BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Close-up of a screen printing setup with colorful ink blobs in pink, yellow, white, green, and red on a fabric marked with repeated gray "S" symbols. A mechanical component is visible in the corner.

Хязгааргүй өнгөний сонголтоор үнэ цэнийг тодотгоно

Ц.Хонгор   Ц.Хонгор
2024-12-12
  Брэндийн түүх, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Өнөө үед байгууллагууд нэгдмэл байдал, танигдах чадвараа нэмэгдүүлэхийн тулд лого хэвлэлттэй хувцсыг өргөн ашиглаж байна. Энэ нь зөвхөн гадаад дүр төрхийг сайжруулах бус, компанийн дотоод соёл, багийн сэтгэл зүйг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Мөн сурталчилгааны зардлыг бууруулж, брэндийн нэр хүндийг олон нийтэд түгээх үр дүнтэй хэрэгсэл болдог.  

Хувцсан дээр лого хэвлүүлэх нь брэнд танигдахад чухал үүрэгтэй. Сайтар боловсруулсан, өнгөний нарийвчлалтай, эдэлгээ сайтай хэвлэл нь тухайн хэвлэлийн байгууллагын мэргэжлийн байдлыг илтгэхээс гадна таны брэндийг ч тод томруун өнгөлөг харагдуулах зэрэг ач холбогдолтой. Иймд байгууллагын тань үнэт зүйлсийг “гэрэлтүүлэх” 2016 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монголдоо анхдагч зөвхөн хувцасны хэвлэлээр төрөлжсөн, масс захиалгыг бэлтгэн гаргах хүчин чадалтай St design-ийн онцлох таван бүтээгдэхүүнийг уншигч та бүхэнд танилцуулъя. Нийтлэлд танилцуулж буй эдгээр үйлчилгээний хүрээнд St design -ийн хамт олон 1-3 өнгөтэй энгийн хуулгаар өдөрт 1000-1500, дижитал хэвлэлийн төрлөөр 2000 гаруй бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай аж.

A cardboard box with a white sticker on the side displaying the logo "ST DESIGN" in blue and green, along with text in what appears to be Cyrillic script. The box is placed on a blue surface.

Тамга мэт тод

Эко цаас, усны хамгаалалттай, өндөр өнгөний RGB өнгөтэй хэвлэл стикер нь хэрэглэгчдэд өргөн боломжийг олгож, брэндийн нэр хүндийг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гол нь усны хамгаалалт, үрэлт тэсвэрлэх чадвартай бөгөөд зөвхөн сурталчилгааны бус, урт хугацааны хэрэглээнд тохиромжтой. Тодруулбал,

  • Бүх төрлийн гадаргуунд наалдах боломжтой. Стикерүүд нь шил, металл, хуванцар, мод, даавуу зэрэг төрөл бүрийн гадаргуунд найдвартай наалддаг. Энэхүү онцлог нь стикерийг брэндийн сурталчилгаа, бүтээгдэхүүний сав баглаа боодол, эсвэл өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой болгодог.
  • Хуулахад цавуу үлдэхгүй. Стикерийг хуулах үед гадаргууг гэмтээхгүй буюу цавуу үлдээхгүй байх нь хэрэглэгчдэд тав тухтай байдлыг бий болгодог. Энэ нь түр зуурын сурталчилгааны стикерүүд болон дахин ашиглах шаардлагатай стикерүүдийн хувьд том давуу тал болдог.
  • Усны хамгаалалттай материал. Усны хамгаалалттай тусгай цаас ашигласнаар стикер нь чийгтэй орчинд, гадаа, угаах нөхцөлд өнгөө алдалгүй, эдэлгээ сайтай байдаг. Энэ шинж чанар нь стикерийг автомашин, усны сав, гадуур хэрэглээ зэрэгт тохиромжтой болгодог.
  • Үрэлтээс хамгаалсан бүрэлт. Тухайн бүтээгдэхүүний гадаргуу нь тусгай хамгаалалтын бүрэлттэй тул өнгө гандахгүй, зурагдахгүй. Энэ нь өдөр тутмын хэрэглээнд стикерийг удаан хугацаанд цэвэр, шинэ мэт байлгаж чаддаг.

A laptop on a wooden table has a variety of colorful stickers on its lid, including phrases like "Nice Work," "Awesomeness," and "Extremely Good." There's a coffee mug next to the laptop, and a cozy room setting is visible in the background.

Амьд мэт загварын нууц

3D буюу силикон хэвлэл нь хувцас хэвлэл дэх  дэвшилтэт технологиудын нэг юм. Энэ төрлийн хэвлэл нь хувцасны загвар, чанар, бат бөх байдлыг сайжруулж, өвөрмөц, өндөр чанартай харагдах боломжийг олгодог. Силикон материалыг тусгай хэвлэх төхөөрөмжөөр дулааны аргаар хувцсан дээр нааж, бат бөх суулгадаг. Энэ нь даавуунд гэмтэл учруулахгүй бөгөөд хувцасны анхны чанарыг хадгалдаг.

Close-up of a textured white surface featuring a red, abstract design above the word "mobico" in black lowercase letters.

Онцлог талууд:

  • Силикон хэвлэл нь 3D харагдац үүсгэдэг тул хувцасны загварыг илүү амьд, өвөрмөц болгодог.
  • Маш уян хатан тул хувцасны суналт, хөдөлгөөнд саад болохгүй, анхны хэлбэрээ хадгалдаг.
  • Силикон хэвлэлийн өнгө тод бөгөөд ганддаггүй.
  • Угаах, үрэлтэд тэсвэртэй тул удаан хугацааны туршид чанараа алдахгүй. Мөн хэт халуун, хүйтэнд тэсвэртэй.
  • Силикон хэвлэлийн өнгө тод, гялалзсан бөгөөд гандахгүй.
  • Тус материал нь хоргүй, химийн бодис агуулаагүй тул эрүүл мэндэд аюулгүй.

Close-up of a navy blue fabric with a small logo featuring the letter "M" in a white font, set against a green square with rounded corners.

Уг хэвлэл нь орчин үеийн хувцас загвар, брэндийн сурталчилгаанд хүчтэй хэрэгсэл болж байгаа тул гоёмсог, чанартай, өвөрмөц шийдэл хайж байгаа хэн бүхэнд тохиромжтой.

Металл хуулган хэвлэл 

Энэхүү хэвлэл нь байгууллагууд болон хувь хүн, клуб, баг хамт олонд өөрсдийн логог дараагийн буюу шинэ түвшинд гаргах боломж олгодог. Тухайлбал, яг л бодит металл биет мэт гялтганах бөгөөд хувцсанд товгор биш нимгэн сууж өгдөг зөөлөн хэвлэл юм. Жишээ  нь, алтны уурхайн компани гялтганасан шар хуулгаар хувцас жигдрэлт дээрээ лого уриа үгээ хэвлүүлэх боломжтой. 

 

1 of 3
- +
Close-up of a black fabric featuring bold, metallic silver text with a glossy finish. The lettering is partially visible, adding a dynamic and reflective quality to the image.
A black shirt featuring a gold Buddha head above the text "Gobidara" in large font. The date "20201117" is printed near the neckline.
A black fabric featuring a stylized golden tiger design. The tiger appears dynamic, with its mouth open and claws outstretched, giving a sense of movement and fierceness. The design contrasts sharply against the dark background.

Хэвлэлийн чанарын тухайд ус, наранд тэсвэртэй бөгөөд хувцасны гадаргуу дээр хэвлэх үед хамгийн сайн чанартай, удаан эдэлгээтэй байдаг. Нэг үгээр, хүндэтгэлийн гоёмсог, тансаг баярт зориулсан хэвлэлийг металл хэвлэлээр хийхэд  тохиромжтой.

Деталийг тодруулагч

A screen printing setup with colorful ink samples applied on a flat surface. The samples include various shades like orange, pink, green, and blue, all placed on a background patterned with a circular logo. Equipment parts are visible in the foreground.

Уншигч та өнгийг зөвхөн “солонгын долоо”-оор төсөөлдөг юм биш  биз? Хэрэв тийм бол таны хязгаараас давсан өнгөний сонголтыг торгон хэвлэл Silk screen printing-ээр гаргах боломжтой. Ийн тодорхойлж буйн учир нь кодоор өнгө будгаа гаргадаг тул хүссэн өнгөөрөө өөрийн байгууллагын лого, уриа үг, зургийг төрөл бүрийн хувцсан дээр хэвлүүлэх давуу талтай. Мөн торгон хэвлэл нь манай гарагийн хамгийн удаан эдэлгээтэй хэвлэлийн төрөл бөгөөд үүнийгээ дагаад дэлхийд өргөн хүрээнд хэрэглэгддэг. Уг хэвлэл 50-аас дээш буюу масс захиалгад тун тохиромжтой. Уг хэвлэл нь масс захиалгад тун тохиромжтой бөгөөд брэндийн сурталчилгаа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өртөг хямд тусдаг. 

