Цаг үеийн хөгжлөө дагаад хүний нөөцийн трэндүүд ч өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Тиймээс хөгжилтэй хөл нийлүүлж, хүний нөөцийн шинэлэг арга барилаас суралцах, цаашлаад санаа авч хэрэгжүүлэх нь байгууллагын бүтээмж, өсөлтөд эерэгээр нөлөөлдөг билээ. Тэгвэл сүүлийн үед ямар трэндүүд зонхилох болсон талаар “Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн”-гийн захирал, зөвлөх багш Г.Тэгшбүрэн дараах байдлаар хариулж байна.

  1. Ковид-19 цар тахлын улмаас зайнаас ажиллах, түүнтэй холбогдох төрөл бүрийн зохицуулалт
  2. Цаг хэмнэж, бүтээмж өсгөх технологийн хэрэглээ
  3. Ажилтнуудынхаа санал хүсэлтийг сайтар сонсох 
  4. Хамт олныхоо сэтгэцийн эрүүл мэндэд онцгойлон анхаарах
  5. Өгөгдөл боловсруулж, дүн шинжилгээ хийх буюу дата анализ (Хүний нөөцийн мэргэжилтнүүд цугласан датаг сайтар боловсруулж, үүнд тулгуурлан оновчтой шийдэл гаргаж ажиллах нь чухал). 
  6. Бизнесийн удирдлагад гол нөлөө үзүүлэгч бол удирдагч. Тиймээс удирдагч хүн ур чадвараа хөгжүүлэхэд хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай. Стив Жобс нэгэнтээ “Өнөө цагт оюуны өндөр чадвартай удирдагч санхүүжилтээс ч илүү чухал” хэмээн хэлснийг Г.Тэгшбүрэн багш онцолж байна
  7. Олон талт байдал (diversity) -д анхаарах буюу мэргэжлийн болон хувь хүний онцлог, зан төлөвийн хувьд төрөлжсөн баг бүрдүүлэх. 
Багийн бүтцээ баяжуул

Олон талт байдлыг хангаж, өөр хоорондоо ялгаатай өнцгүүдийг цуглуулж, нэгтгэж чадсан баг маш хурдан хөгждөг. Санхүү, аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн Их дөрвөлийн нэг Deloitte компанийн хийсэн судалгаагаар олон талт байдлыг бүрдүүлсэн багийн эргэц хөдөлгөөн буурсан буюу хэн нэгэн ажлаас гарах нь багасчээ. Мөн тухайн багийн шийдвэр гаргах үйл явц хурдасч, бусад үзүүлэлт ч үүнийгээ даган сайжирдгийг тогтоосон байна. Олон янзын хүнтэй ажиллах нь багийн гишүүдэд ч сонирхолтой санагддаг учраас идэвх, оролцоо нь мөн өсдөг аж. 

Харин Харвардын их сургуулийн судлаачид олон талт байдлыг хангаж чадсан баг аливаа асуудлыг 13 хувиар хурдан шийддэгийг онцолсон нь бий. Мөн инновацлаг байдлаараа ч энгийн багаас хэд дахин илүү байдаг гэжээ. Үүнтэй төстэй судалгааг McKinsey & Company хийхэд олон талт, баялаг бүтэцтэй баг компанийнхаа ашгийн маржинг богино хугацаанд өсгөж чадаж буй нь тогтоогдсон байна. Энэ ч утгаараа олон талт байдлыг бүрдүүлсэн баг бол ажиллахад хамгийн таатай орчинд  зүй ёсоор тооцогдох болжээ. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Борлуулалтыг тань өсгөх контентийг хэрхэн бүтээх вэ? 

Previous article

Үргэлж шилдэг нь байх хэцүү ч, үргэлж суралцагч байж болно

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in HR