АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО ОУ-ЫН ФРАНЧАЙЗЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Ерөнхий зохион байгуулагч: MFV Үзэсгэлэнгийн төв
Үзэсгэлэнгийн хугацаа: 2024 оны 5-р сарын 30- 6-р сарын 1
Хаана: АНУ-ын Нью-Йорк хот

МҮХАҮТ-аас Дэлхийд тэргүүлэх 300 гаруй франчайзын брэндүүдийг нэгтгэсэн Олон улсын франчайзын үзэсгэлэн (IFE)-нд гадаад худалдаа, импорт, хүнсний салбар болон бусад салбарт франчайз чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудыг урьж байна.

Тус үзэсгэлэнгийн давуу талууд: 

  • Олон улсын болон АНУ-ын Франчайзингийн шилдэг брэндүүдтэй B2B уулзалт хийх боломж хамгийн өндөр
  • Одоо байгаа бизнестээ франчайз буюу франчайзын хөрөнгө оруулалт хийхээр зорьж буй компаниудад шаардлагатай сургалт, семинарууд ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулагддаг
  • Олон салбар, ур чадварын чиглэлээр амжилттай ажиллаж буй удирдлагуудаас ганцаарчилсан сургалт, бизнесийн зөвлөгөө, гарааны бизнестээ дэмжлэг авах боломжтой
  • Туршлагатай экспертүүдийн удирдан явуулах франчайзын чиглэлийн ахисан шатны сэдэвчилсэн сургалт семинарт хөнгөлөлттэй оролцох боломжтой

Хавсралт: Бүртгэлийн хуудас

Бүртгэлийн хугацаа: 12 дугаар сарын 11-нийг дуустал
Хариуцсан ажилтан: МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070-4, 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00