BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Олон янзын гарыг нэгтгэж, тойрог үүсгэсэн дүрслэл. Гар бүр нь бизнесийн эв нэгдэл, багаар ажиллахыг бэлэгддэг өөр өөр загварын ханцуй, дагалдах хэрэгслийг өмсдөг. Арын дэвсгэр нь цайвар бүтэцтэй, төв хэсэгт шаргал хийсвэр дүрстэй. - Business.MN

Байгууллагын соёл ажилтны бүтээмжид хэрхэн нөлөөлдөг вэ?

Business.mn   Business.mn
2023-02-02
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Байгууллагын соёл нь харагдаад байдаггүй ч мэдрэгддэг, баригддаггүй ч тэнд  ажиллахад илүү бүтээмжтэй илүү удаан ажиллахад шууд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг юм.

***

Ажилтнууд тань ажлаасаа гараад байгаа бол өөрийн байгууллагын соёлоо нэг эргээд хараарай. Танай байгууллагын соёл хэмээх зүйл чинь магад хүмүүсийг явуулаад, хэн нэгний ажлын бүтээмжийг бууруулаад байж магадгүй.

Байгууллагын соёл гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт юм. Энэхүү ойлголт нь бүх төрлийн байгууллагад хамааралтай, ажилтнуудын тоо, ямар салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эсэхээс үл хамааран ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг юм.

Байгууллагын соёлыг маш олон янзаар тодорхойлсон байдаг. Тэр дундаас байгууллагын соёлын талаар урт хугацааны судалгаа хийсэн Эдгар Шейн хэмээх эрдэмтэн “Байгууллагын соёл  гэдэг нь шууд мэдрэгддэг зүйл биш, харин тухайн байгууллагын дотор нь орж мэдрэгддэг тэр зүйлийг хэлнэ” гэжээ. Байгууллагын соёлыг 3 түвшинд ангилан авч үздэг.

Ил харагдах соёл

Энэ нь танай байгууллагын соёлын талаарх ойлголтыг бусдад шууд өгөх боломжтой хэлбэр юм. Энэхүү соёлд дараах зүйлс орж болно.Үүнд:

  • Оффисын зохион байгуулалт,
  • Албан харилцаа явуулж байгаа байдал,
  • Ажилтнуудын хувцаслалт,
  • Гаднын зочдыг угтан авч байгаа байдал гэх мэт тухайн байгууллагын дотор нь орохгүйгээр гаднаас нь харж дүгнэх боломжтой зүйлс орно. Ил харагдах соёлд сүүлийн үеийн залуучууд их ач холбогдол өгч байна. Энэхүү соёл нь  хүмүүсийг татаж, гаднын зочдод асар их мэдээлэл өгч байдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол “Царайгаар нь угтаж, ухаанаар үддэг” тухай юм. Байгууллагын цаад менежмент нь сайн ч ил харагдах соёлоороо анхны сэтгэгдлийг таагүй үлдээсэн бол түүнийг засахад тун бэрх.

Тунхаглалын чанартай соёл

Энэхүү соёл нь байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журмаар хэлбэржинэ. Тэрхүү соёлыг мэдэхийн тулд тухайн байгууллагын үйл ажиллагаа, процессыг зохицуулж байгаа дүрэм журам заавартай танилцах замаар энэ соёлыг мэдэх боломжтой.

Ажилтнууд тогтвортой ажиллахгүй ажлаас гараад байх юм гэсэн яриаг их байдаг. Энэ нь нэг талдаа ажилтны асуудал боловч нөгөө талд нь энэ шийдвэрийг гаргахад байгууллагын нөлөөлөл маш их. Бүх зүйл нь тодорхой биш, ямар дүрэм журмаар ажиллах, хэзээ цалин нэмэх, хэзээ албан тушаал дэвших, хэрхэн өөрийгөө хөгжүүлэх, ямар үзүүлэлтээр ажлын гүйцэтгэлийг нь хэмжих гэх мэт нь ойлгомжгүй байгууллагад тогтвортой, бүтээмжтэй ажиллах боломжгүй. Тиймээс байгууллагын үйл ажиллагааг сэтгэл хөдлөлөөр биш тогтсон дүрэм журмын дагуу зохион байгуулах нь урт хугацаанд залуучуудыг тогтвортой, илүү бүтээмжтэй ажиллуулах чухал хүчин. Үүний тулд бүх зүйлээ цаасан дээр буулгаж хэлбэржүүл, түүнийгээ мөрд, түүнийгээ хэрэгжүүл, тэр бол байгууллагын хэлбэржсэн соёл юм.

