BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр цамц, хамгаалалтын хэрэгсэл өмссөн, шар өнгийн малгай, улбар шар бээлий өмссөн хүн салхин сэнс бүхий уудам талбайн өмнө цэлмэг хөх тэнгэрийн эсрэг зогссон нь өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл дэх ногоон ажлын байрны амлалтыг илэрхийлж байна. - Business.MN

Ногоон ажлын байр хөдөлмөрийн зах зээлд хүч түрнэ

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2024-10-28
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Тогтвортой хөгжлийн төлөөх шилжилт нь шинэ ногоон ажлын байруудыг ихээр бий болгохын зэрэгцээ одоогийн ажлын байрыг танигдахын аргагүй өөрчилнө. Уур амьсгалын өөрчлөлтийг тойрсон яриа нь ихэвчлэн цаг уурын эрс тэс үзэгдлээс шалтгаалсан гамшигт үзэгдэл, гэнэтийн өөрчлөлт зэрэгт төвлөрсөөр ирэв. Харин нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, нет-зеро блох үйл хэрэг нь хүмүүсийн ажлын байранд ямар өөрчлөлт авчрах тухай бид бараг л хөндөж ярихгүй байна.

Энэ тал дээр харилцагчдад нь тусламж хэрэгтэй болно гэдгийг соргогоор олж харсан PwC компани 2025 он гэхэд тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагын 100 мянган зөвлөх бэлтгэхээр төлөвлөж буйгаа зарласан. Түүнчлэн хэрэв компанийнх нь байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) шийдвэрүүд хангалттай биш гэж санагдах юм бол ажлаасаа гарна гэж Их Британийн оффисын ажилтнуудын 20 хувь нь хариулснаас үзвэл энэ асуудал залуу ажилтнуудад тун чухал гэдэг нь харагдаж байна. Түүнчлэн KPMG  компани өөрсдийн явуулсан судалгааны үр дүнгийн талаар “Бизнесүүдийн аялах чиглэл өдгөө нэгэнт тодорхой болсон. 2025 он гэхэд нийт ажиллах хүчний 75 хувь нь миллениалууд байх учраас энэ үеийнхнийг татах, ажилд нь тогтоон барихын тулд БОНЗ-ын талаар итгэл үнэмшил төрүүлэхүйц сайн төлөвлөгөөг компаниуд гаргасан байх ёстой нь харагдлаа” гэж дурдсан юм.

Цоо шинэ ногоон ажлын байруудыг бий болгож буй бизнесийн цоо шинэ функцууд улам ихээр бий болсоор байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний талаар бизнесмэнүүд том зургаар харах шаардлагатай хэдий боловч ажилтнуудын ажлын байрны үүрэг хариуцлагын талаар ч давхар бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн ажилтны албан ёсны албан тушаал ямар байхаас үл хамаарч тэдэнд уур амьсгалын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, чадавхжуулах шаардлага зүй ёсоор үүсээд байна. Тогтвортой, байгаль орчинд ээлтэй хөгжилд хүрэх нь зөвхөн БОНЗ, компанийн нийгмийн хариуцлага хариуцсан алба, хэлтсийн үүрэг байхаа больжээ.

Ажлын байранд орох өөрчлөлтүүд

Тогтвортой хөгжлийн төлөөх шилжилтийн давлагаанаас ангид салбар үгүй. Энэхүү шинэ орчинд байгууллага, хүн бүр өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэх бөгөөд шинэ ур чадвар, мэдлэг, албан тушаал зайлшгүй хэрэг болно. Энэ зуур одоогийн ажлын байранд өөрчлөлт нэгэнт гарч эхэлжээ. Тогтвортой хөгжил бүхий ирээдүйд одоогийн ажлын байрууд хэрхэн дасан зохицож байгаа нэгэн жишээг танилцуулъя. Валери Декамп бол тээврийн салбараар дагнасан маркетингийн зөвлөх үйлчилгээний Mediatransports компанийн гүйцэтгэх захирал. Байгаль орчны асуудлаар олон нийт, бизнесийн байгууллагуудын ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд зар сурталчилгааны үйлчилгээг ТББ, бусад байгууллагад үнэгүй үзүүлэх замаар В.Декамп бизнесийн модельдоо өөрчлөлт хийж эхэлжээ. Мөн ногоон мөнгө угаалтыг (бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар худал, алдаатай мэдээлэл тараах) бууруулахын тулд хариуцлагатай үнэ гаргах бүтцийг ч үүсгэсэн байна. Уг бүтэц нь зар сурталчилгааны компанийн үйл ажиллагааны хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, тухайн зар сурталчилгаанаас үүсэх шууд нөлөөг тооцож, авч үздэг юм.

