Аяллын хөтөч тайлбарлагчид ур чадвар олгох сургалт

МХТХолбооноос явуулдаг Хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох ээлжит сургалтаа зарлаж байна.
Энэхүү сургалтаар хөтөч тайлбарлагчийн ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд шаардагдах техник, ур чадвар, арга хэрэгслийг олгоно. Суралцагчдад мэргэжлийн техникийг танилцуулах, түүнийг хэрэглэх дадлагыг олон удаагийн давтамжтай хийхийн зэрэгцээ, хөтөч тайлбарлагчийн ажилд шаардлагатай арга хэрэгслүүдийг тухайн суралцагч зөвхөн өөртөө зориулан бэлдэж, өөрийн гэсэн хэв маягийг хөгжүүлэхэд сургагч багш нар тусалдаг.
Сургалтын агуулга: 👇
– Тайлбарыг бэлдэх, төлөвлөх, хүргэх техник эзэмших
– Мэргэжлийн харилцааны техник эзэмших
– Музей, галерей гэх мэт аливаа байшин дотор тайлбар хийх арга техник эзэмших
– Хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл дотор тайлбар хийх арга техник эзэмших
– Хотын явган аяллын техник эзэмших
– Олон үндэстэний ялгааны тухай мэдэх
– Жуулчныг халамжлах техник эзэмших
– Тусгай хэрэгцээтэй жуулчидтай ажиллах техник эзэмших гэх мэтя.
Сургалт 1 дүгээр сарын 16нд эхэлж 2 дугаар сарын 5нд дуусна.
Хичээллэх цаг:
Ажлын өдрүүдэд 17:00-20:10 цаг
Бямба гаригт 10:00- 14:00,
Ням гаригт 10:00-16:00 цагт дадлага хичээлтэй.
Бүртгэл 1 дүгээр сарын 13-ыг дуустал явагдана.
1 дүгээр сарын 14-ний Бямба гарагт нийт бүртгүүлсэн хүмүүс өөрийн эзэмшсэн гадаад хэл дээр ярилцлага өгнө.
https://www.mptga.org/surgalt
холбоосоор орж сургалтад бүртгүүлээрэй.
Сургалт болох газар:
Чингис хаан Үндэсний музейн сургалтын танхим.
Сургалтын төлбөр: 420,000 төгрөг
Мэдээлэл авах утас:
86180226, 96647818, 99168741
Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00