A person is using a screen printing machine to print colorful designs on a white fabric. The design includes multiple colored letter "S" shapes in a grid pattern. The person's hands are adjusting the screen.

Онцлоход тухайн хэвлэлд ашиглаж буй будаг хувцасны материал руу гүн нэвчиж ордог тул жижиг детальтай, нарийн хээ, эсвэл цэгэн дүрсийг алдалгүй гаргах чадвартай. Ингэснээр хэвлэж буй материал дээрээ будаг жигд тархдаг, бусад хэвлэлийн технологитой харьцуулахад зураг, хээний илэрхийлэмжийг илүү нарийн хэвлэдэг. Сонирхуулахад, дэлхийн алдартай брэндүүд ихэвчлэн торгон хэвлэлээр үнэ цэнээ илэрхийлдэг байна. 

bookzone

Брэндийн “сүнсийг” амьдруулна

Лого бол байгууллагын нүүр царай. Энэ нь зөвхөн таних тэмдэг төдийгүй тухайн компанийн үнэ цэн, алсын хараа, зорилгыг нэг дор шингээсэн өвөрмөц илэрхийлэл юм. Товчоор, хэрэглэгчдийн оюунд тухайн брэндийг сануулах гол “түлхүүр” болдог. Энгийн дүрслэлээс эхлээд нарийн уран хийцтэй лого хүртэл, бүгд танигдах чадвар, утга санааг хослуулан бүтээдэг. Гэтэл манай улсын ихэнх байгууллага тэрхүү үнэ цэнээ үнэгүйдүүлэх тохиолдол цөөнгүй. Тухайлбал,  хувцас жигдрэлийг ихэвчлэн хямд өртөгтэй, Монголд өргөнөөр хэрэглэгдэж буй DTF технологийг сонгодог. Энэхүү хэвлэл эдэлгээний насжилт богино, өнгө үзэмж муу зэрэг сул талтай. Хэрэв тухайн логоны өнгө буруу гарвал брэндийн нүүр царайд сөргөөр нөлөөлдөг. 

Two folded T-shirts, one black and one white, with care labels visible. Both shirts have a simple logo on the lower right side. They are placed on a white and black patterned surface.

Харин өнгөний зохицол, нарийвчлалыг чанарын өндөр түвшинд тогтоох St design-ийнхан өнгө, хэлбэр, шрифт зэрэг элементийг нэг бүрчлэн тодруулж, хүссэн хувцсан дээрээ хэвлүүлэх боломжийг танд санал болгож буй. Гол нь таны өвөрмөц, сэтгэлд хоногшсон лого бүхий брэнд өрсөлдөөний талбарт ялгарах давуу талтай. Мөн тус хамт олон компанийн лого, уриа үг, үнэ цэнийг зөвхөн хувцасны гадаргуу дээр хэвлээд зогсохгүй шошго, цахилгаан /zipper/ зэрэг бүх хэсэгт шингээх болно. Уг үйлчилгээг шинэхэн брэндийн үүсгэн байгуулагч, үйлдвэрлэгчид ашиглахад нэн тохиромжтой бөгөөд чанартай хэвлэлийн үйлчилгээ нь бүтээгдэхүүний тань чанарыг улам өсгөх болно. 

Тагууд: highlightsбудагхувцас загвархувцас үйлдвэрлэлхэвлэл

Санал болгох:

A person wearing glasses and a dark blue traditional outfit with embroidered designs stands confidently with hands on hips. They are indoors next to a large plant, and sunlight streams through nearby windows.
Түмэн торго: “Өмсдөг урлаг”-аар дэлхийд тэмүүлнэ
A person wearing glasses and a dark suit is sitting at a table, engaged in conversation. The background features a dark wall, and there's a "Business Podcast" logo in the corner.
Орчин үеийн монгол хувцсыг бүтээх бизнес загвар (№302)
Ц.Хонгор

Ц.Хонгор

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00