Ногоон ур чадвартай ажилтнууд, ажлын байрууд шинээр бий болж, эрэлт нь нэмэгдэхийн хэрээр мундаг ур чадвартай хүмүүсийг олох нь улам хэцүү болох нь гарцаагүй юм.

Үүнтэй төстэй жишээний эзэн бол хүний нөөцийн албаны дарга Хавьер Молини юм. Тэрбээр хэрэглэгчийн харилцааны менежментийн платформыг борлуулдаг технологийн Critizr фирмийн удирдлагын багт давхар ажилладаг. Түүний албан тушаал болон уур амьсгалын хооронд шууд хамаарал байхгүй мэт боловч компаниа тогтвортой хөгжлийн шилжилтэд бэлтгэхийн тулд шинэ ажилтнуудад тавигдах ур чадварын шаардлагыг өөрчлөх ёстой болж буйг тэрбээр онцолсон юм. Тухайлбал, компанийн нийгмийн хариуцлагын албыг өргөжүүлэх, ногоон мэдээллийн технологи, нүүрсхүчлийн хийн тооцоолол, харилцааны шинэ хэлбэр зэрэг чиглэлд ажилтнуудаа шинэ ур чадвартай болгох хэрэгцээ үүссэн байна.

Шинэ ногоон ажлын байрууд

“Байгууллагын соёлын дасан зохицол, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхгүйгээр” энэхүү шилжилт явагдах боломжгүй гэж Х.Молини үзэж байна. Гэхдээ цоо шинэ ногоон ажлын байруудыг бий болгож буй бизнесийн цоо шинэ функцууд улам ихээр бий болсоор байна.

Жишээлбэл, шинээр гарч ирж буй салбаруудад ур чадварын шинэ төрөл бий болж эхэлсэн. Зугаа цэнгэл, мультимедиа, гэр ахуйн бараагаар дагнасан Францын хямд үнийн сүлжээ дэлгүүр болох Electro Depot-д С.Белот ажилладаг. Тэрбээр эв нэгдэл, экологийн шилжилт хариуцсан захирал бөгөөд компанийнхаа бизнесийн моделийг нүүрсхүчлийн хийн ул мөргүй болгоход өдөр тутмын ажлаа зориулдаг байна.

Яаралтай шаардлагын улмаас үүсэж бий болсон цоо шинэ ногоон ажлын байрны өөр нэг жишээ бол Анни Десормайс юм. Тэрбээр спортын жижиглэн худалдааны Decathlon компанийн санхүүгийн нэмэлт мэдээлэл хариуцсан удирдагч бөгөөд компанийнхаа тогтвортой хөгжлийн ажлуудтай холбоотой өгөгдлийг цуглуулах, илүү хүртээмжтэй, тодорхой, ил тод болгож өөрчлөх үүргийг хүлээжээ. Европын хүнсний бөөний худалдааны Metro компанид Мари Гарньегийн гүйцэтгэж буй үүрэгт ажил нь байгууллагын ногоон зорилгыг урагшлуулах явцад орхигдож буй сул орон зайг нөхөхөд чиглэдэг. Тэрбээр чанар, тогтвортой хөгжлийг хариуцаж ажилладаг агаад үүрэгт ажлын хүрээнд компанид нь тогтвортой хөгжлийн эдийн засаг, лайфстайлын үзүүлэх нөлөө, сорилтын талаар мониторинг хийх, судлан шинжлэх, ойлгох болон компанийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд тогтмол анализ хийх үүрэг хүлээдэг байна.  

Эрэлттэй ажлын байрууд

Байгаль орчны инженер: Байгаль орчин, орон нутгийн сайн сайхны төлөө ажилладаг инженер гэж ойлгож болно. Төсөл, үйлчилгээний загварчлалыг гаргах, экосистемд учирч болзошгүй аюул, байгаль орчны нөлөөг хэмжих, хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан биет нөлөө болон химийн эрсдэлийг тогтоох үүрэгтэй албан тушаал юм.

Байгаль орчны төслийн менежер: Эдийн засгийн асуудал болон дэлхий гаргийн сайн сайхныг тэнцвэржүүлэх үүрэгтэй, байгаль орчны тогтвортой байдлаар дагнан ажилладаг олон салбарыг хамарсан мэргэжилтнийг хэлж байна.

Ногоон материалын инженер: Тухайн компани ногоон болохын тулд шилжилтийн үе шат тус бүрдээ байгаль орчинд ээлтэй материал ашиглах, үйлдвэрлэх шийдлийг олох ёстой. Чухам энэ бол ногоон материалын инженерийн гол үүрэг юм.

