Бизнесээ тайлагнана гэдэг нь хэн нэгэнд зориулж санхүүгийн тайлан гаргахаас илүү өргөн хүрээтэй ойлголт билээ. Энэ нь нэг талаасаа бизнесийнхээ үнэ цэнийг бүртгэж буй явдал юм. Олон компанийн санхүүгийн тайлагнал өнгөрсөн тоо баримттай зууралдахаас хэтэрдэггүй. Тэгвэл одоо санхүүгийн тайлагналаас бизнесийн тайлагнал руу шилжиж, өнгөрсөнд цуглуулсан өгөгдөлдөө тулгуурлан ирээдүйгээ төлөвлөхөд анхаарах цаг иржээ. 

Байгууллагуудын санхүүгийн удирдлагадаа гаргадаг хамгийн том алдаа бол санхүүгийн тайлангаа зөв уншиж чаддаггүй буюу өөрийн бодит байдлыг үнэлж чаддаггүй явдал аж. Санхүүгийн тайлангийн мэдээлэл нь оновчтой шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой тул бизнес удирдаж буй хүмүүс санхүүгийн тайлангаа гаргуулж, уншиж чаддаг байх хэрэгтэй. (Санхүүгийн тайлангаа уншиж сурахад тань туслах мэргэжлийн зөвлөхийн нийтлэлийг энд дарж уншаарай)

Монголтакс ТМЗ ХХК-ийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар санхүүд нь тулгардаг хамгийн түгээмэл бэрхшээлүүдийг нэрлэжээ. Үүнд: 

  • Хувь хүн буюу тодорхой албан тушаалтнаас хамааралтай
  • Хууль эрх зүйн өөрчлөлтийн мэдлэг дутмаг 
  • НББ-ийн мэдээллийг шийдвэр гаргах түвшинд ашиглаж чаддаггүй
  • Дэмжих баримтын хүчин төгөлдөр бус байдал 
  • Өнгөрсөнтэйгээ зууралдах
  • Тогтвортой бодлогогүй
  • Байгаа нөөцдөө суурилдаг 
  • Асуудал гарахад хэн буруутайг нь хайдаг
  • Асуудал үүссэн хойно шийдвэрлэх гэж хичээдэг 

Эдгээр асуудлыг шийдэхэд туслах хамгийн энгийн аргуудын нэг бол 23/32 загвар юм. Энэхүү загварыг Монголтакс ТМЗ ХХК-ийн олон жилийн туршлагадаа үндэслэн гаргасан бөгөөд санхүүгийн удирдлагын үе шат бүрд анхаарах зүйлсийг арван хуруунд багтаан томъёолсноороо онцлог билээ. Санхүүгээ төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, хянах зэрэг үе шат тус бүрд анхаарах 2, 3 ба 3, 2 чухал хүчин зүйлсийг хүргэж байна.

Төлөвлөх 

  1. Шийдвэр гаргах суурь мэдээлэл болгох төлөвлөлт хийх. Ингэснээр НББ-ийн мэдээллийг шийдвэр гаргах түвшинд ашиглаж чаддаггүй ггэх түгээмэл асуудлыг шийдэх боломжтой.
  2. Бодлогоос хамаарсан төлөвлөлт хийх. Бодлогоо баталж түүндээ тулгуурлан төлөвлөгөөгөө боловсруулсан тохиолдолд хувь хүн буюу нягтлан, санхүүгийн албаны хэн нэгнээс хамаарлтай байдал, хөрөнгийн шамшигдуулалтаас сэргийлж чадна.

Зохион байгуулах

  1. Ирээдүйн зорилго, бүтээх үнэ цэндээ чиглэн зохион байгуулах. Ингэснээр дээр хэлсэнчлэн санхүүгээ тайлагнахдаа өнгөрсөн тоо баримттай зууралддаг хандлагаа өөрчилж ирээдүйгээ харах боломж бүрдэнэ. 
  2. Урьдчилан тооцоолж, үүсэж болзошгүй асуудлаас сэргийлэх хандлагыг төлөвшүүлж, богино хугацааны мониторинг хийдэг болсноор асуудал үүсэхэд шийдвэрлэх гэж зовох шаардлагагүй болно. 
  3. Компанид одоо буй нөөцдөө бус бий болгох нөөцөд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулах.

Гүйцэтгэх 

  1. Бодит ил тод байдлыг хангах. Дэмжих баримт буюу аливаа үйлчилгээний төлбөр төлсөн баримт, нотолгоог бүрдүүлж явах нь аливаа асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд тустай.
  2. Татварын бодлого төлөвлөлт хийх. Хууль эрх зүйн заалт, өөрчлөлтийг сайтар судалж өөрийн байгууллага, нөхцлийг харгалзан эдэлж болох хөнгөлөлтүүдээ алдалгүй ашиглаарай. Өнгөрсөн оны байдлаар байгууллагуудын 90 гаруй хувь нь хуулийн заалт, зохицуулалтыг дутуу, буруу ойлгосны улмаас хөнгөлөлтөө эдэлж чадалгүй хоцорсон байна.
  3. НББ-ийн бодлоготой байх. Байгууллагынхаа онцлогт тохирсон, нэгдсэн бодлоготой байснаар ирээдүйгээ харж төлөвлөх, үнэ цэнээ мэдэхэд онцгой ач холбогдолтой. НББ бол бизнесийн нөхцөл байдлыг илтгэх хэл юм.

Хянах 

  1. Системийн бодлогоор үйл ажиллагааг эрүүлжүүлэх. Үйл ажиллагааныхаа бүтэц, чиг үүрэг, зохион байгуулалтыг тодорхой болгосноор асуудал гарахад хэн буруутайг хайх шаардлагагүй болно.
  2. Шинжилгээ хийж эрсдэлийг удирдах. Байгууллагын санхүүд нөлөөлдөг хүчин зүйлсийг бид орхигдуулдаг тул бүхий хүчин зүйлийг тооцоолж ирээдүйд үүсэж болзошгүй асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Энэхүү загвар болон татвар, нягтлан бодох бүртгэл, ковидын үеийн хөнгөлөлттэй холбоотой зарим асуудлыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Татварын Мэргэшсэн Зөвлөх Х.Тунгалагмаа танилцууллаа. 

 “Санхүүгийн удирдлагын 23/32 загвар сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүрэн эхээр нь үзэж дэлгэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт EMPR агентлагийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал О.Гэрэл оролцожБрэнд хөгжүүлэлтэд PR-г ашиглах нь сэдвээр хичээл орно. 

Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай. 

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Б.Мишээл

Брэнд хөгжүүлэлтэд PR-г ашиглах нь (№90)

Previous article

Аялал жуулчлалын компаниудад “Аялахад аюулгүй” шошго олгоно

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like