“Мишээл Экспо”-оор тавилга үзэж яваад Kano брэндийн шоурүүмээр ороход эргээд гармааргүй санагдсан” хэмээн танил, авьяаслаг нэгэн зураач онлайн орчинд сэтгэгдлээ илэрхийлсэн нь анхаарал татав. Үнэхээр ч Kano брэндийн итали хэв маяг бүхий загварлаг, уран хийц бүхий оффисын тавилгууд хэрэглэгчдийн чухалчилдаг өндөр чанар, тансаг байдал, тав тухыг нэг дор цогцлоосныг шоурүүмээр нь ороод гарсан хэн ч анзаарам. Оффисын орчинд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр төрөлжсөн Монголын анхны концепц дэлгүүрийг ENC Brands компани 2012 онд байгуулж, Kano брэндийг дотоодын зах зээлд анхлан танилцуулсан юм. Тухайн үед оффисын зах зээлд нүсэр хийцтэй, зай талбай их эзэлдэг, уламжлалт загвар бүхий тавилгууд зонхилохын зэрэгцээ өнгөний хувьд ч цөөн сонголттой, голдуу хүрэн улаан зэрэг хүнд өнгө давамгайлдаг байсан бол жил ирэх тусам хэрэглэгчид энэ чиг хандлагаас зайлсхийх болсон билээ. Харин оронд нь орчин үеийн өнгө аяс, өвөрмөц детальтай, хөнгөн, цэмцгэр мэдрэмж төрүүлдэг төдийгүй орон зайг ухаалгаар ашигласан, амьдралд ойр загвартай тавилгууд трэндийг ноёрхож эхлэв. Kano брэндийн бүтээгдэхүүн яг л энэ эрэлтэд нийцсэн байдаг тул хэрэглэгчид түлхүү сонгох хандлагатай байдгийг тус брэндийг хариуцсан захирал Н.Батдэлгэр хэлж байна.
Ирэх онд 15 жилийн ойгоо угтах ENC Brands компани өнгөрсөн хугацаанд тансаг зэрэглэлийн тавилгын 12 шоурүүм бүхий хамгийн том дэлгүүрийг цогцлоож, Jasper Home, Ivke, Bellini, Caracole, Natuzzi, Debrah’s, M Design, Tomy Niki, Nordic, Magniflex, Cattelan Italia зэрэг олон улсын зах зээлд тэргүүлэгч 40 орчим брэндийг Монголд албан ёсоор оруулж ирдэгийн нэг нь оффисын тавилгаар дагнан үйлдвэрлэл явуулдаг Kano брэнд юм. Эдгээр брэндийн тавилга загварлаг байдал, тав тух, өндөр чанарыг хослуулсан байдгаараа ижил бөгөөд эндээс ENC Brands компанийн сонголт, чухалчилдаг зарчмыг олж харж болно. Тэд тавилгын худалдаанаас гадна оффис тохижуулах бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос цогц байдлаар авах боломжийг бүрдүүлснээрээ хэрэглэгчдийн цаг завыг хэмнэж, талархлыг хүлээжээ. Үүний зэрэгцээ интерьер дизайны үйлчилгээ, ханын гоёлын хавтан, оффис хивс хивсэнцэр, тавилга захиалгын болон мэргэжлийн засварын үйлчилгээ үзүүлж, өөрийн хүссэн өнгө төрх, загвараар оффисын орчноо тохижуулах боломжийг олгож, хэрэглэгчийн ажлыг хэд дахин хөнгөвчилдөг гэдгийг ч дурдах хэрэгтэй.
