BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Жош Кауфманы "The Personal MBA" номын хавтас нь цэнхэр өнгийн градиент дэвсгэр дээр тод харагдаж байна. Кауфманы дугуй хэлбэртэй гэрэл зургийг монгол хэл дээрх ишлэл дагалдаж, уламжлалт бизнесийн сургуулиас цааш бизнесийн боловсролд хүрэх өөр замыг онцолжээ. - Business.MN

Бизнесийн сургуульд сурахгүйгээр бизнесийн боловсрол олж авах нь

Х.Цолмон   Х.Цолмон
2024-06-12
  Bookzone, Ном, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

– Business.MN сэтгүүлийн 2024 оны 04 дугаар сарын дугаар (№65) -ын Book Radar буланд хэвлэгдсэн нийтлэл –

Дэлхийн хэмжээний бизнесийн боловсролыг агуулсан олон улсын бэстселлер The Personal MBA буюу “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” номыг энэ удаагийн Book Radar буландаа онцлон танилцуулж байна. Та бизнесийн суурь ойлголтуудын талаар суралцахын тулд заавал бизнесийн сургуульд суралцах шаардлагагүй хэмээн уг номын зохиогч Жош Кауфман томьёолсон билээ. 

 

Зохиогч: Жош Кауфман

Ном: Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол

Сэдэв: Бизнес эрхлэх урлагт суралцахуй

Гол ойлголтууд: Бизнесийн 5 хэсэг, 12 төрлийн үнэ цэн, ашиг орлого олох 4 арга.  

Эрхлэн гаргагч: Юнайтед бизнес паблишинг

Орчуулагч: М. Цацрал

“Энтрепренершип, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, борлуулалт, яриа хэлцэл, нягтлан бодох, санхүү, бүтээмж, харилцаа холбоо, сэтгэл судлал, манлайлал, менежмент, систем загварчлал, дүн шинжилгээ зэрэг бизнесийн чухал сэдвийг энгийн ойлгомжтой тайлбарласан”. 

MBA зэрэг эзэмших нь үнэхээр чухал уу?

(Ном бичих болсон шалтгаан)

Зохиогч Жош Кауфман Procter & Gamble компанид ажиллаж байхдаа бүгд шахам бизнесийн удирдлагын магистр (цаашид товчлох үүднээс MBA гэе) -ын зэрэгтэй ажлынхан дундаа юмнаас нэг л хоцорчихсон, шаардлага хангахгүй байгаа мэт дундуур мэдрэмжтэй явдаг байж. Ингээд нэг л өдөр боломжит MBA хөтөлбөрүүдийг судалж эхэлсэн бөгөөд “Ийм их хөрөнгө, цаг зарцуулан байж сурах шаардлага байна уу?” гэх асуултыг эцэст нь өөртөө тавихад хүрчээ. Асуултынхаа хариуг олохын тулд тэрбээр цааш лавшруулан судалж, судалгааны материал, энэ талаар бичсэн ном сэлтийг уншиж, хангалттай хэмжээнд танилцсаныхаа дараа MBA зэрэг заавал хамгаалах шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэгвэл энэ бүхнийг товчлох, хялбарчлах арга зам бий юу? 

Уламжлалт байдлаар бизнесийн сургуульд дор хаяж хоёр жил суралцаж, дунджаар 50-60 мянган ам.доллар зарцуулахгүйгээр өөрөө бие даан дэлхийн хэмжээний бизнесийн боловсролыг олж авах, бизнесийг ондоо өнцгөөс, цоо шинээр дахин харах боломжийг нээх эхний алхам.

Жош Кауфман зүгээр суусангүй, ажигласан зүйлсийнхээ талаар блог бичиж эхлэв. Гэтэл төсөөлөөгүй зүйл болж блог нь улс, тив дамнан орон орны уншигчдад хүрч, талархлын зурвас хүлээн авах болжээ. Энэ бүхэн нэг л зүйлийг хэлээд байв. Тэр ганцаараа биш, түүнтэй адил асуудалтай олон хүн байдаг юм байна. Үүнийг ойлгосон тэрбээр нэлээд нухацтай хандахаар шийдэж, The Personal MBA (цаашид PMBA гэе) төслөө эхлүүлжээ. Ажлаасаа ч гарсан байна. Яг 12 жилийн өмнөх энэ үйл явдлаас хойш тэр ижил нэрт номоо бичиж, ном нь өнөөдрийг хүртэл нэг сая хувь борлогдож, олон улсын бэстселлерээр тасралтгүй нэрлэгдсээр байна. 

