Өчигдөр /2021.10.28/ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээр  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцүүлгийн үеэр.

Ганхийц ХХК-ийн захирал М.Даваасүрэн:

Хуулийн төслийг анхааралтай судаллаа. Төрөөс тавих шаардлага өндөрсөж байгаа юм байна. Тэгэхээр бизнес эрхлэгчид бид ямар бүтээгдэхүүнийг ямар стандартаар үйлдвэрлэх вэ гэдэгт илүү анхаарах шаардлагатай болж байна.

Гэхдээ төр хариуцлага хүлээх ёстой. Тендер зарласан төрийн байгууллагууд гүйцэтгэгч компаниудад мөнгийг нь өгөхгүй уддагаас бизнес эрхлэгчид маш хүнд байдалд ордог. Жишээ нь, Ганхийц ХХК улсын төсвийн барилга бариад 10 жил болоход таван жилд нь санхүүжилт улсын төсөвт суугаагүй, төр өөрөө хариуцлага хүлээхгүй байна. Гэтэл мөнгөө авч чадаагүй компаниуд НДШ, цалингаа тавиад, татварын байцаагч нарт дээрэлхүүлээд сууж байна.

Тэгэхээр энэ хуулинд мөнгөө цагт нь төлөөгүй төр ямар хариуцлага хүлээх тухай оруулах хэрэгтэй. Компаниуд мөнгөө авахын тулд хэдэн сар, жилээр төрийн байгууллагын үүд сахидаг. Ингэхгүй бол төр бизнес эрхлэгчдээ хохироогоод байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дээр Монголын төмөр зам компани 145 ААН-тэй гэрээ хийж ажиллуулсан. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 387 тэрбум төгрөг өгөөгүй байна. Гэтэл татварын алба нь ирээд хаалга балбаад байдаг.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 1.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Худалдааны компанийн дотоод процесс ERP системд

Өмнөх нийтлэл

Тээвэр логистикийн намагт шигдсэнээ бид анзаарахгүй байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.