Орчин цагийн хамгийн амжилттай бизнесмэний нэг, 39.7 тэрбум долларын хөрөнгөтэй тэрбумтан Жэк Маг дэлхийн олон сая бизнес эрхлэгчид үлгэрлэн дуурайдаг. Тиймээс тэрбээр туулж ирсэн замнал, хуримтлуулж авсан туршлагадаа тулгуурлан бизсенмэнүүдэд санал, зөвлөгөөгөө харамгүй өгдөг. Түүний зөвлөгөөний цувралын хоёр дахь хэсгийг хүргэж байна.
- ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ УР ЧАДВАРТАЙ ХҮНИЙГ АЖИЛД АВ
Хэрэв ажилтандаа заавар, зөвлөгөө өгөх шаардлага байнга гардаг бол та буруу хүмүүсийг ажилд авчээ гэсэн үг. Тухайн ажилтан, менежер хариуцсан ажилдаа танаас толгой илүү байх учиртай. Таны үүрэг бол үнэхээр өндөр чадвартай хүмүүсийг ажилд авч, тэднийг ажиллах таатай нөхцлөөр нь хангаж, ажилд нь оролцох байх явдал.
- ЗОРИМОГ, АЛСЫН ХАРААТАЙ УДИРДАГЧ БАЙ
Хатуу чанга байр суурь, эр зоригтой байдал нь удирдагчид байх ёстой чанар. Харин сайн удирдагчийн дундхан түвшний удирдагчаас ялгардаг гол онцлог нь өрнөж буй нөхцөл байдал, уур амьсгалыг унших чадвартай байж үүсч болзошгүй үр дагавраас даруй урьдчилан сэргийлж чаддаг явдал. Хэрэв баг тань бууж өгөхөд бэлэн болсон байвал удирдагч та асуудлыг шийдэх гарцыг олж, тэр гарцаар хамт олноо урагшуулах хэрэгтэй. Агуу амжилтад ийм л замаар хүрдэг.
- ТЭВЧЭЭРТЭЙ БАЙДАЛ – АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР
Танай баг олон саад, бэрхшээлтэй тулгарна. Заримдаа замын эхэнд ч учирна. Тийм үед л сэтгэлээр унадаггүй юм шүү. Таны ажлын зорилго танай хамт олны тэмүүлэх ёстой чиглэл нь байг. Энэ чиглэл танай хамт олныг урагш чирэх хөдөлгүүр байх болно.
- ТАНЫ ХАНДЛАГА ЧАДВАРААС ТАНЬ ИЛҮҮ ЧУХАЛ
Таатай, таагүй ямар ч цаг үе тохиосон бай гагцхүү та тайван амгалан байж өөртөө итгэлтэй, зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Уулын ёроолд байгаа хүн уулын оргилыг хардаггүй учир уулын сүр хүчнээс эмээсэндээ замын дундаас буцах гэж зүтгэх нь олон. Тиймээс зорилгодоо хүрэх эсэх нь таны хандлагаас л хамаарна.
- ШИЙДВЭРЭЭ ЭРҮҮЛ УХААНААР ГАРГА
Амжилттай удирдагч бүр сод ухаантан байдаггүй. Тиймээс удирдагч хүнд сайн туслагч байнга хэрэг болж байдаг. Ямар ч хүнд нөхцөлд танд зөвлөгөөгөөрөө тусалж чадах мэргэжлийн менежерийг ажилд ав. Хийсэн алхам бүртээ анализ хийж, хамгийн зөв шийдэлд хүрэхэд тань тийм хүн л тусалдаг.
- БИЗНЕСИЙГ УЛС ТӨРТЭЙ БҮҮ ХУТГА
Капитал бол дарьтай торх. Улс төр бол шатаадаг шүдэнз. Хэрэв та энэ хоёрыг хослуулах гэж оролдвол гарах үр дагавар ямар байх нь тодорхой. Тиймээс бизнесээ л хөгжүүл, улс төр лүү бүү өнгий. Тууштай байдал амжилтын үндэс юм шүү.
- ТЭВЧИХ ЧАДВАР СААДЫГ ДАВСНЫ ДАРАА Л БИЙ БОЛДОГ
Оюун санаан дахь тэсвэр тэвчээр бол юу ч биш юм. Түүнийг хөгжүүлэхийн тулд тодорхой саад бэрхшээлийг давах ёстой. Бэрхшээлийн өмнө өөрийгөө сорьсны дараа л удирдагч та өөрийгөө тэсвэртэй, тэвчээртэй гэж бод.
- БУСДААС ИЛҮҮ ХӨДӨЛМӨРЛӨ
Амжилтын тодорхойлолт нь энгийн. Хөдөлмөрлө, анхааралтай бай, тавьсан зорилгоо бүү март. Ямар ч нөхцөлд эдгээр зарчим ажиллаж байх ёстой.
- ӨРСӨЛДӨХДӨӨ ШУДАРГА ДҮРМИЙГ БАРИМТАЛ
Хэрэв та өрсөлдөгчөө дайсан гэж харж байгаа бол нэг л зүйлд бэлэн бай. Тэд ч гэсэн таныг дайснаа хэмээн үзэж тун удахгүй бүсэлж авах болно. Шудрагаар, нээлттэй өрсөлдөхөд суралц. Ажилтнуудаа ч үүнд суралцуул. Дотоод өрсөлдөөн ч гэсэн эрүүл байх учиртай.
20. ӨРСӨЛДӨГЧӨӨ ХҮНДЭЛ
Өөрийнхөө бизнест яаж ханддаг яг тийм байдлаар өрсөлдөгчдөө ханд. Ижил боломж шударга өрсөлдөөн дунд л оршдог. Өрсөлдөгч тань хүн л учир алдах үе гарна. Тэглээ гээд түүнийг үл тоох хэрэггүй. Таныг анзаараагүй байхад өрсөлдөгч тань нэг л мэдэхэд урд тань гарах вий.
Жак Магийн зөвлөгөөний нэгдүгээр хэсгийг эндээс уншина уу.
https://business.mn/%d0%b6%d0%b0%d0%ba-%d0%bc%d0%b0-%d1%82%d0%be%d0%bc-%d0%b7%d0%be%d1%80%d0%b8%d0%bb%d0%b3%d0%be-%d0%b6%d0%b8%d0%b6%d0%b8%d0%b3-%d0%b7%d2%af%d0%b9%d0%bb%d1%81%d1%8d%d1%8d%d1%81-%d0%b1%d2%af%d1%80%d0%b4/