 

“Шилдэг бүтээл. Бизнес сонирхож байгаа хүн бүрд, ‘эндээс эхэл’ гэж санал болгох ном. Бизнесийн талаар мэдэх хэрэгтэй бүх зүйлийг гайхалтай тоймлосон бүтээл. Уриалга, хэрэггүй зүйлс нуршилгүй, суурь мэдэх ёстой бүхнийг бичсэн ном. Олон жилийн турш уншсан номуудаас хамгийн их урам өгсөн нь.”

—ДЕРЕК СИВЕРС, CD Baby-ийн үүсгэн байгуулагч, Anything You Want бэстселлер номын зохиогч

 

bookzone.mn

“Жош миний MBA зэргээс илүү бизнесийн боловсролыг заасан. The Personal MBA ном нь бизнест амжилт олоход тань хэрэг болох оюун ухааны зураглалыг  танилцуулна. Амьдралынхаа турш олж авах бизнесийн боловсролыг нэг номд багтаажээ.”

—ШЕЙН ПАРРИШ, Farnam Street (fs.blog)-ийн үүсгэн байгуулагч, мөн The Knowledge Project подкастын хөтлөгч

“Энэхүү номыг ‘Шалтаг тоочилгүй унших’ номынхоо жагсаалтад оруулаарай. Уншсаныхаа дараа таныг хангалттай ухаантай, ажигч биш байна, эсвэл чухал ажлыг хийхэд хэрэг болох зүйлсийг сайн сураагүй байна гэх хүмүүсийн үгийг хүлээж авах хэрэггүй болно. Жош таныг бизнесийн гол санаануудаар дүүрэн, үнэ цэнтэй аялалд хөтөлнө.”

—СЕТ ГОДИН, This Is Marketing бэстселлер номын зохиогч

Яагаад заавал P-MBA гэж?

(Унших шалтгаан)

Бидний дунд ‘Дипломтой л бол боловсролтой’ гэх дипломыг чухалчлах хандлага түгээмэл байдаг нь нэг талаар өрөөсгөл ойлголт. Үүнийг Бизнес академийн захирал, Юнайтед бизнес паблишингийн үүсгэн байгуулагч Д.Асралт “Энэ бол төөрөгдөл” гэж товч тодорхойлоод “Walmart, Home Depot, Delta Air Lines зэрэг томоохон компани дипломыг ажлын байрны шалгуур үзүүлэлтээсээ хэдийнэ хасаад эхэлчихсэн. Тэд ур чадвар, хандлагыг сонгож байна. “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол’ бол маш энгийн хэлээр, ойлгомжтой бичигдсэн ном. Уламжлалт байдлаар бизнесийн сургуульд дор хаяж хоёр жил суралцаж, дунджаар 50-60 мянган ам.доллар зарцуулахгүйгээр өөрөө бие даан дэлхийн хэмжээний бизнесийн боловсролыг олж авах, бизнесийг өөр өнцгөөс, цоо шинээр харах боломжийг нээж өгнө” хэмээн онцоллоо.  

Танд ямар нэг галзуу санаа төрлөө ч шууд бизнес болгоход мэдээж хэцүү. Тэгвэл хамтрагчаа олж, энд тэндээс зээл авах, эсвэл хөрөнгө оруулагчдыг ятгахаасаа өмнө энэ номыг уншаарай гэж эрхлэн гаргагчдын зүгээс зөвлөж байна. “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” ном бол хүссэн үедээ хэрэгтэй санаагаа олж унших, дэргэд тань үргэлж байх ширээний ном. Мөн номын гол санаануудыг өөрийн туршлагатайгаа  харьцуулан сүлж, практикт ашиглах өөрийн хувилбарыг боловсруулах ч боломжтой.  

Бизнес академийн захирал, Юнайтед бизнес паблишингийн үүсгэн байгуулагч Д.Асралт

Хэнд зориулав?

