Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” вэбинар сургалт 2024 оны нэгдүгээр сард ЭРХ ЗҮЙ сэдвийг онцолж байна. Энэ сарын эхний подкастын дугаараар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар ярилцлаа.
Дугаарын агуулга
- Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцооны давуу болон сул талууд
- Ажил олгогчдын мэдэх ёстой гол өөрчлөлтүүд
- НДШ ногдуулах орлогын талаар
- Ажил олгогчдын тэтгэвэр, тэтгэмж дээр гаргадаг нийтлэг алдаанууд
- Хамгийн их төөрөлддөг ойлголтууд
- Тэтгэвэр тогтоолгох эрх хэрхэн үүсдэг вэ?
- Шимтгэлийн хөнгөлөлт хэмээх шинэ зохицуулалтын тухайд
- Тэтгэвэр өвлөгддөг болсон нь даатгуулагчид ямар давуу талууд бий болгож байна вэ?
Зочин: С.Ганцэцэг. Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн ахлах багш
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars