнхээ хамтрагч, гол цөм гэж үздэг” хэмээн Д.Мөрөн холдингийн хүний нөөцийн бодлогын талаар ярилаа. Ийм учраас аль болох ажиллах таатай орчин, ажилдаа дуртай байх олон талт арга хэмжээ хэрэгжүүлдэг аж. Жишээ нь, 2021 онд БОСА Холдингийн 25 жилийн ойгоор бүх ажилтны ээжүүдэд зориулан сар бүр “Цалинтай ээж хөтөлбөр” хэрэгжүүлж өнөөдрийг хүрчээ. Энэ нь компанийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж үнэ цэнийг бий болгодог ажилтан хамтрагч нарын ээжид “Баярлалаа” гэдгээ илэрхийлж буй хэрэг юм.

bookzone
Тагууд: Босабрэндсэтгэл ханамжтрэндхарилцагч

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00