“Build Mongolia” буюу Бүтээн байгуулалт 2023 улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн 2023 оны 4 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд Степпе Арена мөсөн өргөөнд гурван өдрийн турш үргэлжилнэ.
Монголын BAUMA буюу “Build Mongolia 2023” үзэсгэлэнд салбар салбарын 100 гаруй шилдэг компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээгээ танилцуулан оролцох юм. Мөн 10-аад орны шилдэг байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт техник технологийг үзэсгэлэнгийн үеэр танилцуулна. Тэдгээрээс дурдвал, ОХУ-аас Alternativa LLC , Magna Tyres Singapore Pte Ltd, Amperetex, БНХАУ-аас Zhengzhou Vanguard Machinery Tech Co.,Ltd, Jiangsu Kingertai New Material Technology Co., Ltd зэрэг компаниуд бүртгүүлжээ. Үүний зэрэгцээ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжин салбарын шилдэг олон улсын байгууллагууд мөн “Build Mongolia 2023” үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.
“Build Mongolia” хэдийгээр дөнгөж гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ч барилга, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудыг хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжсөн. Эдийн засгийн эдгээр салбаруудын үйл ажиллагаа өөр хоорондоо салахын аргагүй харилцан уялдаатай бөгөөд бүтээн байгуулалтын төслүүд эдгээр салбаруудын бие биенээ нөхсөн хамтын ажиллагааны үр дүнд хэрэгждэг. Эдгээр салбаруудын ажилд хэрэглэх тоног төхөөрөмж, техник технологи, машин механизм ч ижил, нэг салбарын нь бүтээгдэхүүн нөгөө салбарынхаа түүхий эд, үйлдвэрлэлийн чухал орц болдог. Тийм ч учраас “Build Mongolia” үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын салбаруудын хувьд техник технологийн нэг цонхны үйлчилгээ, үзэсгэлэнд оролцогчдын хувьд зах зээлийн нэг цэгийн төвлөрөл юм.
Үзэсгэлэнд оролцож буй салбарын шилдэг төлөөллүүдээс дурдвал барилга, бүтээн байгуулалтын салбараас TESO GROUP, ULAANBAATAR BUK JSC, NUTGIIN BUYAN GROUP LLC, NEW YARMAG HOUSING PROJECT LLC зэрэг компаниуд төслөө танилцуулан оролцох бол уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг SOLONGO-EXIM LLC, UKHAA SAR LLC, MINESPEC LLC, MINETECH TECHNOLOGY LLC зэрэг байгууллагууд оролцохоор бүртгүүлээд байна. Үүний зэрэгцээ эрчим хүч болон тээвэр, дэд бүтцийн салбараас AND ENERGY JSC, TOPICA LLC, MIAT MONGOLICA MEDIA, INTERNATIONAL FREIGHT FORWARDING CENTER OF ULAANBAATAR RAILWAYS, BIG MOGUL TRANS LLC зэрэг шилдэг байгууллагууд үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм.
“Build Mongolia 2023” үзэсгэлэн нь нэг талаар Монгол улсын эдийн засгийн чухал салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, бизнесийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагааны гүүр болохын зэрэгцээ эдгээр салбаруудын мэргэжилтнүүдийн бусадтай танилцах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, хөгжил дэвшлийн чиг хандлагын талаар мэдээлэл авах орчин юм. Үзэсгэлэнгийн үеэр оролцогчид, үзэсгэлэнг зорин ирэх зочдод зориулан барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын технологийн хөгжлийн чиг хандлага, төрийн бодлогын талаар мэдээлэл өгөх зорилгоор салбар тус бүрийн форумууд зохион байгуулагдана. Мөн оролцогч компаниудын бүтээгдэхүүний танилцуулга илтгэл тавигдана.
“Build Mongolia 2023” үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгч байгууллагаар МСМ Групп ХХК ажиллаж байгаа бол үзэсгэлэнгийн түншээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран ажиллаж байна. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр The Mongolian Mining Journal, Bloomberg телевиз, Aвстралийн бизнес эрхлэгчдийн Монгол дахь төв байгууллага, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Зангиа.мн, Бизнес.мн хамтран ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус тус хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн гурван өдрийн туршид барилга, бүтээн байгуулалтын салбарын нэгдсэн форумыг төвийн шугамд холбогдоогүй айл өрх, албан байгууллагын инженерингийн шийдэл болох ХАС, УХАТ чиглэлээр салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэгч байгууллага болох Атмор ХХК хамтран зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүрийн төлөөлөл олон мянган инженер, барилгачин, замчин, цахилгаанчин, уурхайчин, архитектор, менежер, бизнес эрхлэгч, төсөл хэрэгжүүлэгч, хөгжүүлэгч, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч нар зочлон ирэхээр бүртгүүлсэн.
-Build Mongolia 2023- Олон улсын барилга, дэд бүтэц, уул уурхайн техник технологийн үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна! Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая!
Build Mongolia 2023 үзэсгэлэн зохион байгуулах хороо
Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187