Хорвоо ертөнц дээр маш олон төрлийн хүч байх юм. Таталцлын хүч, цахилгаан соронзон орны хүч, цөмийн хүч, бодлын хүч гээд л… Гэвч энэ бүхнээс хамгийн хүчирхэг нь аль нь юм бол? Ингэж бодоод үзэхээр орчлон ертөнцийн үүслийн тухай бодлогоширмоор болно.
Орчлон ертөнц галактик, түүн дотор оршин буй нарны аймаг, нарны аймаг дотор орчин буй бидний цэнхэр дэлхий, түүнийг даган эргэлдэх сар, энэ бүхний харилцан хамтарсан хүч хэмнэлээ алдалгүй үйлчилсээр өнөөдөр бид усаар ундаалж, агаараар амьсгалж суугаа гэдгийг бид бүгд мэднэ. Бидний дэлхий анх тоос, хийн мананцруудаас үүссэн гэдэг. Эдгээр жижиг хэсэг анх замбараагүй байдлаар сансрын уудамд эргэлдэж байв. Гэхдээ тодорхой нөхцөл бүрдсэнээр хэсгүүд харилцан татагдан нэгдэж, хамтран ажиллаж эхэлж л дээ. Тоосонцор бүр тал тал тийшээ хийсдэгээрээ хийсэн одсон бол дэлхий гэх бидний гэр орон бий болж, бид өнөөдрийн энэ сонирхолтой амьдралыг үзэж, туулах байсан юм болов уу?
Бүр энгийн бидэнд тун ойр хүрээнд бодож үзвэл бидний аав ээж хамтдаа байхын хүчинд итгэлгүй, хамт байх шийдвэрийг гаргаагүй сэн бол би гэдэг нялзрай амьтан хөрстөд хүн төрлийг онож төрөх байсан болов уу? Бүр илүү энгийн. 50 литрийн дүүрэн устай сав байлаа гэж бодъё. Устай савыг хоёр хүн дамжлаад зөөсөн нь хол явах уу, ганцаараа зөөсөн нь хол хүрэх үү? Ингэж бодохоор хүч хүчний дотор хамтын хүч хамгийн хүчирхэг суурь нь гэж хэлж болмоор байгаа биз…
Аристотель: Хүний оршихуй зөвхөн хувь хүний амжилтаас бус харилцан дэмжлэгтэй хамтын хүчин чармайлтаас хамаарна
Тэгэхээр нийгмийн аль ч үед, байгалийн аль ч үзэгдлийн үед “хамтын ажиллагаа” буюу “synergy” /хойшид “синерги” гэнэ/ амжилт, хөгжил дэвшил, үнэ цэн бүтээхийн гол тулгуур хүчнүүдийн нэг болсоор иржээ. Өөрөөр хэлбэл, бидний амьдрал, ажил мэргэжил, нийгмийн бүх түвшинд хамтран ажиллах чадвар нь зөвхөн хувь хүний хөгжилд төдийгүй нийгмийн хөгжлийг тодорхойлох чухал хүчин зүйлсийн нэг гэсэн үг. Бодоод үзээрэй. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн дэлхийн үүсэл хөгжлийн үед ч тэр, Монголын эзэнт гүрэн бий болж, дэлхийн талыг эзлэн суух үед ч тэр, дэлхийг тойрсон торон сүлжээгээр хүн бүрийг холбож буй өнөөдрийн бидний технологийн эрин зуунд ч тэр.
Уг ойлголтыг илүү тодорхой авч үзье л дээ. “Синерги” буюу хамтын ажиллагаа нь философийн үндсэн ойлголтуудад суурилсан ухагдахуун аж. Грек хэлнээс гаралтай энэхүү нэр томьёо нь “синергос” буюу “хамтран ажиллах” гэсэн утгатай бөгөөд олон хүн, байгууллагын хамтын хүчний үр дүнд гарч буй бүтээмж нь тэдний тус тусдаа оруулсан хувь нэмрээс хамаагүй илүү байхыг илэрхийлдэг байна. Энэхүү ухагдахуун нь философийн хувьд хүний нийгмийн амьдрал, оршихуйг ойлгох, хүн төрөлхтний хамтын хөгжлийн суурь зарчимтай холбогдоно. Эртний Грекийн гүн ухаантан Аристотель бүтээлүүддээ “Xүн бол нийгмийн амьтан” буюу хүмүүс хамтын оршихуй, харилцан үйлчлэлээр амьдралаа авч явдаг гэж дурдсан нь бий. Түүний хэлсэн “Бүхэл нь хэсгүүдээсээ агуу” гэсэн алдартай үг байдаг шүү дээ. Тэрээр хүний оршихуй, аз жаргал нь зөвхөн хувь хүний амжилтаас бус, харилцан дэмжлэгтэй, хамтын хүчин чармайлтаас хамаарна гэж үзэж байсан юм.
