BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ном, төгсөлтийн малгай, цом гэх мэт боловсрол, суралцахыг илэрхийлсэн хөвөгч виртуал дүрс бүхий зөөврийн компьютер дээрээ бичиж буй хүн. Цонхоор нарны гэрэл шүүж, дулаан уур амьсгал бүрдүүлнэ. Энэхүү дүр зураг нь бизнес аялалаа удирдаж буй энтрепренерүүдэд төгс дижитал болон боловсролын орчныг илэрхийлдэг. - Business.MN

Ажилтнууддаа өсч хөгжих орон зайг бий болго

Mogulconsulting llc   Mogulconsulting llc
2024-01-24
  Онцлох, Хүний нөөц
1
Share on FacebookShare on Twitter

Судалгаанаас харахад ажилтнууд өсч хөгжих, байгууллага дотроо карьерийн өсөлт, өөрчлөлт хийх боломжтой байх тусам ажлаас гарах түвшин буурдаг байна. Эдгээр гурван хүчин зүйлс нь ажилтныг удаан тогтвортой ажиллуулахад туслана.

2022 онд авъяслаг ажилтнуудын төлөөх тулаан үргэлжилсээр байв. Зөв хүнийг зөв ажлын байранд байршуулж, авъяаслаг баг бүрдүүлэхэд ур чадварыг татан бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх бодлого зайлшгүй чухал. Гэхдээ зөвхөн эдгээр нь хангалттай биш.

McKinsey компанийн хийсэн Great Attrition судалгаанаас харахад ажлаас гарахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь ажилтанд шинэ зүйл суралцах, ажлын сонирхолтой байдал, сорилтууд байхгүй гэж гарсан байна. Яг үүнтэй адилаар, ажилтан байгууллага дотроо ажлаа солих боломжтой байх нь ажлаас гарах магадлалыг бууруулдаг байна.

Тийм учраас ажилтнууддаа байнга шинэ сорилтуудыг өгөх, шинэ боломжуудыг нээлттэй байлгах, сурч хөгжих боломжоор хангаж байх нь чухал байна. Ажилтны тогтвортой байдлыг дэмжих дараах гурван хөшүүргийг зөвлөж байна :

  • Карьер хөгжлийн боломжуудыг нээлттэй, ойлгомжтой байлгах.Ажлын байр бүрийн хувьд ирээдүйд хүрэх боломжит карьерийн замнал нь шаардлагатай ур чадвараараа тодорхойлогдон нээлттэй байх хэрэгтэй. Ажилтан өөрийн карьерийн дараагийн боломжийг аль болох эрт таньж мэдсэнээр хувь хүний хувьд хөгжих төлөвлөгөөгөө гаргаж, суралцах боломжтой болдог.
  • Нээлттэй ажлын байрны дотоод зах зээлийг хөгжүүлэх.Байгууллага доторх шилжилт хөдөлгөөнийг дэмжих, дотоод ажлын байрны зах зээлээр дамжуулан ажилтнуудын дараагийн карьераа олоход нь чадавхижуулж, ирээдүйд зорьж буй карьер болон одоогийн ур чадвар дээр тулгуурлан сургалт хөгжлийн төлөвлөгөөг хамтран гарга.
  • Ур чадварт суурилсан хөгжлийн төлөвлөгөө. Карьерийн дараагийн шатыг мэдэж авснаар ажилтан тухайн албан тушаалд шаардлагатай ур чадвар болон одоогийн ур чадварынхаа зөрүүг нөхөх боломжуудаа хайж эхлэдэг. Ур чадварын зөрүүг нөхөхөд зөвхөн сургалт, семинараас гадна ажлын байран дээрх сургалт, менторинг, көүчинг, шинэ төсөлд оролцон суралцах гэх мэт олон хүчтэй аргууд байдаг.

Эдгээр хөшүүргийг хэрэгжүүлэхийн тулд байгууллага дараах алхмуудын дагуу ажиллана.

