BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр цамц, бараан өмд өмссөн том цонхны дэргэд зогсож буй хүн. Гаднах хурц гэрэл нь тайван, мэргэжлийн уур амьсгалыг бүрдүүлдэг. Хотын өнгө үзэмж нь гэрэлд бүдэгхэн цонхоор үл ялиг харагдана. - Business.MN

Э.Батхуяг: Компани уруудах нь ажилтнуудын сэтгэл зүйн байдалтай л холбоотой

С.Баярмаа   С.Баярмаа
2019-12-18
  Менежмент, Онцлох
1
Share on FacebookShare on Twitter

Аливаа зүйлийн хүртээмжийг нэмэгдэхийн тулд “энгийн” байх зарчмыг барих хэрэгтэй. Ийм байх ёстой Монгол Улсын Эрүүл мэндийн даатгал өнөөдөр нүсэр данхайсан бүтэцтэй байна. Даатгалаараа жилд хэдэн төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байтугай даатгалд төлсөн мөнгө нь юунд, хэрхэн зарцуулагдаж байгааг хянах боломжгүй, даатгуулсан дүнгийнхээ хэмжээгээр эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байсаар, цөөн үгээр мөнгө, эрүүл мэндээ гарын салаагаараа урсгаж байна. Энэ байдлыг үндсээр нь өөрчлөн өнөө үеийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон утас, интернет ашиглан, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг гарт дөхүүлж, хэрэглэхэд хялбар, хямд, хүртээмжтэй болгоход хамгийн энгийнээр буюу “Insur” эрүүл мэндийн даатгалын “аппликейшн”-ээр шийдвэрлэжээ.

Одоогоос нэг жил гурван сарын өмнө “Insur” төсөл төрөн гарч, 10 дугаар сард нь анхны хөрөнгө оруулалтаа аван, 500 сая төгрөгийн үнэлгээтэйгээр компани албан ёсоор үүсгэн байгуулагдсан байна. Энэ цагаас хойш даатгалын 10 орчим компанийг эгнээндээ нэгтгэж, өнгөрсөн дөрөвдүгээр сард 1 сая ам.доллар буюу 2,5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт авч, 11 дүгээр сар гэхэд нэмэлт хөрөнгө оруулалтаа шийдэн 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн юм. Улмаар тэд “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганы үеэр шилдэг стартап шагналыг хүртсэн билээ.

Ийнхүү “Старт ап” утгаараа хоромхон хугацаанд өсөлтөд хүрч чадсан “Insur” ХХК-ийн үүсгэн байгуулагчдийн нэг, Үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Батхуяг өөрийн туршлага дээр үндэслэн бизнесийн гараагаа эхлэх гэж буй залууст хандан хэлсэн дараах зөвлөгөөг хүргэж байна.

Старт ап эхлүүлэх хэцүү юу? Юун дээр анхаарах ёстой вэ?

Старт ап эхлүүлэхэд тийм ч хэцүү биш. Сайн чаддаг чиглэл, мэргэжилээрээ нэгдсэн баг бүрдсэн байх ёстой. Үндсэн хүмүүсээрээ чаддаг зүйлийг нь л хийлгэ. Үүнд эхний ээлжид менежмент, санхүү, технологио шийдэх баг бүрдүүлэх. Харин одоохондоо ажлын байрыг төлөвлөж хэрэггүй. Insur-т анх программ хөгжүүлэлт дээр найман хүн, цагаар ажиллах нэг төслийн менежер, бас нэг хагас цагаар ажиллах хүн авч байсан. Одоо бид 26 хүний бүрэлдэхүүнтэй. Харин өнөөдөр миний ажлын нэн тэргүүний үүрэг энэ багаа зохион байгуулалтад оруулах. Хүн бүртэй ярилцах, идэвхтэй ажиллахад нь анхаарах юм. Эцсийн эцэст компани уруудах нь ажилтнуудын сэтгэл зүйн байдалтай л холбоотой.

Санхүүгийн сахилга батыг мөрдөх шаардлагатай. Айдастай байгаад хэрэггүй. Бодож байгаа зүйлсээ л хий. Хийгээд эхэлсний дараа таны төсөлд ямар хариу үйлдэл үзүүлж байна, сэтгэл санаа өөдрөг байна уу, уруудаж байна уу гэдгийг тандаж мэд.

Няцаах боломжгүй амбицтай, зорилготой бай. Чиний хийж байгаа зүйлийг чи л хийж чадна. Өөр нэг Харвард төгссөн нэгэн ч бай чиний санааг хулгайлаад, яг чиний санаанд хүрэхээр хийж чадахгүй. Үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй тийм бизнес болж гарна. Гэхдээ чиний толгойд байгаа санаа учир чи л хийж чадна.

Компанийн үнэлгээг хэрхэн тогтоодог вэ?

