“Багийн хэцүү гишүүдтэй харилцах нь” семинар

“Багийн хэцүү гишүүдтэй харилцах нь” семинар ирэх долоо хоног буюу 7 сарын 5-нд дахин явагдахаар боллоо. Хэрэв та оролцож амжаагүй бол доорх линкээр орж бүртгүүлэн оролцоорой.
Cөрөг хандлага, сөрөг зан төрх нь багийн уур амьсгалд муугаар нөлөөлж байгааг зарим гишүүд төдийлөн анзаараад байдаггүй. Аль ч орчинд байхаас үл хамааран энэ сөрөг хандлага, зан төрхөө танин, шийдвэрлэх нь аль ч орчинд маш чухал нөлөөтэй чадвар юм. Сөрөг хандлагатай хүмүүстэй эв зүйгээ олон, хагарал үүсгэж буй үйлдэл, зан авирыг танин, баг доторх харилцааны үе шатуудыг ойлгон асуудлаа үр дүнтэйгээр шийдвэрлээрэй.
Энэхүү семинар нь оролцогчдод, асуудал үүсгэж буй сөрөг зан авирыг танин мэдэх улмаар эерэг хандлага руу чиглүүлэх арга, техникүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгох болно. Оролцогчид хүнд сорилт тулгарсан үед өөрсдийгөө хамгаалан үлдэхээс илүүтэй асуудлыг даван гарах арга зам, ур чадваруудаас суралцана.
Семинарын төгсгөлд дараах мэдлэг, чадваруудыг эзэмшинэ:
– Асуудал үүсгэж буй сөрөг зан хандлагыг тодорхойлох
– Баг доторх хагарлын үр нөлөөг хэлэлцэх
– Багийн үр өгөөж бүхий харилцааг хадгалан үлдэхэд анхаарлаа хандуулах
– Багийн хэцүү гишүүдийн зан байдлын өөрчлөлтөд нөлөөлөх үе шат, хандлагыг хэрэгжүүлэх
Бүртгүүлэх: bit.ly/40herSQ
Төлбөр: 80,000₮
Утас: 7000-0330
Cургалт болох газар:
Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсангийн гудамж, Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот
Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00