PMBA номыг бүхэлд нь дүгнэвэл бизнесийн төв цэгт ‘хүн’ байна гэж үзжээ. Хүн буюу хэрэглэгч юу хүсэж байна, түүнд ямар хэрэгцээ, шаардлага тулгарав? Хүн ямар шийдвэр гаргаж, юуг ямар учраас худалдан авах болов? Хүн буюу бизнес эрхлэгч юуны төлөө бизнес хийдэг вэ? гэх мэтээр асуултууд хөвөрнө. Тэгвэл энэ бүхнийг ойлгохын тулд хүний сэтгэл зүй, цаашлаад борлуулалт, маркетингийн суурь ойлголтуудтай танилцах зайлшгүй шаардлагатай. Үүнийг бизнесийн философи, танин мэдэхүйн үүднээс маш энгийнээр ойлгуулж чадахуйц бүтээл болсноороо Жош Кауфманы “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” ном онцгой. Та бизнесийн талаар А ч мэдлэггүй, эсвэл тодорхой хэмжээнд бизнес эрхэлж, алдаж онож явсан болон яг одоо бизнесээ сайжруулж, системтэй боловсрол олж авахаар зорьж буй бол уг номыг уншсанаар бизнесийн гүнзгий ухагдахуунтай болж чадна.

Энэ бүх ач холбогдлыг олж харсны үндсэн дээр Юнайтед бизнес паблишингийн хамт олон уг бүтээлийг монголчуудад хүргэхээр сэтгэл шулууджээ. Тэд Монголын бизнес, эдийн засгийн орчинд жин дарж, хамгийн их ажлын байр бий болгодог бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх алсын хараатайгаар уг ажлыг эхлүүлсэн бөгөөд дараагийн алхам нь МҮХАҮТ-ын “Бизнесийн сэргэлт”  гурван үе шаттай санаачлагыг дэмжин энэхүү номын агуулгаар бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу 10 мянган залууст бизнес мэдлэг олгох P-MBA /Personal MBA/ сургалтыг зохион байгуулах байв. 

P-MBA хөтөлбөр гэж юу вэ? 

Юуны өмнө, бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй, зоригтой, шинэ санал, санаачлагатай бүх залууст P-MBA хөтөлбөр нээлттэй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон. Бизнес академийн хамт олон PMBA номын агуулгаар уг хөтөлбөрийг боловсруулахдаа Coach Lab -ийн мэргэжлийн көүч нартай хамтарчээ. Ингэхдээ номд багтсан үнэ цэн, маркетинг, борлуулалт, санхүү, хүний сэтгэлгээний мөн чанар, өөртэйгөө ажиллах, системийн ойлголт, дүн шинжилгээ, систем сайжруулалт зэрэг 11 модулиас гадна нэг модуль тусгайлан нэмж өгсөн нь бизнес төсөл боловсруулах ажил. Өөрөөр хэлбэл, та номоо уншиж, хөтөлбөрт хамрагдан бизнесийн мэдлэгт суралцахын зэрэгцээ өөрөө гар бие оролцон бизнесийн төсөл үр өгөөжтэй бичих арга барилыг эзэмшиж, практикт ашиглах боломж бүрдэх юм. Онлайн, танхим хосолсон сургалт учраас хөтөлбөрийн оролцогч залуучууд хоорондоо нетворкинг үүсгэх, цаашлаад хамтран ажиллахад нээлттэй орчныг бүрдүүлэхэд анхаарсан байна. 

 

1 of 2
- +
Бизнесийн сургууль дээр ширээний ард суусан хүмүүсийн өмнө микрофон, том цаас барьчихсан эмэгтэй зогсож байна. Тэр бүлэгт илтгэл тавьж эсвэл ярьж байна. Бусад оролцогчид тэмдэглэлийн дэвтэр, ундаа ууж суугаад анхааралтай сонсдог. - Business.MN
Бизнесийн сургуулийн хурлын танхимд илтгэгч тайзан дээр зогсож, олон үзэгчдэд хандаж байна. Тэмдэглэлийн дэвтэр, зөөврийн компьютерээр тоноглогдсон анхаарал халамжтай олон түмэн ойлголтыг тэсэн ядан хүлээж авдаг. Илтгэгчийн ард гэрэл гэгээтэй, өндөр таазтай өрөөнд бизнесийн боловсролын гол талыг онцлон харуулсан илтгэл тавигдаж байна. - Business.MN

Энэ сард албан ёсоор эхэлсэн P-MBA сургалтад эхний ээлжид 300 залуу хамрагдаж байгаа бөгөөд цаашид 10 мянган залуусыг шат дараатай хамруулахаар төлөвлөжээ. Хоёр долоо хоногийн хугацаатай уг эрчимжүүлсэн сургалт бизнесийн удирдлагын суурь ойлголтыг залуучуудад өгөхөд чиглэж буй. Улмаар хөтөлбөрийн хоёрдугаар үе шат эхлэхэд шалгарсан оролцогчдыг хилийн чанадад бизнесийн богино сургалт, аялалд хамруулах бол гуравдугаар шатанд тэнцсэн залуучуудын бичсэн төслөөс гурвыг шигшиж, тодорхой инкубатор хөтөлбөрт хамруулан Улаанбаатар үнэт цаасны биржид IPO хийхэд нь тусламж, дэмжлэг үзүүлэх аж.  