Эрчим хүчний менежер: Компани, эсвэл төрийн байгууллагын эрчим хүчтэй холбоотой бүх асуудлыг хянах, удирдах үүрэгтэй мэргэжилтэн бөгөөд зарцуулалтыг оновчтой болгох, эрчим хүчний үр дүнтэй байдлыг сайжруулах санаачилгуудыг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах зэрэгт анхаарч ажилладаг.

Байгаль орчны хуульч: Байгаль орчны чиглэлийн хууль, тогтоомжоор дагнан мэргэшсэн хуулийн мэргэжилтэн бөгөөд бүс нутаг, дэлхийг хамгаалахтай холбоотой олон улс, үндэстэн, орон нутгийн хууль дүрмийг зөв тайлбарлах, ногоон шилжилтэд хүрэх компанийн замыг бэлтгэх, хариуцах үүрэг хүлээнэ.

Ногоон маркетингийн менежер: Компанийн төдийгүй дэлхийн эрэлт хэрэгцээнд нийцсэн стратеги хэрэгжүүлэх замаар маркетингийн салбар ч улам бүр ногоон болох шаардлагатай байна. Уг албан тушаалтан нь байгаль орчинд ээлтэй, байгаль экологид маш бага нөлөөтэй үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүрэгтэй юм.

Санхүүжилтийн системийг өөрчлөх

Бизнесийн салбарт гарсан ихэнх өөрчлөлт нь санхүүтэй холбоотой байдаг. Тухайлбал, Канадын Бизнесийн хөгжлийн банканд Пьер-Оливьер Бродюр тогтвортой хөгжил болон нүүрсхүчлийг бууруулах төслийн инкубаторыг тэргүүлдэг. Түүний үүрэгт ажил бол хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад нь жижиг дунд бизнесийнхэнд туслахын тулд бизнесийн зөвлөх үйлчилгээ, мэдээллийн вэб сайт, банк бус санхүүгийн үйлчилгээ болон зээл зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд чиглэдэг байна.

bookzone.mn

Тухайн компани ногоон болохын тулд шилжилтийн үе шат тус бүрдээ байгаль орчинд ээлтэй материал ашиглах, үйлдвэрлэх шийдлийг олох ёстой.

“Байдаг л нэг төсөл мэт хандах юм бол энэхүү шилжилт амжилттай болж чадахгүй. Санхүүгийн хангалттай эх үүсвэрийг хуваарилах, уг шилжилтэд анхаарлаа хандуулахад нь ажилтнууддаа хангалттай сул цаг гаргаж өгөх, хийж буй үйл хэргийнхээ стратегийн ач холбогдлыг сурталчлан ойлгуулах замаар үүнд дээд зэргийн ач холбогдол өгөх ёстой” гэж тэрбээр анхааруулж байна.

Ийнхүү ногоон ур чадвартай ажилтнууд, ажлын байрууд шинээр бий болж, эрэлт нь нэмэгдэхийн хэрээр мундаг ур чадвартай хүмүүсийг олох нь улам хэцүү болох нь гарцаагүй юм. “Нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах эл шилжилтийн хурдыг сааруулахгүйн тулд үндсэндээ олон зуун сая хүнийг дахин сургах, дахин чадавхжуулах аргыг олох ёстой. Энэ нь надад программ хангамжийн инженерүүд асар эрэлттэй байсан 2000-аад оны эхэн үеийн интернэтийн салбарыг санагдуулдаг. Тухайн үед компаниуд ийм инженерүүдийг татахын тулд янз бүрийн санаачилга гаргаж байсан. Тэдэнд илүү их цалин өгөхөөс гадна сургалт, коучингийн хөтөлбөр ч амлаж байлаа. Уур амьсгал, ногоон өөрчлөлтийн салбарын авьяаслаг хүмүүсийг өөрийн болгохын тулд компаниуд одооноос эхлэн ийм зүйлийг хийх ёстой болж байна” хэмээн LinkedIn-ийг хамтран үүсгэн байгуулагч А.Блю өгүүлжээ.

Эх сурвалж: Trellis.net, world economic forum

Тагууд: ажлын байрхөдөлмөрийн зах зээл

Санал болгох:

The image shows a blue background with white text in a non-Latin script, a logo in the top left, and an orange bar graph on the right. The numbers "2024" are prominently displayed on the left.
Цалин хөлсний судалгаа-2024: Мэдээлэл, технологийн салбарын нийт дундаж цалин хамгийн өндөр буюу 3,6 сая төгрөг байна
A woman with long blonde hair sits confidently in a modern, warmly lit cafe. She wears a tan blazer and white top. The background features hanging lights, round tables, and blurred decor.
Хүн эрдэнийн “уурхайчин”
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00