Өнгөрсөн аравдугаар сард дотоодын тансаг зэрэглэлийн тавилгын зах зээлд тэргүүлэгч тус компани Kano брэндийн шоурүүмээ өргөжүүлж, нээлтийн арга хэмжээндээ зориулан брэндийн бүтээлч захирал, Италийн алдарт дизайнер, архитектор Клаудио Беллиниг урьж авчирсан юм. Тэрбээр Өрнө, Дорныг хослуулан олон улсын түвшинд ажиллахын зэрэгцээ Итали дахь Мicrosoft компанийн төв, Египетийн түүхийн музей зэрэг барилгын архитектур дизайныг гаргасан туршлагатай нэгэн. Түүнийг хүрэлцэн ирснийг тохиолдуулан ENC Brands компанийн зохион байгуулсан Design Day арга хэмжээны үеэр К.Беллини интерьер дизайн болон бүтээгдэхүүний дизайн сэдвээр Монголын архитектор, интерьер дизайнер, энэ чиглэлийн сонирхогчид, ШУТИС-ийн эрдэмтэн, багш тэргүүтэй 300 хүнд лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн VIP хэрэглэгчдэд зориулан зөвлөгөө өгсөн билээ. Нээлтэд Kano брэндийн төв үйлдвэрийн гадаад харилцаа хариуцсан захирал мөн оролцсон бөгөөд харьцангуй залуу тус брэнд дэлхийн 35 гаруй оронд шоурүүмээ нээхийн зэрэгцээ Samsung, Interstuhl зэрэг томоохон компанитай хамтран ажиллаж буй.
Kano брэндийн нэрийн хуудас бол загварлаг байдал, мөн өндөр чанар юм. Тус брэндийн тавилгуудын загварыг гаргадаг Италийн шилдэг дизайнеруудаас бүрдсэн туршлагатай баг олон төрлийн объект, хэлбэр дүрсээс урам зориг авч бүтээлээ туурвидгийг брэндийн баялаг цуглуулгаас харах боломжтой. Тухайлбал, Nio ES8 цахилгаан машины загвараас санаа аван бүтээсэн Grammy цуглуулга загвар, хийцлэлийн хувьд уламжлалт тэгш өнцөгт хэлбэрийн тавилгыг эвдсэн төдийгүй хоёр давхар ширээний тавцан болон ирмэг, булан нь гар урлалын бүтээлийг санагдуулам бөгөөд хурууны хээ таних түгжээтэй шүүгээ зэрэг технологийн шийдлүүдийг шингээж, дахин давтагдашгүй хэв маягийг бий болгосон байдаг. Харин Quzzi цуглуулгын ширээний ирмэгийг Samsung -ийн бүтээгдэхүүний дэлгэцээс санаа авч, налуу, мөлгөр хэлбэрээр шийдсэн нь ширээний загварт хувьсал хийж, шинэ өнгө төрх оруулж чадсан тул 2017 онд Red Star Desing Award -ийн эзнээр тодорч байв. Тэгвэл итали дизайнерууд Kano брэндийн бас нэгэн коллекц Gerry -ийн загварыг бүтээхдээ Lamborghini -ийн онцлог шинж чанараас санаа авчээ. Энэхүү цуглуулгад багтсан тавилгууд харагдах байдлын хувьд илүү нимгэн болсон ба ширээний хөлийг налуу байрлалтайгаар бүтээсэн нь илүү шинэлэг, загварлаг өнгө төрхийг бий болгож чадсан байдаг. Оффисын дөрвөлжин хэлбэртэй уламжлалт тавилгын загварыг эвдэж, ирмэг хэсгүүдийг дугуйрсан хэлбэрээр шийдэж, ширээний хөлийг өвөрмөц загвараар урласан хэв маяг бүхий Ring цуглуулгын хувьд ‘Шулуун шугамд бүү баригд’ хэмээн ‘тунхагладаг’. Уг цуглуулгын ширээний гадаргуу дээр хурууны хээ тогтдоггүй онцлогтой. Эдгээрээс гадна модерн, минимал, классик зэрэг олон төрлийн хэв маяг бүхий 50 гаруй цуврал загвараас сонгох боломжтой.
“Оффисын тавилга чанартай, мөн үзэмжтэй байх нь тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэхээс гадна бизнесийн тань нэр хүндийн баталгаа болох чухал хөрөнгө оруулалт”.