 

1 of 2
- +
Хэд хэдэн хүн хурлын танхимд хоёр хоёроороо зогсож, дэвтэр барьж, бичдэг. Оролцогчид улаан сандал, улбар шар өнгийн ширээний бүтээлэг дунд бизнесийн сургуулийн семинарын ердийн үйл ажиллагаанд оролцож, багаар ажиллахыг дэмжиж, бизнесийн боловсролоо дээшлүүлдэг. - Business.MN
Жош Кауфманы "The Personal MBA" нэртэй бизнесийн боловсролоос өөр хувилбарыг санал болгож буй номуудыг толилуулж байна. Цэнхэр, алтлаг тексттэй цагаан хавтаснууд нь "10 жилийн ойд зориулсан" гэсэн хадмалтай. Номуудыг ширээн дээр эмх цэгцтэй байрлуулсан. - Business.MN

 

1 of 2
- +
Бизнесийн сургуулийн илтгэгч үзэгчдийн өмнө тайзан дээр илтгэл тавьж байна. Чимэг видео тоглоомын дизайнтай слайд нь "Дараагийн боломжууд" гэсэн утгатай. Оролцогчид бизнесийн боловсролдоо хүрэх боломжит боломжуудын талаар тэмдэглэл хөтөлж, анхаарлаа төвлөрүүлж, анхааралтай хэвээр байна. - Business.MN
Нүдний шилтэй эр микрофон бариад бизнесийн боловсролын чуулганд сууж буй хүмүүсийн дунд зогсож байна. Хүмүүс спикер дээр анхаарлаа төвлөрүүлж, савласан ундаа, тэмдэглэлийн дэвтэр бүхий дугуй ширээ тойрон сууна. Уур амьсгал нь анхааралтай, идэвхтэй байдаг. - Business.MN

Бизнесийг харах өнцгөө өөрчил 

Бизнес гэдэг А-аас Б-д ямар нэг бүтээгдэхүүн борлуулах тухай биш. Харин ажлын байр бий болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлж, сайжруулдаг, өөрийн гэсэн тодорхой зорилготой, үнэ цэнтэй, цаашлаад зах зээлээ тэлэх, экспортын шийдэлтэй байх тухай ойлголт гэдгийг Бизнес академийн захирал Д.Асралт онцолж байв. Мөн бизнесээрээ дамжуулан хүмүүсийн ямар асуудлыг шийдэж, нийгэм, эдийн засагт үнэ цэн бий болгох талаар ч энд яригдана. Зөвхөн ганцаараа зүтгэх бус бусадтай хамтарч, бизнес моделио сайжруулах тухай ч мөн хөндөгдөнө. Үүний тулд бизнесийн хандлага, сэтгэлгээ, харах өнцгөө  эхлээд өөрчлөх шаардлагатай. Ингэж өөрчлөхөд PMBA ном болон хөтөлбөр таны эхний алхам байх болно гэдгийг зохион байгуулагчид итгэлтэй хэлж байна. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн алсын хараа Монголын бизнес эрхлэгчдийг хандлага, сэтгэлгээний хувьд дараагийн түвшинд гаргах, бизнесийн орчны сэргэлтийн давалгааг эрчимжүүлэх замаар эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэж буй. 

Дараагийн дугаарт Жош Кауфманы “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” номын эхний модуль болох ҮНЭ ЦЭН -ийн сэдвээр бэлтгэсэн агуулгыг уншигч та бүхэнд хүргэх болно.  

Та P-MBA сургалтад энд дарж бүртгүүлээрэй. Хэрэв дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл МҮХАҮТ-ын фэйсбүүк хуудсанд хандана уу.  

– Business.MN сэтгүүлийн 2024 оны 04 дугаар сарын дугаар (№65) -ын Book Radar буланд хэвлэгдсэн нийтлэл –

 

Тагууд: бизнесбизнес академиномномын хураангуй

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
Х.Цолмон

Х.Цолмон

Креатив редактор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00