BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Үнэ цэнтэй ажилтан

Үнэ цэнтэй ажилтны таван ур чадвар

Л.Энх-Амгалан   Л.Энх-Амгалан
2024-09-09
  Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

Хөдөлмөрийн зах зээлд ажиллах боловсон хүчин жил бүр бэлтгэгдэн гарч байгаа хэдий ч чадварлаг ажилтан олох гэдэг нь ажил олгогч нарын толгойны өвчин болоод байна. Тэд чухамхүү ямар ур чадвартай хүнийг хайж, хамтран ажиллах сонирхолтой байна вэ? Энэхүү асуултад хариулах  таван зөөлөн ур чадварыг хүргэж байна. Эдгээр ур чадварыг өөртөө бий болгосноор ажлын карьерт том түлхэц болох юм.

1. Өөрийн дотоод карьераа олох

Хүнд гадаад болон дотоод карьер гэж бий. Ихэнх хүмүүс гадаад карьерыг мэддэг бөгөөд нийгэмд эзлэх байр сууриа чухалд тооцдог. Гэвч дотоод карьергүйгээр таны хүссэн албан тушаал, мөнгө санхүүгийн байдал, боловсролын түвшин өөрчлөгддөггүй. Харин өөрийнхөө алсын хараа,үнэт зүйлээ тодорхойлж, дотоод би-гээ таньж чадсан хүнд нийгэмд эзлэх байр суурь нь тогтвортой байж амжилтыг үзүүлдэг аж. Энэхүү дотоод карьераа олохын тулд өөрийгөө маш том үйлдлийн систем нь хөгжсөн байгууллагатай зүйрлэж, одоогийн нөхцөл байдлаа нэг бүрчлэн дүгнэж, хийхийг хүссэн зүйл хүрэхийг хүссэн амжилтаа тодорхойлно. Үүний дараагаар ажиллах салбар, байгууллагаа сонгоорой. Дотоод карьераа тодорхойлсон хүн байгууллагадаа тууштай ажиллаж, өөрөө өөрийгөө дайчлах чадвартай байх нь тогтоогджээ. Тиймээс карьерын газрын зурагаа ажилд горилохоосоо өмнө гаргах нь зүйтэй.

2. Сэтгэл хөдлөлийн чадамж өндөртэй байх

Хүнд сэтгэл хөдлөлийн ой санамж маш чухал үүргийг гүйцэтгэж, тухайн хүний шийдвэр гаргалтад шууд нөлөөлж амьдралын хүрдийг эргүүлж байдаг. Өөрийнхөө сэтгэл санааны эмоцийг таньж  мэдсэнээр зөвөөр удирдан хаана, хэрхэн илэрхийлэхээ удирдаж чаддаг байна. Ингэснээр бусдын сэтгэлзүйг ч мөн ойлгож мэдрэх чадвартай болдог. Энэхүү чадварыг хөгжүүлэхийн тулд та эхлээд өөрийн үндсэн сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ тодорхойлж, түүнийг удирдах, бусдыг ойлгож сурах гэсэн үндсэн чухал алхмуудыг хийх нь зүйтэй.

Сэтгэл хөдлөлөө зөв таньж, илэрхийлж сурсан хүн зорилгодоо хүрэхэд саадгүй байдаг бөгөөд нийгмийн харилцаанд орж буй хүн бүхний суралцах үндсэн чадвар юм. Энэ чадвар цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ цэнээ өгөх нь гарцаагүй. Учир нь техник технологи хөгжсөөр байгаа 21-р зуунд роботууд хүний ажлыг гүйцэтгэж эхэлсэнтэй холбоотой эрдэмтдийн  үзэж буйгаар  2050 он гэхэд дэлхийд хүн төвтэй, хүний сэтгэл зүрхтэй нягт холбогддог ажил мэргэжлүүд дээд давхаргад багтах талаар дурдаад байгаа юм. 

3. Ажлын ёс зүйтэй байхад суралцах

Ажлын өндөр ёс суртахуунтай ажил горилогчид удирдлагадаа хаан ур чадвартай гэдгээ баталж чаддаг. Ийм хүмүүс ажилдаа цагтаа ирж, даалгавраа цаг тухайд нь хийж, бие даан ажиллаж, анхаарлаа төвлөрүүлж, өдөр тутмын үүрэг даалгавраа биелүүлэхдээ цагийн зохион байгуулалттай хандаж гүйцэтгэлийг өндөр түвшинд биелүүлж чаддаг. Энэхүү нэн чухал ажлын ёс зүйг ажилтанд шууд сургалтаар  зааж сургах нь хүндрэлтэй байдаг тул энэ ур чадвараа бие даан хөгжүүлж, илэрхийлж чадвал хамтран ажиллагсдын дунд нэр хүндтэй байх болно.

4. Санаачилгатай байх

Санаачлагатай байх нь хийх зүйлсээ бусдаар хэлүүлэлтгүй, өөрийгөө дайчлан хийж чаддаг чухал нөөц чадвар юм. Санаачилгатай хүмүүс, шаардлагатай алхмуудыг тухайн цагт нь хийж чаддаг хөдөлмөрч байх нь олон. Энэ чадварыг бий болохын тулд илүү их үүрэг хариуцлагыг хүлээж,  хамтран ажиллагсадтайгаа нөхөрсөг харилцаа үүсгэн,  хэн нэгэн завгүй эсвэл эзгүй үед ажлыг нь авдаг ,шинэ санаа үргэлж гаргадаг байхыг хэлнэ.

5. Шүүмжлэлт сэтгэлгээтэй байх

Тухайн орчин нөхцөл, үйл явдалд дүн шинжилгээ хийж, үндэслэлтэй шийдвэр гаргаж шүүмжлэлтэй хандах нь байгууллагын өсөлт хөгжилд сайнаар нөлөөлдөг. Та ямар ч төрлийн ажил эрхэлдэг байсан асуудлыг ойлгож, шүүмжлэлтэй сэтгэж, түүнд тохирсон шинэ шийдлийг  гаргах чадвартай байхад суралцаарай. Шүүмжлэлт сэтгэлгээтэй холбоотой ур чадварууд нь бүтээлч байдал, уян хатан байдал, сониуч зан зэргийг агуулдаг тул эргэн тойрноо ажиглан анхааралтай байхаас эхлээрэй.

bookzone
Тагууд: ажилтанкарьерур чадвар

Санал болгох:

A collage of six individuals, each dressed in business attire, posing in professional settings. They are seated or standing in offices adorned with certificates, a bank logo, and hints of цалин урамшуулал in the background.
Мөрөөдөл, зорилгоо бүтээж буй Капитрончуудын түүхээс
A woman with long blonde hair sits confidently in a modern, warmly lit cafe. She wears a tan blazer and white top. The background features hanging lights, round tables, and blurred decor.
Хүн эрдэнийн “уурхайчин”
Л.Энх-Амгалан

Л.Энх-Амгалан

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00