  • Ур чадваруудыг системтэйгээр удирдах.Технологийн хурдтай хөгжил, бизнесийн орчны өөрчлөлтүүдээс шалтгаалан байгууллагуудад шаардлагатай ур чадварууд байнга өөрчлөгдөх, байгууллага дахь ур чадварын зөрүү байнга өсөн нэмэгдсээр байна. Энэ зөрүүг хамгийн бага байлгахын тулд байгууллага ур чадвараа системтэйгээр зөв удирдах шаардлага гарч байна.
  • Ирээдүйд чиглэсэн сургалт хөгжлийн бодлого хэрэгжүүлэх. Хүчирхэг сургалт хөгжлийн бодлого нь байгууллагын болон ажилтнуудын ирээдүйн амжилтанд чиглэсэн ур чадваруудыг бий болгоход чиглэсэн байдаг. Жишээ нь Умард Америкийн нэгэн банк өнөөдөр шаардлагатай ур чадваруудаас илүүтэй стратеги зорилтуудад нь шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ирээдүйд банкны салбартаа тэргүүлэх манлайлагчдыг төрүүлэх зорилго тавьсан байна.
  • Одоогийн ур чадварын түвшнээ тодорхойлж, ур чадварын зөрүүг багасгах стратеги хэрэгжүүл.Байгууллагын стратеги зорилтуудыг биелүүлэхэд шаардлагатай ур чадваруудаа тодорхойлсон бол тухайн ур чадварууд манай байгууллагад ямар түвшинд байгаагаа яг одоо тодорхойлж, үнэлж мэдэх хэрэгтэй. Ингэснээр та ур чадварын зөрүү ямар байгааг олж харах, түүнийгээ нөхөх боломж бий болно.
  • Авъяаслаг ажилтнуудыг багтаа тогтвортой ажиллуулж, хөгжүүлж чадаж байгаа удирдагчидаа урамшуул. Ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах нь зөвхөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хариуцсан ажил биш. Харин ч шууд удирдлагууд ажилтны энэ үзүүлэлтэнд хамгийн их нөлөөлж байдаг. Тийм учраас багийн ахлагч нар, алба хэлтсийн удирдагчдад авъяаслаг ажилтнаа урт хугацаанд ажиллуулж, сурч хөгжихөд нь туслаж байгаагаас нь хамааруулж урамшуулах буюу энэ зорилтын гүйцэтгэлийг хэмжих KPI оруулж өгөх нь үр дүнтэй байдаг.

Байгууллагуудын санал болгож байгаа тохилог ажиллах орчин, сонирхолтой ажлын байр, ажиллах уян хатан нөхцөл гэх мэт стандарт сайжирч байгаагийн хирээр авъяаслаг ажилтнуудыг олж авах өрсөлдөөн улам ширүүссээр байна. Иймд байгууллага бүр ажилтнуудаа мэргэжлийн болон хувь хүний хувьд өсч хөгжих орон зайг бий болгох замаар тэднийг урт хугацаанд үр дүнтэй ажиллах нөхцлийг бий болгож чадна.

 Хэрэв та байгууллагадаа ур чадварын удирдлагын систем нэвтрүүлэх, ур чадварын зөрүүг хэрхэн оновчтой багасгах арга аргачлалыг суралцах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд дараах үйлчилгээг  санал болгож байна.

Ур чадварын удирдлагын зөвлөх үйлчилгээ

Байгууллагын стратеги зорилгодоо хүрэхэд шаардлагатай ур чадваруудаа олж тодорхойлох, бүрдүүлэх, үнэлэх, хөгжүүлэхтэй холбоотой ур чадварын удирдлагын тогтолцоог байгууллагад нэвтрүүлнэ. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөж бидэнд илгээнэ үү.

Эх сурвалж: mogulconsulting.mn

 

bookzone.mn
Тагууд: ажилтанажлаас гарахбайгууллагакарьерийн өсөлт

Санал болгох:

A collage of six individuals, each dressed in business attire, posing in professional settings. They are seated or standing in offices adorned with certificates, a bank logo, and hints of цалин урамшуулал in the background.
Мөрөөдөл, зорилгоо бүтээж буй Капитрончуудын түүхээс
A woman with long blonde hair sits confidently in a modern, warmly lit cafe. She wears a tan blazer and white top. The background features hanging lights, round tables, and blurred decor.
Хүн эрдэнийн “уурхайчин”
Mogulconsulting llc

Mogulconsulting llc

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00