Harvard ManageMentor® нь удирдагчдад зайлшгүй шаардлагатай, гүйцэтгэлд суурилсан манлайллын гол ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн, дэлхийд тэргүүлэгч Харвардын Бизнесийн сургуулийн шилдэг, чанартай контентыг суралцагчдыг идэвхжүүлэхүйц сэдэв, видео болон ажилдаа шууд хэрэгжүүлж болохуйц арга хэрэгслээр дамжуулан манлайллын чадамжийг хөгжүүлэх шалгарсан хөтөлбөр юм.
Дэлхийн нэртэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, судалгаа, мөн батлагдсан практикт суурилсан Harvard ManageMentor хөтөлбөрийн гол зорилго суралцагчдаа ирээдүйн шилдэг удирдагч болоход чиглүүлэх юм. Уг хөтөлбөр “Өөрийгөө удирдах”, “Бусдыг удирдах”, “Бизнесээ удирдах” гэсэн үндсэн гурван бүлгийн нийт 42 модуль сургалтаас бүрддэг бөгөөд Business.MN сэтгүүл та бүхэнд хөтөлбөрийн зарим агуулгаас онцлон цувралаар хүргэж байна.
-
Ялгаатай байдал гэж юу вэ? Яагаад чухал вэ?
Таныг тодорхойлдог, бусдаас ялгардаг олон шинж чанар, туршлага хэрхэн нэгдэж, таныг бий болгодгийг анзаараарай.
Бизнес ба ёс суртахууны кэйсүүд
Янз бүрийн ажиллах хүчин бүхий байгууллагууд бизнесийн чухал давуу талыг олж авдаг гэж та сонссон байх. Жишээлбэл, ялгаатай байдал нь дараах хүчин зүйлстэй холбоотой болохыг судалгаа харуулдаг:
- Асуудлыг илүү бүтээлч, шинэлэг байдлаар шийдэх
- Илүү өндөр бүтээмжтэй байх
- Ажлын сэтгэл ханамжийн дээд түвшин
- Санхүүгийн илүү өндөр үр дүн
-
Өрөөсгөл хандлагатай нүүр тулах нь
Ялгаатай байдлын эрх мэдлийг бууруулдаг хүчин зүйлүүд ?
Судалгаанаас үзэхэд хоорондоо ялгаатай хүмүүс баг болж нэгдэж чадвал бүтээлч байдал, шийдвэр гаргалт, асуудлыг шийдвэрлэх чадварын хувьд ч ялгаатай байдал үүсэж, шинэ үр дүн, өндөрлөгт хүрч чаддаг байна.
Гишүүн бүр бусдынхаа ялгаатай байдлаас суралцах хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал бөгөөд өөрийгөө ажилдаа бүрэн зориулж чаддаг байх ёстой.
Өрөөсгөл хандлага гэж юу вэ?
Аливааг, тэр дундаа, багийн гишүүн болон бүлгүүдийг бусадтай харьцуулж, улмаар шударга бус, сөрөг хандлага гаргаж, ялгаварлан гадуурхах нь өрөөсгөл хандлага юм.
Хамгийн гол нь өрөөсгөл хандлага “ухамсаргүй”, эсвэл “далд” байдлаар илэрдэг. Өрөөсгөл хандлага нь далд оршиж, ертөнцийг үзэх үзэл, харилцан үйлчлэл, сонголт зэрэгт нь нөлөөлж байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тиймээс бид өөрсдийн төсөөллөө бусдад тулгах хандлага ажиглагдах нь бий.
Өрөөсгөл хандлагаа зогсоох тухайд
Өрөөсгөл хандлагыг бүрэн зогсоох хэцүү боловч үүнд анхаарал хандуулж, арга хэмжээ авах боломжтой. Ингэхийн тулд ийм хандлага ямар үед үүсэх магадлал өндөр байгааг, мөн зогсоохын тулд юу хийж болох талаар ойлголттой болох хэрэгтэй. Тухайлбал, ажилд авахдаа өрөөсгөл хандлагаас зайлсхийх, өдөр өдрөөр удирдах, багаа хөгжүүлэх гэх мэт.
-
Тэгш оролцоог удирдахуй
Багийн гишүүн бүр үнэлэгдэж, хүндлэгдэж, дуу хоолойгоо сонсгож чадах тэгш оролцоотой орчныг бүрдүүлэх нь томоохон давуу талыг бий болгодог.
Тэгш оролцоо яагаад чухал вэ?
Судалгаанаас үзэхэд багийн гишүүдийн ялгаатай байдал нь бүх талаар өндөр үр дүнд хүргэдэг. Гэхдээ ялгаатай байдал гэдэгт зөвхөн арьс өнгө, нас хүйс хамаарахгүй бөгөөд боловсрол, соёл, гарал үүсэл, амьдралын туршлага ч үүнд багтана.
Хүмүүс бусадтай хамтран ажиллаж байхдаа өөрсдийн сэтгэн бодох чадварыг тэлж, гүйцэтгэлээ сайжруулж байдаг.
Гэхдээ эдгээр эерэг үр дүнг бий болгохын тулд зөвхөн ялгаатай байх нь хангалтгүй юм. Харин ч менежерийн хувьд та тэгш оролцоог хэрхэн удирдан чиглүүлэхээ мэддэг байх ёстой. Тэгвэл хэрхэн тэгш оролцоог хангасан удирдагч болох вэ?
- Багийн нэг хэсэг гэдгээ мэдрэх, мөн дуу хоолойгоо хүргэх нь тэдэнд чухал
- Тэднийг үнэлж, хүндлэх
- Хүн бүр багийн үйл ажиллагаанд бүрэн оролцох боломжтой байх
- Өөрийн жинхэнэ нөөц бололцоогоо гаргах боломжийг бүрдүүлэх
-
Ялгаатай байдлыг дэмжих нь
Байгууллага – багийн гишүүд – хувь хүн бүр бусдаас ялгаатай, өвөрмөц байдлаараа үнэ цэн нэмж буйгаа мэдэрч, хүндлэгдэж байвал хөгждөг. Үүнд, тодорхой дүрэм журам, дадлага мэдээж дэм болно.
Та ямар ч албан тушаалтай байсан ялгаатай байдлыг дэмжигч – цөөнх эсвэл тусгаарлагдсан бүлэгт туслалцаа дэмжлэг өгдөг нэгэн байж чадна.
Та хэрхэн ялгаатай байдлыг дэмжигч болох вэ?
-
Байгууллагынхаа олонд ээлтэй хүчин чармайлтыг дэмжихүй
Та бусдыг удирдаж чаддаг эсэх нь хамаагүй, харин байгууллагынхаа ялгаатай байдлыг ойлгосноор үүсэх давуу талыг хүртэхийн тулд маш олон зүйл хийх боломжтой. Өндөр бүтээмж, ажилтнуудын идэвхтэй оролцоо, ухаалаг шийдвэр гаргах зэрэг нь хүмүүс ажилдаа өөрийгөө бүрэн дайчлах үед бий болдог сайн үр дүн юм.
Өсөлт хөгжлийн соёлыг бүтээ
Цөөнх болон тусгаарлагдсан бүлгийн гишүүд амжилтад хүрч, өсөж хөгжих боломжийг олгохын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.
Тэгш бус байдлын талаарх тасралтгүй сургалтыг дэмж
Багийн гишүүд тань бусдынхаа туулсан түүх, туршлага, итгэл үнэмшил, тулгамддаг бэрхшээлийн талаар мэддэг болох тусам нэг нэгнээ энэрэн нигүүлсэж, улмаар эерэг уур амьсгалыг бүрдүүлэх болно. Гэхдээ ингэхийн тулд та заавал том алхам хийх шаардлагагүй. Үнэндээ, та өөрөө л сонирхож чадвал хамт олныхоо өдөр тутмын үйл ажиллагаанаас дээрх бүхнийг ажиглах боломжтой. Олон нийтэд хүрч байдаг нийгмийн эрх тэгш байдлын талаарх ойлголтуудыг бодит амьдрал дээр байдалд хэрхэн хэрэгжүүлэхийн тулд тэгш бус байдлын талаарх тасралтгүй сургалтыг дэмж. Жишээлбэл, цөөнх бүлгийнхний туулж буй бэрхшээлийн талаар бусадтай хуваалцах гэх мэт.