Барилга, уул уурхайн олон улсын үзэсгэлэн

Ерөнхий зохион байгуулагч: Лас вегас үзэсгэлэн, хурлын төв
Үзэсгэлэнгийн хугацаа: 2023 оны 3 дугаар сарын 14-18
Хаана: АНУ-ын Невада муж, Лас-Вегас хот

АНУ-ын Худалдааны яамны Худалдааны арга хэмжээний түншлэлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй АНУ-ын хамгийн том Барилга, Уул уурхайн үзэсгэлэнд МҮХАҮТ-аас сонирхсон ААН, байгууллагуудыг оролцохыг урьж байна. Үзэсгэлэнд

  • Дэд бүтцийн засвар үйлчилгээ,
  • Хөдөлгүүр, эд анги, электрон хэрэгсэл,
  • Асфальт, агрегат, бетон зуурмаг,
  • Газар хөдлөлтийн тоног төхөөрөмжүүд,
  • Өргөгч, зөөх машин механизм,
  • Газар доорхи бүтээн байгуулалтын машин тоног төхөөрөмж,
  • Бизнесийн үйл ажиллагааны зөвлөгөө,
  • Ажлын байран дээрхи багаж хэрэгсэл,
  • ХАБ, Технологийн сүүлийн үеийн шийдлүүд,
  • Зөөврийн эрчим хүч гэх мэт бүх салбар хамаарагдана.

Тус үзэсгэлэнгийн давуу талууд:

  • 3 жил тутамд нэг удаа болдог
  • Олон улсын 130 гаруй улс болон АНУ-аас 1800 салбарын томоохон үйлдвэрлэгчид 251,000 м2 үзэсгэлэнгийн талбайд оролцдог барилга, уул уурхайн хамгийн том үзэсгэлэн
  • 150 гаруй салбарын сургалт, технологийн хэлэлцүүлэг болдог
  • Дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлчилгээг өөрийн биеэр үзэж, судлах боломжтой
  • Hyundai, Komatsu, John Deere, Hitachi, Caterpillar, Liebherr, Volvo дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь үзэж сонирхох боломжтой

Хавсралт:

ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ДУУССАН.

Бүртгэлийн хугацаа: 11 дүгээр сарын 2-нийг дуустал

Холбоо барих:

Хариуцсан ажилтан: МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070-4, 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00