BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нүдээ аньсан бяцхан гөлөг сарвуугаараа толгойгоо нааж, зовсон байдалтай харагдана. Гөлөгний хажууд байгаа бичвэр дээр "Өө, ҮГҮЙ! Даваа гараг дахиад л завгүй энтрепренер бүрийн зовлон. - Business.MN

Бүгд Даваа гарагт дургүй. Тиймээс….

Б.Энхцэцэг   Б.Энхцэцэг
2023-12-11
  Хүний нөөц
Share on FacebookShare on Twitter

1979 онд Ирландын Boomtown Rats хамтлагийн “Би Даваа гарагт дургүй” гэдэг  дуу олон нийтийн хүртээл болмогц газар бүрт ярианы сэдэв болж, огцом хит болсон байдаг. Даваа гарагийн өглөө байдаг хүч чадлаа шавхан, толгойтой үсээ өөрөө чангаах шахам орноосоо хүчээр өндийдөг учраас “зовлон нэгт” ажилтнуудын сүлд дуугаар өргөмжлөгдсөн алдаршсан билээ.

Ихэнх босс шинэ долоо хоногийн ажлыг оффист бүгд өөрийн биеэр эртлэн ирцгээн хамтдаа эхлүүлэх нь эрч хүчийг өрддөг гэж мэтгэдэг. Харин ажилтнууд үүнийг өөрчлөх мөнхийн хүсэлтэй байдаг.  2021 онд “Journal of Applied Psychology”  сэтгүүлд хэвлэгдсэн тайлангаас үзэхэд, хүмүүс Даваа гарагт олонтой харьцахаас зайлсхийсэн, аливааг төвөгшөөсөн зан төлөв нь давамгай байдгийг олж тогтоожээ. Харин дараагийн өдрөөс харьцангуй хүлээцтэй, аливааг хүлээн зөвшөөрөх төлөв рүү шилждэг байна.

Medical Journal of of Australia сэтгүүлд 2015 онд хэвлэгдсэн судалгааны өгүүлэлд, “Mondayitis” гэх онош бүхий шинэ нөхцөл байдлыг тайлбарласан байдаг. Тархи системийн хямралд ордог ба бие шалтгаангүйгээр ядрах, сульдах, сэтгэлийн хямралд орох, толгой өвдөх, толгой эргэх, хурц гэрлийг төвөгшөөх, ам хатах, булчин өвдөх, бүгдийг төвөгшөөх гэх мэт шинж тэмдгүүдээр илэрдэг байна. Энэ нь Даваа гараг эсвэл уртын амралт, баяруудын дараах ажлын эхний өдөр тохиолддог байна. Ийм нөхцөлд орогсод өөрсдийгөө өвдсөн гэж андуурч, Хүний нөөцийн алба руугаа мэдэгдэх, гэрээс ажиллах, цаашлаад ажилдаа ирсэн ч ажлаас тойрч зугтсан, төвөгшөөсөн сэтгэл санааны байдалтай байдаг аж.

Энэ нь дээрх судалгаанаас үзэхэд мөн хүүхэд байхаас эхлэн, сургуулийн орчинд “Даваа гарагт хамгийн эхэнд бие даалтаа үзүүлнэ шүү” эсвэл “Даваа гарагт өглөө шалгалт авна” гэх мэтээр амралтын өдрүүдийг ялангуяа Ням гарагийг айдастай өдөр болгодог байсантай мөн холбоотой гэнэ

img-5

Тиймээс…

Асуудал нь тайван удаан амралтаас огцом шилжиж, олон зүйлийг хийж хурдлах шаардлагатай өдөр рүү орох нь хүнийг “Галзуу хулгана” -д очоод суучихсан мэт тэнцвэргүй болгодог байна. Тиймээс хүний нөөцийг ухаалгаар ашиглахад судалгаагаа зориулж шинжлэгсэд, даваа гарагийг ажил хурлаар хэт даралгүйгээр тайван алгуур эхлүүлэх, бүтээмжийн шаардлагыг эл өдөр хамгийн доод түвшинд барьж шилжилтийн өдөр болгох хэрэгтэй гэж дүгнэж. Үүнийг дэмжих бас нэгэн баримт нь ажил хийдэг ээжүүд бямба, ням гарагт гэрийн ажил, хүүхдүүдээ дугуйланд хүргэх, агаарт гаргах гэх мэтээр бараг амардаггүй ба оффист ажилласнаас ч илүү ядардаг гэдгээ асуулгаар хэлдэг. Тэдний жаахан амсхийж,  #metime авах боломж нь даваа гарагийн өглөө байдгийг санаж, тэдэнд тайван кофе уух 30 минут өгөхийг Дарга та бүхнээс хүсье.

 

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: ажилтандаваа гараг

Санал болгох:

Ажлаас гарах үеийн ярилцлага гэж юу вэ?
Ажлаас гарах үеийн ярилцлагыг яагаад хийх ёстой вэ?
A collage of six individuals, each dressed in business attire, posing in professional settings. They are seated or standing in offices adorned with certificates, a bank logo, and hints of цалин урамшуулал in the background.
Мөрөөдөл, зорилгоо бүтээж буй Капитрончуудын түүхээс
Б.Энхцэцэг

Б.Энхцэцэг

Эдийн засгийн сэтгүүлч, харилцааны стратегич. Business.mn-нд аялал жуулчлал, менежментийн сэдвээр дагнан бичдэг.

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00