Kano брэнд тавилгын үйлдвэрлэлдээ олон улсын стандартад нийцсэн, эрүүл ахуйн шаардлагыг хамгийн өндөр түвшинд хангасан F4 зэрэглэлийн хавтанг ашигладаг. Энэ нь E0 зэрэглэлийн хавтангийн дараагийн хувилбар бөгөөд нягтаршил, даац авах чадвар сайтай, үрэлт болон өндөр хэмд тэсвэртэй, бат бөх, зурагдахгүй, цэвэрлэхэд хялбар зэрэг шинж чанараараа ялгардаг. Харин хуулганы тухайд Германы Schattdecor компанийн өнгөө алдаж, зурагддаггүй модон хуулгыг ашигладаг тул хүрэх мэдрэмж, харах зохицлын хувьд тав тухтай, тансаг мэдрэмжийг төрүүлдгийг брэндийн зүгээс онцолж байв. Мөн тавилгын хүрээнүүдийг урлахдаа сайжруулсан төмөр ашигладаг тул эдэлгээ сайтай, чанараа урт хугацаанд хадгалдаг. Kano брэндийн бас нэгэн онцлог нь олон улс даяар нэг үнийн бодлого баримталдаг тул Монгол дахь концепц дэлгүүрийн хувьд ч бүтээгдэхүүнээ дэлхийн үнээр дотоодын хэрэглэгчдэд хүргэн ажилладаг.
Өнгөрсөн жилүүдэд ENC Brands компани Kano брэндийн удирдах албан тушаалтнуудад зориулсан өнгө, загварын баялаг сонголттой коллекциудыг дотоодын зах зээлд түлхүү хүргэж ажилласан бол тун удахгүй залуучууд, ажилтнуудад, тэр дундаа нээлттэй оффист ашиглахад зориулсан орчин үеийн, загварлаг, орон зай хэмнэсэн, олон үйлдэлт тавилгуудыг танилцуулахаар төлөвлөж байна. Өнгөний сонголтын хувьд илүү гэгээлэг, тод өнгөтэй, залуу өнгө аястай эдгээр тавилга нь загвар, чанар, хийц сайтай төдийгүй үнийн хувьд боломжийн гэдгээрээ онцлог. Мөн хүмүүс нээлттэй орон зайд ажиллахыг илүүд үзэх болсон орчин үеийн чиг хандлагын дагуу хурал, уулзалт зохион байгуулах, багаар ажиллах, ганцаар төвлөрөн сууж ажиллахад тохиромжтой ухаалаг, минимал тавилгууд нь зах зээлд үүсэж буй эрэлт хэрэгцээг мэдэрсэн сонголт байж чадах юм. Өнгөрсөн хугацаанд ENC Brands компани АПУ ХК, Таванбогд групп, ТЭСО корпораци, MCS Coca Cola, NCD групп зэрэг томоохон аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж буй Sky Garden, Vega City зэрэг барилгын төсөл болон оффисын тавилгын сонголт, зураг, интерьерийн ажилд хамтран ажилласан туршлагатай.
Kano брэндийн нэрийн хуудас бол загварлаг байдал, мөн өндөр чанар юм.
Орчин цагт хүмүүс амьдралынхаа багагүй хугацааг ажил дээрээ буюу оффисын орчинд өнгөрүүлэх болсон билээ. Хоёр дахь гэр гэж нэрлэж болохуйц энэхүү орон зайн тав тух, хэв маяг, өнгөний зохицол зэрэг нь хүний бүтээлч байдал, сэтгэл зүйтэй нарийн холбогддогийг дэлхий нийтээрээ ойлгож, ач холбогдол өгөх болсон. Монголд ч мөн бизнесийн удирдах түвшнийхэн болон компаниуд ажиллах орчны интерьер, дотоод засал, тав тух зэрэгт анхаарч, оффисын орчны цогц шийдлээр дагнасан Kano брэндийг сонгон үйлчлүүлэх нь эрс нэмэгдээд байна. “Оффисын тавилга чанартай, мөн үзэмжтэй байх нь тав тухтай ажиллах орчныг бүрдүүлэхээс гадна бизнесийн тань нэр хүндийн баталгаа болох чухал хөрөнгө оруулалт” гэдгийг ENC Brands -ийн хамт олон тодотгож байв.
Kano brand
Хаяг: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Мишээл тавилгын их дэлгүүр, E26 тасаг 1-р давхар
Утас: 7000-0400, 9020-6508
Facebook: Kano Group – ENC Brands
ENC Brands Mongolia
Хаяг: Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Поларис их дэлгүүр 4-р давхарт
Утас: 7000-0400, 7000-0498
Вэбсайт: encbrands.com