Дэлхийн улс орнууд эдийн засгийн уналт, хөгжлийн хурд саарч буйтай холбоотой тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах, тэгш бус байдлыг бууруулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, дэд бүтцийг сайжруулахад чухал нөлөөлөх зөв татварын бодлогод анхаарч байна. Татварын бодлогыг шинжлэх ухаан, шинэлэг санаа, тэргүүн туршлагад тулгуурлан боловсруулах, шударгаар татвар хураах, төлөх замаар эдийн засгийн ардчилалд эрмэлзэх нийгмийн хэрэгцээ өсч буй  шинэ нөхцөлд засгийн газрууд татварын орлогоо дотооддоо илүү ихээр төвлөрүүлж, гүйлгээнд оруулах замаар татвар төлөгчдийг нэмэгдүүлэх, татан оролцуулах чиглэлд илүү төвлөрөх болжээ. Энэ ч утгаараа татварын алба болон татвар төлөгчдийг холбох үүргийг гүйцэтгэж буй татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний цар хүрээ, үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж байна. Монгол улсад 2004 онд Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг байгуулагдсан бөгөөд одоогоор татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий 41 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. Татварын мэргэшсэн зөвлөхүүд нь нийгэмд

  • Татварын хуулийн сурталчилан таниулах
  • Татварын эрсдлийг тооцоолох
  • Татвар төлөлтийг ухаалгаар төлөвлөх
  • Хуулийн хүрээнд татварын хэмнэлт хийх
  • Байгууллагын санхүүгийн нөөцийг оновчтой хуваарилан, хөрөнгийн ачааллыг багасгах зэрэг үүргийг гүйцэтгэж байна.

Үндэсний анхдагч татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллага “Монголтакс ТМЗ” ХХК нь үүсгэн байгуулагдсныхаа 15 жилийн ойн хүрээндээ “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ Монголд” сэдвээр цар тахал болон дижитал хувьслын эгзэгтэй цаг үед бизнес эрхлэгч, татвар төлөгч, харилцагчдад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авах соёлыг таниулах, түүний ач холбогдол, давуу талыг нийгэмд таниулах чиглэлээр татварын мэргэшсэн хуулийн этгээдүүдийн дуу хоолойг нэгтгэсэн цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

“Монголтакс ТМЗ” ХХК нь үүсгэн байгуулагдснаас хойш эдүгээ 50-аад ажилтан, 4 салбартайгаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд татвар төлөгчдийн нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх зорилгоор хүүхэд залуучууд, өрх гэр бүл, судлаачид, бизнес эрхлэгчдэд зориулан “Хөтөч” цуврал ном, “Манай гэр бүл – Амьдралын бүртгэл” өрхийн төсвийн программ, “Тэмүүлэл хүү” цуврал комикс, “Тэмүүлэлийн гэр бүл – санхүүгийн нууцаас” комик ном, “Билгүүн Жавхлан хоёр татвартай танилцсан түүх” хүүхэлдэйн кино гэх мэт бүтээлүүдийг гаргасан. Мөн 577 гэр бүл, 53,811 хүнд татварын боловсрол олгох чиглэлээр нөлөөллийг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан, хүргэсэн байна.

Монголтакс ТМЗ ХХК-ийн хамт олон

Мөн Татварын Ерөнхий Газрын дарга Б. Заяабал: Монголтакс ТМЗ ХХК-ийн хамт олонг ТМЗҮ-ний төлөвшил, татвар төлөх хандлагыг нэмэгдүүлэх, татварын боловсролыг түгээх их үйлсэд манлайлан оролцдогыг нь үнэлээд, улам бүр түүчээлэн ажиллахыг хүссэн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Өөрийн нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан, олон нийтэд татварын боловсролыг төлөвшүүлэх их үйлсэд нэгдсэн, Монголтаксийнхандаа 15 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

https://fb.watch/9OPE9uPS9W/

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Жан Вигстен: Монголд ирэх жуулчдын тоог бус өгөөжийг нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй

Өмнөх нийтлэл

Black Candy: 30 сая таталттай гар утасны тоглоом хөгжүүлсэн 

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.