Байгууллагын биет бус хөрөнгийн эх үүсвэр бөгөөд менежментийн бусад нөөцийг ашиглаж үр дүн бий болгодог чухал капитал бол хүний нөөц билээ. Хагас зууны өмнө компаниудын нийт хөрөнгийн 83 хувийг биет, 17 хувийг биет бус хөрөнгө эзэлдэг байсан бол өдгөө энэ харьцаа эсрэгээрээ 20:80 болжээ. Буруу удирдвал зардал, зөв удирдвал баялаг болдог тул хүний нөөцөө системтэй удирдах нь ямар ч байгууллагын хувьд анхаарууштай асуудал билээ. 

Хүний нөөцөө системчилснээр бүтээмжийг үнэлэх, маргаан шийдвэрлэх, цалин урамшууллын бодлого зэрэг хүнтэй холбоотой бүхий л дүрмийг тодорхой болгож, тэдгээрийг уялдаа холбоотой болгох боломжтой. Түүнчлэн хүний нөөцийн асуудлаа зөв олж харах, тэдгээрийг боломжит бага хүч, зардлаар оновчтой шийдэх, алдаанаас учир шалтгааныг олж, бүтцийн сайжруулалт хийх зэрэг олон боломжийг олгодог. Ингээд хүний нөөцөө системчлэхэд шаардлагатай алхмуудыг хүргэе.

Хүний нөөцийн стратеги боловсруулах

Олон байгууллага хүний нөөцийн стратегиа боловсруулдаггүй эсвэл буруу боловсруулсны улмаас алддаг. Тэгвэл стратегиа зөв боловсруулахад юу анхаарах хэрэгтэй вэ? Хүний нөөцийн стратеги нь тухайн байгууллагын бодлого, зорилготой уялдаатай байх ёстой тул юун түрүүнд байгууллагынхаа үндсэн стратегид анализ хийхээс ажил эхэлнэ. Үүний дараа байгууллагадаа сэтгэл ханамж, бүтээмж гээд төрөл бүрийн судалгаа хийж, түүндээ мөн дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

Үр дүнтэй стратеги боловсруулахад шаардлагатай өөр нэг ажил бол байгууллагынхаа өнөөг хүртэл хүний нөөцөө удирдахад баримталж ирсэн философийг тодорхойлох. Эндээс гарч ирсэн дүр зураг, хийсэн судалгаа, дүн шинжилгээндээ үндэслэн хүний нөөцийн стратегийг боловсруулна.

Удирдлагын манлайлал

Ямар ч сайн бодлоготой байгаад удирдлагын манлайлал үгүй бол хэрэгжихгүй. Иймд захирлууд болон дунд түвшний удирдлагууд өөрсдөө үлгэр жишээ байх ёстой. Үүний тулд дараах таван чадварыг эзэмших шаардлагатай: 

  • Зорилгоор удирдахтодорхойлсон зорилгоо ажилтнууддаа ойлгуулж, төлөвлөж, мэдээлэх замаар тэднийг зорилго руу нь чиглүүлдэг байх
  • Үлгэр жишээ байх удирдлага өөрөө дүрмээ зөрчдөггүй, санаачлагатай, зарчимч, үргэлж суралцдаг байх 
  • Сэдэлжүүлэх бусдыг ойлгож, шаардлага тавьж, урамшуулж чаддаг байх
  • Ажил даалгах чадвархүнээ таньж, ажилтнуудтайгаа эргэх холбоо үүсгэж, үр дүнг нь тооцдог байх
  • Багаа удирдах чадварбагийн дүрүүдийг тодорхойлж, урвалд оруулж чаддаг байхаас гадна ажилтнуудда көүчлэх

Хүний нөөцийн багаж хэрэгслээ тодорхойлох

Хүний нөөцийг системтэй удирдахад тус болох дараах таван багаж хэрэгсийг буюу бодлогыг боловсруулж, тоглоомын дүрмээ тодорхойлох хэрэгтэй. Эдгээрийг жонглёрдох мэт тэнцүү удирдах нь чухал. 

  • Сонгон шалгаруулалтын бодлогоолон байгууллагад ажилтан сонгон шалгаруулах тодорхой процесс байдаггүйн улмаас хамгийн эхний үе шат дээр алдаж, улмаар дараа дараагийн алдаа гарах үндэс болдог. 
  • Дасан зохицох процессын бодлогоажилтан албан тушаал солих зэрэг нөхцөлд дасан зохицох хөтөлбөртэй байх нь чухал. Ажилныг өөр албан тушаалд томилсон бол сургаж, зөвлөж, ажилд нь дасгах бодлоготой байх хэрэгтэй.
  • Сургалт хөгжлийн бодлогоажилтнуудын сурч хөгжих хэрэгцээ, шаардлагад нийцсэн оновчтой бодлого байх хэрэгтэй. Хандлага, шинэ чадвар, карьер төлөвлөгөө, удирдагч бэлдэх зэрэг ажилтны бүтээмж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих сургалтуудад хамруулах нь зөв. Мөн сургалт, хөтөлбөрт хамруулсны дараа үр дүнг нь заавал хэмждэг байх нь чухал.
  • Гүйцэтгэлийн үнэлгээний бодлогобайгууллагынхаа онцлогт тохирсон үнэлгээний системийг нэвтрүүлэх эсвэл онцлогтоо тааруулж нутагшуулж, шударга, тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй.
  • Цалин урамшууллын бодлогоцалингийн шатлалын систем боловсруулах, урамшууллын сантай болох. 

Хүний нөөцөө системчилснээр богино хугацаанд хөдөлмөрийн маргаан, хүний нөөцийн оролт, гаралт буурч, санал, санаачилгын тоо, сэтгэл ханамжийн түвшин, удирдагчийн үнэлгээ нэмэгдэх зэрэг үр дүн гарна. Харин урт хугацаанд нэг ажилтанд ногдох зардал буурч, орлого, өрсөлдөх чадвар, ажил горилогчдын тоо, биет бус хөрөнгийн хэмжээ нэмэгддэг. 

Хүний нөөцөө системтэйгээр удирдахад шаардлагатай аргуудыг энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр  Ганабелл Институтыг үүсгэн байгуулагч, хүний нөөцийн зөвлөх П.Гандолгор танилцууллаа.Хүний нөөцөө системтэйгээр удирдах нь сэдвийн хүрээнд явагдсан энэхүү хичээлийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү. 

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт NCS компанийн захирал Д.Болор оролцож Хариуцуулан гүйцэтгүүлэх замаар захирлын ачааллыг бууруулах нь сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл

Business.mn сайт 2 нас хүрлээ

Previous article

“Ажлын байрыг дэмжих зээл” жинхэнэ эзэддээ хүрч чадаж байгаа юу?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like