Өнөөдөр “Мандал ирээдүйн өсөлт” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн захиалга дүүрч, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа. Ингэхдээ захиалгын тоо 7018, үнийн дүн 47.5 тэрбум төгрөгт хүрч, Монголд анх удаа ийм өндөр дүнтэй хөрөнгө татан төвлөрүүлсэн сан мэндэллээ. Тус сан зургадугаар сарын 30-ны өдөр арилжааны захиалга авч эхэлсэн бол өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 16:00 цагт нийт захиалга амжилттай биелж, арилжааг хаав. “Мандал ирээдүйн өсөлт” нь Монголын хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлсэн хоёр дахь хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан бөгөөд хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн олон хөрөнгө оруулагчид оролцсон анхдагч зах зээлийн арилжааг хийснээрээ онцлог.  
Энэ талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга, “Ulzii&Co” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр:
“Алтан гадас буюу чигийг тодорхойлогч хөрөнгө оруулалтын сан бий болсноор ритейлерүүдэд учрах хохирол өмнөхөөс хавьгүй багасч, зах зээл илүү мэргэжлийн болно. Банкуудын хувьчлал эхлэхэд хүмүүс “Мандал ирээдүйн өсөлт” сан банкуудыг хэрхэн дүгнэж, хаана хөрөнгө оруулах сонирхолтой байгааг илүүтэй анхаарч эхэлнэ. Цаашид ч хөрөнгө оруулалтын сан олноор бий болж байж энэ зах зээл хөгжиж, ритейлерүүд бага хохирно. Зах зээлийн зарчим нь өөрөө ийм. Шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж, өөрийн төлөөллийг ТУЗ-д оруулахуйц түвшний мэргэжлийн хөрөнгө оруулалтыг хийж чадах институт бол хөрөнгө оруулалтын сан” хэмээн онцолж байна. 
“Мандал ирээдүйн өсөлт” сангийн мэдээлэл:
  • Сангийн нэр: “Мандал ирээдүйн өсөлт” хамтын хөрөнгө оруулалтын сан
  • Сангийн хэлбэр: Хамтын
  • Үйл ажиллагаа явуулах хугацаа: 10 жил
  • Нийтээс татан төвлөрүүлэх зорилтот нийт дүн: Тавин тэрбум (50,000,000,000₮) төгрөг хүртэлх
  • Нийтэд санал болгох нэгж эрхийн тоо: Дөчин долоон сая таван зуун мянга (47,500,000) ширхэг
  • Нэгж эрхийн нэрлэсэн үнэ: Нэг мянган (1,000₮) төгрөг
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

O’tori design: Япон торгоны монгол нөү-хау

Өмнөх нийтлэл

Сонгинохайрханд ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барина

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.