Далд орших соёл

Байгууллагын үйл ажиллагаагаа, ажилтнуудын ажлын бүтээмж, цаашид тухайн байгууллагад  тогтвортой ажиллах эсэхэд ил харагдах болон тунхаглалын чанартай соёлоос илүү байгууллагын далд орших соёл маш ихээр нөлөөлдөг гэдгийг олон эрдэмтэд, судлаачид тогтоосон байдаг.

Далд орших соёлыг мэдрэх, түүнийг судалж тогтоох нь байгууллагын удирдлагын чухал чиг үүргийн нэг юм. Энэ соёл нь хэн нэгэнд шууд харагдаж мэдрэгдэхгүй, харин түүнийг тодорхой аргачлалаар судлах эсвэл тухайн байгууллагын дотор нь орж мэдрэх боломжтой.

Энэхүү соёлд байгууллага дахь тодорхой нэг харилцаа нь тусгайлсан дүрэм журмаар шийдээгүй ч түүнийг нийтээрээ болон байгууллага дахь нэг хэсэг нь даган мөрдөж, шинэ ажилтнууд уламжлан авч цааш дамжуулан, түгээж байдаг бүх албан бус хэм хэмжээ орно. Жишээ нь:

  • Шинэ ажилтнуудаа угтан авах,
  • Шинэ ажилтанд ажлыг хүлээлгэн өгөх,
  • Алдаа, асуудлыг шийдэж буй байдал,
  • Ажилтнууд удирдлагатайгаа харилцах байдал,
  • Удаан ажилласан ажилтнуудын харилцаа,
  • Удирдах ажилтнуудын ажилтантайгаа үүсгэсэн харилцаа,
  • Ажилтнууд өөрийн таатай болон таагүй сэтгэл хөдлөлөө илэрхийлэх,
  • Хурлын зохион байгуулалт,
  • Ажилтнуудад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуула,
  • Ажилтныг ажлын байр, албан тушаалаас чөлөөлөх гэх мэт тухайн байгууллагын дүрэм журмаар зохицуулагдаагүй бүх зүйлийг энэхүү соёл гэж ойлгож болно.

Хөгжөөгүй, хөгжиж буй байгууллага дээр далд орших соёл зонхилж байдаг бол байгууллага хөгжихийн хэрээр нөлөө нь багасаж тунхаглалын чанартай соёлын нөлөө ихэсдэг.

Далд орших соёл нь сөрөг хэлбэрээр оршиж байгаа бол түүнийг илрүүлэн засаж авахгүй бол хүмүүс тэр компаниас явахад хүргэж, ажлын бүтээмж буурна. Тиймээс байгууллагын соёлын судалгааг жил бүр хийж тэр судалгаагаар байгууллагын далд орших соёлыг тогтоож, сөрөг хэлбэрээр  далд орших  соёлыг үгүй хийж түүнийг засах нь маш чухал юм.

Байгууллагын соёл нь харагдаад байдаггүй ч мэдрэгддэг, баригддаггүй ч тэнд  ажиллахад илүү бүтээмжтэй илүү удаан ажиллахад шууд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг юм.

Жижиг байгууллагыг хүн удирддаг бол байгууллага өргөжиж хөгжихийн хэрээр соёл нь удирддаг  хэмээдэг.

Байгууллагын соёлын талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Утас:  976-88085704, 95959514

bookzone

Имэйл: info@hrconsulting.mn

Вэб: www.hrconsulting.mn; www.hrmanager.mn

 

 

Тагууд: байгууллагын соёлменежментхүний нөөц

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00