BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
боловсролын систем хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдахгүй байна

Хөдөлмөрийн зах зээл болон боловсролын системийн зөрүүг “Зангиа Академи” нөхөж байна

Business.mn   Business.mn
2025-09-23
  Онцлох, Хүний нөөц
Share on FacebookShare on Twitter

Улсын хэмжээнд ажил хайгчдын тоо өндөр ч, нөгөө талд “төгсөгчдийн ур чадвар бодит шаардлагад нийцэхгүй байгаагаас ажилтан олдохгүй байна” гэх ажил олгогчдын тайлбар түгээмэл байх нь тухайн орны боловсролын систем хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдахгүй байгаагийн хамгийн том илрэл юм.

Үүнд макро түвшний олон шалтгаан бий ч шийдэлгүй удаан явах нь улс орны эдийн засаг, нийгмийн сэтгэлзүй гээд маш олон талын хор уршигтай.

Тэгвэл Монголын хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар болон боловсролын системээр олгож буй мэдлэг хоёрын хооронд томоохон зөрүү үүсэж байгаа дээр олон судалгаа огтлолцож байна. Энэ нь залуусыг ажилгүйдэл, санхүүгийн хямралд хөтөлж байгаа бол аж ахуйн нэгжүүдийн хувьд хүний нөөцийн хомсдол, бүтээмжийн алдагдал зэрэгт түлхсээр байна.

Нэг жишээ гэхэд ХНХЯ-аас 2023 онд хийсэн түйвэр судалгаагаар 10 ажил олгогч тутмын 7 нь “Шинэ ажилтныг шууд ажилд бэлтгэхээс илүү дахин сургах шаардлагатай байна” гэж хариулжээ.

Харин 2024 онд ГБХНХЯ-аас гаргасан “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны “Шинэ ажилтан авахад гарсан хүндрэл бэрхшээл” хэсэгт:  Ажил олгогчдоос шинэ ажиллагч авахад хүндрэлтэй байсан эсэхийг тодруулахад ажил мэргэжил бүрийн хувьд өөр өөр байгаа  ч нийт ажилтан авсан тохиолдлын 35.8 хувь нь хүндрэлтэй, маш хүндрэлтэй гэж үзсэн бол ажилтан авахад хүндрэлтэй тохиолдлуудын

  • 27.1 хувь нь ажил горилогчид бидний санал болгосноос илүү цалин хөлс шаарддаг,
  • 22 хувь нь ажилд орох хүсэлт гаргасан хүн байхгүй эсвэл цөөн тооны анкет ирсэн,
  • 16.1 хувь нь ажилд горилогчдын ажлын туршлагагүй байдал нь хүндрэл болсон гэжээ.
  • Харин ажил горилогчийн ур чадвараас шалтгаалсан хүндрэл 19.4 хувийг эзэлж байна.

Ажил горилогчийн ур чадвараас шалтгаалсан хүндрэлийг ажил гүйцэтгэх ур чадвар, нийгмийн харилцааны эсвэл зан төлөвийн ур чадварууд, харилцааны ур чадвар гэсэн гурван агуулгын хүрээнд задлан тодруулсан. Ингэхэд ур чадварын асуудлаас үүдэлтэй хүндрэл гарсан гэж үзсэн ажил олгогчдын 78.2 хувь нь “Ажил горилогч тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадвар дутагдалтай байгаа нь хүндрэлтэй” гэж үзжээ.

Ийнхүү хүний нөөцийн эрэлт маш өндөр байгаа ч дээд боловсрол болон техникийн боловсрол эзэмшсэн залуусын 30-аас дээш хувь нь өөрийн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа чиг хандлага нь ажилгүйдлийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн нийлүүлэлт эрэлтийн хоорондох зөрүүг улам томруулсаар байгаа юм.

Энэчлэн зөрүүтэй байдлыг шинэхэн ажилтанд зориулсан сургалт, дадлагын боломж зэрэг олон хувилбараар нөхөж буй аж ахуйн нэгжүүд нэгээр тоологдохгүй ч нөгөө талаас хувь төгсөгч өөрийн ур чадварыг сайжруулах, олон талаар хөгжүүлэхэд мөн адил хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юм.

Энэ ч утгаараа Монголын хамгийн том цахим сургалтын платформ ЗАНГИА АКАДЕМИ нь “Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя” уриаг эрхэм болгож хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлтэд тулгуурласан сургалтуудыг хэзээд хаанаас ч суралцаж “ур чадварын зөрүүгүй” боловсон хүчин болоход тань туслах юм.

Хөдөлмөрийн зах зээл болон боловсролын системийн зөрүүг “Зангиа Академи” нөхөж байнаМэргэжлийн болон хувь хүний хөгжил, гадаад хэл зэрэг нийт 250 гаруй сургалт, мэдлэг бататгах тест, татах материал, дасгал ажлууд бүхий салбар бүртээ манлайлагч, мэргэжлийн 80 гаруй багшийн үнэ цэнтэй мэдлэгийн орчин таныг хүлээж байна.

Түүнчлэн та ЗАНГИА АКАДЕМИ-н хичээлүүдээ бүрэн үзэж дуусгаад сертификатаа CV-дээ хавсаргаснаар ажил олгогч байгууллагууд таны CV-г илүү үнэлж, ажилд урих боломж нэмэгдэнэ.

Ийнхүү Монголын боловсролын систем, хөдөлмөрийн зах зээлтэйгээ бүрэн уялдаж амжаагүй байгаа энэ үед ЗАНГИА АКАДЕМИ залуус болон мэргэжилтнүүдийг бодит хэрэгцээнд нийцсэн ур чадвараар ханган, байгууллагуудын хүний нөөцийн хомсдолыг нөхөж байна.

👉 Сургалт үзэх: zangia.mn/academy

📲 Апп татах: https://onelink.to/6z9kyc

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: дээд боловсролур чадвархөдөлмөрийн зах зээлхүний нөөц

Санал болгох:

img-8
Хиймэл оюуны эринд хүнээ дэмжсэн байгууллага л хожно
Залуусын хөдөлмөр эрхлэлт: Дипломоос ур чадвар луу шилжих нь
Залуусын хөдөлмөр эрхлэлт: Дипломоос ур чадвар луу шилжих нь
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00