National Youth Conference: Синергийн соёлыг дундаа төлөвшүүлье!
Шинжлэх ухаанд хамтын ажиллагааны хувьсгал өрнөж, салбар дундын шинжлэх ухаан буюу шинжлэх ухааны олон янзын салбар чиглэл хамтран, өөр өөрсдийн судалгааны онцлог бүхий арга барилыг нэг зорилгод чиглүүлэн ашиглаж, судалгаа хийдэг бие даасан салбар ухаан бий болсноос хойш дэлхий дахины үсрэнгүй хөгжил эхэллээ шүү дээ.
Физик, математик, компьютерын шинжлэх ухааны хамтралын үр дүнд уламжлалт компьютерын бодож чадахгүй нарийн тооцооллыг асар хурдан гаргах боломжтой боллоо. Хэл шинжлэл, тархи судлал, компьютер, математикийн шинжлэх ухаан нэгдэн ажилласнаар өнөөдөр бид компьютертой чөлөөтэй ярилцаж эхэллээ. Тийм бол монгол залуус бид хоорондоо юу юун дээр хамтран ажиллаж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, цаашид илүү хурдацтай, үсрэнгүй хөгжиж чадах вэ?
Яг энэ агуулгыг “National Youth Conference” арга хэмжээнээс сонсож, энэ чиглэлээр хоорондоо чөлөөтэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр залуус арван нэгдүгээр сарын 17-ны өдөр UG Arena-д цуглах гэж байна.
Арга хэмжээнд бизнес, улс төр, олон улсын байгууллага болон хараат бус салбарын төлөөлөл, тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагч Матилда Димовска, Хархорум дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат болон бусад гадаад болон дотоодод ажиллаж буй салбар салбарын төлөөлөл болсон залуус оролцож, салбар хоорондын бүтээлч хамтын ажиллагаа, синергийн соёлыг төлөвшүүлэхийн ач холбогдол, хэрхэн энэ соёлыг төлөвшүүлж хамтран ажиллаж болох боломжуудын тухай онцлон хэлэлцэх юм. Эндээс эхлэн залуус бид зөвхөн хувь хүний үнэ цэнээс гадна, хамтын хүчээр 1+1*>3 гэх зарчмыг бодитой үр дүнд хүргэж эхэлнэ.
Үйлээр нийлдэг, Үндсээр ургадаг
Орчлон ертөнцийн үндсэн зүй тогтол нь нэгдмэл хэмнэл, тогтолцоотой хэмээсэнтэй нэгэн адил бидний амьдрал, нийгэм ч мөн хамтын ажиллагаа, ойлголцол дээр тулгуурлаж өсөж, хөгжих нь.
Дээр дурдсан синергийн гол үзэл санаа болох 1+1*>3 гэсэн зарчим бидний нийгэм, хувь хүний оршихуйд яг ижил үр дүнтэйгээр үйлчилдгийг өдөр тутмын амьдралаас ч батлан харж болно. Нэг хүнд үүрэхэд хүнд ачаа хоёр хүнд хөнгөн байж, нийлбэрээсээ хэд дахин давсан үр дүн гаргадаг шиг нэгдсэн зорилготой, нэгдсэн үнэт зүйлтэй хүмүүс илүү өргөн хүрээний өөрчлөлтийг бий болгож чадах учиртай.
Хүн төрөлхтөн түүхийнхээ туршид зөвхөн нэг хүн, нэг амжилт дээр тулгуурлаж хөгжин цэцэглэсэн удаагүй. Хамтын хүч, хамтын итгэл үнэмшил дээр үндэслэсэн нэгдмэл хүч л
биднийг хөгжлийн шинэ үе шат руу хөтөлсөөр ирсэн, хөтөлсөөр ч байх болно. Ургаа мод үндсээр ургаж, салаалан нахиалж, хүчирхэг, бат болдог шиг, бидний зорилго, үнэ цэн бие биетэйгээ холбогдож, дэмжиж, ойлгож, хамтран ажиллахад урган цэцэглэнэ. Үйлс нэгтэй хүмүүс хамтран ажиллах үед, тэдний хүч нийлж, ганц хүний хүрч чадахгүй үр дүнг бүтээдэг.
Дөрөв дэх жилдээ өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдаж буй “National Youth Conference” энэхүү хамтын хүчний үнэ цэнийг ухаарч, амьдралд хэрэгжүүлэх шинэ боломжийн эхлэл байх болно. Бид нэжгээд сум мэт тус тусдаа бус, багласан сум мэт бат байж, үндсээ бататган, хамтдаа нахиалж, ургаж чадвал илүү том өөрчлөлт, илүү гүн гүнзгий суурь, илүү гэрэлтэй ирээдүйг бүтээж чадна.
Арга хэмжээний тасалбарыг shoppy.mn-с аваарай.
Тасалбар авах: https://shoppy.mn/products/national-youth-conference-241117