Компани: Black Candy
Чиглэл: Гар утасны тоглоом хөгжүүлэлт
Үүсгэн байгуулагчид:  Б.Буянзаяа, Л.Баясгалан

“Койны давалгаанд залуучууд татагдаж байгаа шиг яагаад тоглоомын зах зээл рүү орж болохгүй гэж?” хэмээн Black Candy компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Буянзаяа хэлж байна. Өнгөрсөн хугацаанд тус компани олон улсын зах зээлд гар утасны hyper casual төрлийн гурван ч тоглоомыг амжилттай нэвтрүүлжээ. Тухайлбал, Archers.io тоглоом дэлхийн 16 улсын AppStore TopChart -ийн тоглоомын төрлийг тэргүүлж, одоогийн байдлаар нийт 12 сая таталттай байгаа бол, Escalators тоглоом дэлхийн 21 орны AppStore TopChart -ийн тоглоомын төрлийг мөн л тэргүүлж, 11.5 сая хувь татагдсан бөгөөд энэ тоо тогтмол өссөөр байгаа юм. Харин Commuters тоглоом нь Америкт AppStore TopChart -ийн тоглоомын төрөлд зургадугаарт эрэмбэлэгджээ.  

Эдгээр тоглоомын татан авалтын тоо манай улсын хүн амын тооноос хэд дахин өндөр байгаа нь бидэнд ямар том боломж, потенциаль байгааг харуулна. Зөвхөн гар утасны тоглоомын зах зээлийг дангаар нь авч үзвэл 200 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг томоохон салбар юм. Харин hyper casual төрлийн тоглоомыг аль ч насныхан тоглоход тохиромжтой байдгаараа онцлог. 

Залуучууд хилийн чанадад ажиллаж, тэндхийн компанийг хөгжүүлэх бус, эх орондоо олон улсын түвшинд ажиллах боломжийг бүрдүүлснээр Black Candy компани хурдацтай өргөжин тэлж буй. Өөрөөр хэлбэл, тоглоомын зах зээлийг сонирхох залуучуудын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. “Гадны компанид ажиллана гэдэг нэг их онцлохуйц зүйл биш. Харин ч хоцрогдсон моод санагддаг. Үүнээс илүү Монголоос гадаадын зах зээлд ажиллах нь чухал. Гадаадын том компанид ялгаагүй л олон мянган хүн ажиллаж байгаа шүү дээ” хэмээн Б.Буянзаяа хэлж байна. 

Black Candy компанийн хамт олны хувьд олон улсын тоглогчидтой эн зэрэгцэн ажиллаж, гар утасны тоглоом хөгжүүлж буй туршлагатай баг. Тун удахгүй тэд Pro Builder 3D хэмээх шинэ тоглоомыг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Black Candy компанийн хувьд гараагаа амжилттай эхлүүлж, өдгөө тоглоом хөгжүүлэгчээс паблишер компани болохоор зорьж буй. Нэг ёсондоо, тэд тухайн тоглоомыг зах зээлд амжилттай байршуулж, хүмүүст хүргэх бизнесийн ажлыг хийхээр төлөвлөж байна. Паблишер компани болсноор дараагийн түвшинд шилжиж, олон улсын нөү-хау, мэдлэг туршлагаас суралцан, илүү том боломжуудыг дотоодын зах зээлтэй холбох гүүр болж чадах юм. Улмаар дотоодын тоглоом хөгжүүлэгч компаниудын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлэх ажлыг ч гардан хийх боломж бүрдэнэ гэлээ. Гол нь ингэж ажиллахын тулд багаа өргөжүүлэх шаардлага тулгарч байгааг тэд хэлж байв. 

Black Candy компанийн хамт олны хувьд олон улсын тоглогчидтой эн зэрэгцэн ажиллаж, гар утасны тоглоом хөгжүүлж буй туршлагатай баг. Өнгөрсөн хугацаанд тэд асар олон тоглоом хөгжүүлсний үр дүнд тэдгээрийн дундаас амжилттай тоглоомууд төрөн гарчээ.  Өөрөөр хэлбэл, тууштай, сахилга баттай байж чадвал монголчуудад боломж хангалттай бий гэдгийг Black Candy компанийнхан онцолж байна. Ингэж олон улсын түвшинд амжилт үзүүлэхэд паблишер компанийн үүрэг тун чухал. Өдгөө Black Candy-ийн стратегийн түнш, паблишер компаниар салбартаа тэргүүлэх тоглогчдын нэг Израйлийн Supersonic Studios компани ажиллаж буй. Тун удахгүй тус компанитай хамтран Pro Builder 3D хэмээх шинэ тоглоомыг зах зээлд нэвтрүүлэх бөгөөд цаашид хэрэгжүүлэх олон сонирхолтой төслийн ажил ар араасаа хүлээгдэж байгаа учраас ПРОГРАМИСТ болон ДИЗАЙНЕРУУД-ын хувьд эдний үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлж байв. Мөн дараа дараагийн ажлуудтай холбоотойгоор бизнес хөгжүүлэлтийн багаа өргөжүүлэхээр тэд төлөвлөж байна.   

Холбогдох:

Вэб хуудас: https://blackcandy.io/

И-мэйл: hello@blackcandy.mn

Утас:  99778811
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ Монголд” цахим арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Өмнөх нийтлэл

Цахим худалдааны өсөлтийн өгөөж – Market Shop Coin (№134)

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.