Зардлаа зөв тооцсон бол компанийнхаа үнэлгээг тогтооход амархан. Өөрөөр хэлбэл, компанийнхаа сургалт, судалгаа, төлөвлөгөө, стратеги боловсруулалт, систем хөгжүүлэлт, маркетинг, төслийн менежмент, хууль гээд бүгдэд нь тус тусад нь төсөв батлах хэрэгтэй. Залуус хийх гэж байгаа бизнесийнхээ зах зээлийн судалгаанд мөнгө зардаггүй учир бизнесийн сууриа буруу тавьчих гээд байдаг. Жишээ нь, “Insur”-ийн хувьд жилд 60 сая төгрөгийг судалгааны зардалд тавьдаг. Судалгаа хийлгэхдээ олон компанид хуваарилж, ажлаа гүйцэтгүүлдэг.

Мөн компаниудын нэг алдаа нь хууль зүйн асуудалд огт мөнгө зарддаггүй. Мөнгө зарах нь илүүц гэж үздэг. Гэтэл Монгол улсын хууль, тогтоомж нь шинэ цагийн бизнес эрхлэхэд уялдаа муутай, үйл ажиллагаагаа хаалгах хүртэл эрсдэлтэй учир “монголын нөхцөлд” заавал хууль эрх зүйд мөнгө төсөвлөөрэй. 

Няцаах боломжгүй амбицтай бай. Чиний толгойд байгаа санаа учир чи л хийж чадна.

Энэ мэт зардлуудыг компаниуд төсөвлөөгүйн улмаас бизнесийн эрсдэл амсдаг. Ийнхүү төсвөө нарийн гаргах нь компанийн үйл ажиллагааг хурдасгаж, зарим зардлыг ч хэмнэнэ. Хөрөнгө оруулагчид дээрх байдлаар төсөвлөж байна уу, үгүй юу гэдэг зардлын задаргааг харж тухайн компанийн үнэлгээг боддог.

Хөрөнгө оруулагч нарт хэрхэн итгэл үнэмшил төрүүлэх вэ?

Хөрөнгө оруулагч нарт “picth” хийхдээ та ямар асуудлыг олж хараад яаж шийдэж байгаагаа, шийдэхдээ танай систем хэрхэн шийдвэрлэж байна, тэгээд юун мөнгө олох вэ гэдгээ ойлгомжтой гаргаж ир. Ингэсэн тохиолдолд төгс танилцуулга гарна. Өмнөх асуултын хариулттай холбон хэлэхэд, төслийн менежер байх нь хөрөнгө оруулагч нарт нэмэх оноо болдог шүү. Хэрэв IT-гийн компани бол хүмүүсийг хооронд нь холбодог “hybrid” инженертэй бай.

Старт ап бизнесүүд хөрөнгө оруулалтаа хэрхэн төсөвлөх вэ?

Эхний ээлжид хөрөнгө оруулалт авахад том хувь авах тухай бодсоны хэрэггүй. Эхэн үедээ төслөө хөгжүүлэхэд анхаарах бүх сегментээ нарийн тодорхойлж байж хоёр сарын төсвөө л батлуулахад  хангалттай. Хоёр сар гэдэг бизнесийн ерөнхий чигээ гаргахад хангалттай хугацаа. “Insur” бол анх хөрөнгө оруулалтаа 100 сая төгрөгөөр төлөвлөөд хэд хэд хувааж авч байсан.

Төсөлдөө эхний шатанд хийсэн хөрөнгө оруулалтаа амжилттай зарцуулсан бол дараагийн шатны хөрөнгө оруулалт авахад өмнөхөөсөө буурахгүй байх ёстой.

Insur долоон сарын дотор хөрөнгө оруулалтаа эрс өсгөж чадсан нууц юу вэ?

Insur бол нэг компанийн бус даатгалын салбарын эрсдлийг бууруулж байгаа компани юм. Тухайлбал, нэг хүн 10 компанид давхар машинаа даатгуулчихвал эрсдэлтэй тулах үед компаниуд хоорондын хамтын ажиллагаа байхгүйг ашиглан арвуулангаас нь мөнгө тооцуулан авах боломжтой байдаг. Санхүүгийн салбарт дундын мэдээллийн салбар гэж байдаг бол даатгалын салбарт байхгүй. Даатгалын компаниудыг энэ эрсдэлээс хамгаалж байдаг. Ийм учраас тэд манайхыг сонгож, бидний хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөж байгаа юм.

Даатгалын компаниудын хувьд төсөөлж ч байгаагүй даатгуулах хүсэлт орж ирж байгаа. Энэ жил 100 хүнийг даатгах төлөвлөгөөтэй нэг компанид л гэхэд бид 1200 үйлчлүүлэгч авчирсан байх жишээтэй. Ийм байхад бидэнд “хайртай” байна биз дээ.

bookzone
Тагууд: ажилтанбизнескомпанисэтгэл зүй

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
С.Баярмаа

С.Баярмаа

Bayarmaa Esee

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
sugarsuren
sugarsuren
5 жил өмнө

zorigtoi shiidemgi bas tuluwluguutei sanagdla amjilt husey

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00