Ерөнхий зохион байгуулагч: Лас вегас үзэсгэлэн, хурлын төв
Үзэсгэлэнгийн хугацаа: 2023 оны 3 дугаар сарын 14-18
Хаана: АНУ-ын Невада муж, Лас-Вегас хот
АНУ-ын Худалдааны яамны Худалдааны арга хэмжээний түншлэлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй АНУ-ын хамгийн том Барилга, Уул уурхайн үзэсгэлэнд МҮХАҮТ-аас сонирхсон ААН, байгууллагуудыг оролцохыг урьж байна. Үзэсгэлэнд
- Дэд бүтцийн засвар үйлчилгээ,
- Хөдөлгүүр, эд анги, электрон хэрэгсэл,
- Асфальт, агрегат, бетон зуурмаг,
- Газар хөдлөлтийн тоног төхөөрөмжүүд,
- Өргөгч, зөөх машин механизм,
- Газар доорхи бүтээн байгуулалтын машин тоног төхөөрөмж,
- Бизнесийн үйл ажиллагааны зөвлөгөө,
- Ажлын байран дээрхи багаж хэрэгсэл,
- ХАБ, Технологийн сүүлийн үеийн шийдлүүд,
- Зөөврийн эрчим хүч гэх мэт бүх салбар хамаарагдана.
Тус үзэсгэлэнгийн давуу талууд:
- 3 жил тутамд нэг удаа болдог
- Олон улсын 130 гаруй улс болон АНУ-аас 1800 салбарын томоохон үйлдвэрлэгчид 251,000 м2 үзэсгэлэнгийн талбайд оролцдог барилга, уул уурхайн хамгийн том үзэсгэлэн
- 150 гаруй салбарын сургалт, технологийн хэлэлцүүлэг болдог
- Дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлчилгээг өөрийн биеэр үзэж, судлах боломжтой
- Hyundai, Komatsu, John Deere, Hitachi, Caterpillar, Liebherr, Volvo дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь үзэж сонирхох боломжтой
Хавсралт:
ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ДУУССАН.
Бүртгэлийн хугацаа: 11 дүгээр сарын 2-нийг дуустал
Холбоо барих:
Хариуцсан ажилтан: МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070-4, 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn