BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цагаан ширээ, мөнгөн нөүтбүүк, хар харандаа, дэвтэр, чихэвч, аяга цайтай цэвэрхэн гэрийн оффис. Цаана нь ногоон хана, жаазтай зурагтай модон шүүгээ, ваартай ургамал. Нарны туяа цонхоор шүүгддэг нь энтрепренерүүдэд бизнесээ хөгжүүлэхэд тохиромжтой орон зай юм. - Business.MN

2023 онд ажил дээрээ хэрхэн аз жаргалтай байх вэ?

Л.Аюурзана   Л.Аюурзана
2023-01-12
  Дэлхийд, Менежмент
1
Share on FacebookShare on Twitter

Өдөр тутмын үүрэгт ажлаа дуртай ажлаа болгон хувиргаж, ирээдүйгээ ч өөрчилж болно.

Шинэ ондоо ажилдаа илүү дуртай болж чадах уу?

***

Магадгүй, одоогийн ажил тань таны мөрөөдлийнх биш байж болно. Магадгүй, мөнхийн зүйл ч биш байж болно. Гэхдээ л яг одоо гарчхаж болохгүй, яагаад гэвэл эдийн засгийн асуудал, мөнгө, гэр бүлийн үүрэг хариуцлага байна. Тэгвэл ажлынхаа зовлонг  ядаж багасгах боломж байна аа.

Гэвч нөхцөл байдал болгоныг аврах боломжгүй. Зарим ажлыг хөгжилтэй байлгах нь бүү хэл, цаашид тэвчих найдваргүй болчихсон байж мэднэ. Гэвч босс чинь сэтгэл зүйн далд дайралт хийдэг, бүдүүлэг, сэтгэлгүй төрлийн хүн биш л бол, мөн таны үндсэн үүрэг хариуцлагын хил хязгаар тодорхойгүй ба уйтгартай байдаг бол би танд тусалж чадна.

Ажлын тань үүргийг дуртай зүйл рүү чинь хандуулж, ажлын тухай бодлоо өөрчилцгөөе.

“Ажилд маань миний дуртай хэсгүүд зөндөө байсныг би ердөө л анзаардаггүй байжээ. “Энэ бол зөвхөн надаас л хамаарах зүйл байсан“ гэж Нью Орлеаны Firmidable хуулийн фирмд 14 жил ажилласан Кэти Бакстер ярьж байна.

Сүүлийн жилүүдэд тэрээр унатлаа ажилласан ажээ. Ажилтнууд нь ажлаас гарах болон солигдох нь түүнд овоорсон их ажлыг бий болгож байв. “Яг л 10 метр гүн нүхнээс авирч гарах гэж оролдож байгаа мэт л байсан” .

Хатагтай Бакстер ажлаа орхихоор шийдэхдээ “Юу намайг аз жаргалтай болгодог вэ” гэсэн жагсаалт хийсэн байна. Юунд дуртай, юунд сайн, юунд дургүй вэ гэсэн 3 хэсэг жагсаалт гаргахад сүүлийнх нь хамгийн урт болж байжээ. Гэвч тэрээр аливааг үр дүнтэй хийж чаддаг, хүмүүсийг сургахдаа дуртай байв. Түүнд сайныг илүү ихэсгэж, мууг улам багасгаж чаддаг хүч чадлын хөшүүрэг байдаг юм шиг гэнэт санагджээ.

Тэрээр өөрт нь хамгийн таалагддаг ажил болох ажилтнуудад зориулсан сургалтаа календарь дээр ялгаж тэмдэглэв. Мөн түүнд тулгагдсан ажлын давхар үүрэг дээрээ зөвлөх авч өгөхийг компаниасаа хүслээ. Өдөр бүр 30 минут гадагшаа гардаг байх, баасан гараг бүр үдээс хойш 3 цагт хүүхдээ авдаг байх дэглэм тогтоов. Түүний ажил хэрэг огт цалгардсангүй. Ширээгээ цонх руу харуулж тавих зэрэг жижиг зүйлс ч сэтгэл санаагаа өөрчлөхөд нь тус болж байв.

Мэдээж хэрэг, дарга удирдах ажилтнаа эсэргүүцэж сөргөсөн зүйл хийх нь эрсдэлтэй байж болно. Гэсэн хэдий ч миний уулзаж ярилцсан олон хүн ажилдаа хязгаар тогтоосон нь тэдний төсөөлж байсан шиг айгаад байхаар үр дагавар авчраагүй бөгөөд харин ч илүү бие даасан байдалтай болсон гэцгээж байв.

“Ажил дээрх дарамт, аз жаргалгүй байдлаа өөрөө л бий болгосон байсан” гэж хатагтай Бакстер хэлсэн юм.

Ажилтай холбоотой хүлээлтүүд бидний сэтгэл ханамжгүй байдлыг улам өдөөдөг. Олонх нь ажилдаа дуртай байгаад зогсохгүй бүр хайртай байх ёстой гэсэн мэдрэмжээсээ болж өөрийгөө зовоож байдаг.

“Бид ажлаа тахин шүтдэг оронд амьдарч байна. Энэ нь нэг л зүйлд хэт их ачаа үүрүүлж байгаа хэрэг” гэж хэрхэн өөрийгөө ажил мэргэжлээсээ салгаж авч үзэх тухай ном бичсэн Симоне Столзофф хэлж байна.

“Хэр тааруу ажил”-аасаа гарахын оронд өөр газраас утга учир, зорилгоо хайгаарай. Хоббитой бол. Таны ямар ажил эрхэлдгийг огт тоодоггүй газарт оч, гүйлтийн клуб эсвэл бусад нийгэмлэгт нэгдээрэй. Ажил нь ажлаас гадуур амьдрах боломжийг олгодог зөвхөн цалин авдаг газар байх нь зүгээр гэдгийг санаарай гэж ноён Столзофф зөвлөж байна. 

Ямар ч ажилд нэгэн хэвийн уйтгартай зүйл зайлшгүй байдаг. Хэрэв бид ажлаа үргэлж төгс сайхан байна гэж хүлээдэг бол энэ нь бодит байдалтай хэзээ ч нийцэхгүй.

Хэдэн жилийн өмнө Жули Галлахер СNN-ий сурталчилгааны албанд анхан шатны ажилд орж, утсанд хариулж, бичиг баримт бүрдүүлж байв. Тэр арай илүү түвшний ажил хийхийг хүсэж, шат ахих өргөдөл гаргасан ч тэр нь анхаарал татсангүй.

Энэ тухайгаа тэрээр өвөөдөө гомдоллоход өвөө нь ингэж хариулжээ. Өдөр бүр ажлын анхны өдрөө ажиллаж буй мэт бай. Өмнө нь ажиллаж байсан хүнээс хувь илүү ажиллахыг үргэлж хичээ. Өдөр бүр урьд өдрийн өөрөөсөө илүү ажилла гэжээ.

“Тэр даруй л миний дотор оч бадрах мэт санагдсан”. Тэрээр өдөр бүрийн зорилгоо жагсааж, нэг бүрчлэн биелүүлж эхлэв. Дарга нь үүрэг даалгавар өгөхийг хүлээж байхын оронд өөрөө боломж хайж, хурал дээр илүү их үг хэлдэг болов.

“Энэ байдал амьдрах хүчээ эргэн мэдрэхэд минь тусалсан юм” гэж Жули Галлахер ярьж байна.

Хэдхэн сарын дараа албан тушаал ахиж, компанидаа 14 жилийн карьераа эхлүүлсэн бөгөөд эцэст нь ахлах продюссероор ажиллажээ.

bookzone

Захирлууд болон тамирчдыг ажилдаа дуртай байж, амжилтаа ахиулахад нь дасгалжуулдаг сэтгэл зүйч Жонатан Фейдэр таагүй мэдрэмжийнхээ эсрэг үйлдэл хийх нь сэтгэл санааны байдал болоод бодит байдлыг өөрчилж чаддаг гэж хэлжээ. Ажлын хамт олонтойгоо хөндий харилцдаг болсон мэт санагдаж байвал тэднийг өдрийн хоолонд урь. Дарамт үүсгээд байгаа эцсийн хугацаа дуусаж, захиралтайгаа хэрхэн уулзаж байгаагаа дотроо төсөөлж зурагла.

Балтиморын бүс нутгийн гэр бүлийн харилцааны эмч Марк Голдберг галзууртал ачаалал дарамт үүсгэж буй ажил үүргүүдийнхээ чухам аль нь хэцүү, хүндээр тусаж байгааг илрүүлсэн нь ажилд нь ахиц авчирч байгааг анзаарсан байна. Өнгөрсөн жил тэрээр ажлын туршлагаа өргөжүүлж, шинэ программ хангамжийн системд боловсон хүчнээ сургах ба өөрөө суралцах шаардлагатай тулгарсан нь түүнийг бухимдахад хүргэжээ.

Тэрээр “Энэ зүгээр л миний үндсэн ажил биш байлаа” гэж хэлж байна.

Тэр хийх дургүй зүйлсээ эргэн харж, зөвхөн үйлчлүүлэгчдэд шууд нөлөөлөх ажлуудыг, жишээ нь аль болох хурдан цаг товлох боломжийг олгодог программ хангамж зэргээ ялган тэмдэглэж авав. Ажил үүргүүдийнхээ ард буй учир шалтгааныг сайтар санаж байх нь түүнийг ажлаа гүйцээх урам зоригийг өгч, ач холбогдлоор бага төслүүдээ хойшлуулах итгэлтэй болгож байжээ.

Ажлынхаа талаар илүү сэтгэл ханамжтай болоход өөр юу тус болох вэ?

Заримдаа ажлаас гарах стратеги үр дүнтэй байх нь ч бий. Кэтрин Вайли антропологи ба жендерийн судалгаагаар ажилладаг профессор хүн бөгөөд ажил нь дарамттай, сэтгэлээр унагадаг болсон ажээ. Inbox-оо шалгах бүр нь түүнд шинээр оюутны хямрал авчирч, түүнээс их цаг шаардах вий гэхээс үргэлж санаа нь зовдог байв. Тэрээр төлөвлөгөө гарган, энэ ажилдаа 2,5 жилийн хугацаа өгч,  хэрвээ урьдын адил сэтгэл дундуур байвал ажлаасаа гарахаар шийджээ.

“Энэ нь ‘Би энэ ажлаас болих ёстой юу’ гэсэн байнгын түгшүүрээс ангижрахад тусалсан” гэж  тэр ярьж байна. Энэ хооронд тэрээр гомдоллохоо багасгаж, ажлынхаа санаа нэгт хүмүүстэй хамтран өөрийн анхаардаг олон талт байдал гэх зэрэг асуудлууд дээрээ өөрчлөлт хийхээр  илүү төвлөрөн ажиллажээ. Явах эсэхээ шийдэх цаг нь ирэхэд их сургуулиас нь түүнд хувь худалдаж авахыг санал болгож, нөхөр нь улс орон даяар ажлын санал хүлээж авах боломж бүрдсэн байсан тул тэрээр энэ нь зөв алхам болно гэдгийг ойлгосон байна.

Одоо тэрээр Нью Йоркийн Трой-д амьдарч, эрдэм шинжилгээний ажлын хянан засварлах бизнес эрхэлдэг бөгөөд ажилдаа дуртай. “Би үүнийг хийж чадна гэж хэзээ ч бодож байгаагүй” гэж тэр хэлдэг.

Rachel Feintzeig. The Wall street Journal

Тагууд: ажлын байрбүтээмжзорилгомөрөөдөл

Санал болгох:

A man and woman are sitting indoors, smiling and conversing. The man wears a white shirt, and the woman is in a white checkered blazer. The background has patterned cushions and frosted glass. Text in the top left corner reads "Cappuccino Time Podcast.
Зорилготойгоо хэрхэн ажиллах вэ? | Cappuccino Time Podcast | EP14
A woman with long blonde hair sits confidently in a modern, warmly lit cafe. She wears a tan blazer and white top. The background features hanging lights, round tables, and blurred decor.
Хүн эрдэнийн “уурхайчин”
Л.Аюурзана

Л.Аюурзана

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Шинэ үе
Шинэ үе
2 жил өмнө

Орчуулга юм шиг байна уншихад ямар эвгүй юм бэ

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00