Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “BARILGA EXPO 2024” намрын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор 2024 оны 09 сарын 06-08 – ны өдрүүдэд “Буянт – Ухаа спортын ордон”- д болно.
Намрын эхэн сард буюу орон сууцны эрэлт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц, хаус, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдээс гадна барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид оролцоно.
36 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь жил ирэх тусам цар хүрээгээ тэлж, төр болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын оролцогчид, нэр хүндтэй брэндүүдийг нэгэн цэгт төвлөрүүлэхийн зэрэгцээ давтагдсан тоогоор 58 мянга орчим үзэгч, хэрэглэгчдийг нэгэн дор цуглуулдаг салбарын хамгийн олон оролцогч, үзэгчтэй маркетингийн гол суваг болсон байна
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “BARILGA EXPO 2024” намрын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор 2024 оны 09 сарын 06-08 – ны өдрүүдэд “Буянт – Ухаа спортын ордон” – д болно.
Намрын эхэн сард буюу орон сууцны эрэлт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц, хаус, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдээс гадна барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид оролцоно.
36 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь жил ирэх тусам цар хүрээгээ тэлж, төр болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын оролцогчид, нэр хүндтэй брэндүүдийг нэгэн цэгт төвлөрүүлэхийн зэрэгцээ давтагдсан тоогоор 58 мянга орчим үзэгч, хэрэглэгчдийг нэгэн дор цуглуулдаг салбарын хамгийн олон оролцогч, үзэгчтэй маркетингийн гол суваг болсон байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн өдрүүдэд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийгддэг төдийгүй оролцогчдын судалгаанаас үзэхэд 78 орчим тэрбумын борлуулалт хийгдсэн нь эдийн засгийн эргэлтийг бодитоор нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байна.
Энэ удаагийн “BARILGA EXPO 2024” намрын барилгын үзэсгэлэн яармагт дараах чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Үүнд:
Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө чиглэлээр
- Стандарт орон сууц
- Тансаг орон сууц
- Хаус
- Оффис, үйлчилгээ
- Үл хөдлөх хөрөнгө зууч
- Гадна дотно тохижилт, Ландшафт
- Бусад …
Барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр
- Барилга угсралт, засал чимэглэлийн материал
- Цахилгаан, Холбоо дохиолол
- Сантехник, Агааржуулалт
- Машин механизм, Багаж, Тоног төхөөрөмж
- Зураг төсөл, Интерьер дизайн, BIM
- Амины орон сууц угсралт, зөөврийн сууц
- Бусад …
Барилгын салбарын хамгийн олон оролцогч компани, үзэгч хэрэглэгчтэй тус үзэсгэлэн яармагт оролцсоноор,
- Барилгын салбарын зах зээл, зорилтот хэрэглэгчдэд өөрийн брэнд, барилгын материал, төсөл хөтөлбөрөө танилцуулах
- Хэрэглэгчийн эргэх холбоо үүсгэх
- B2B уулзалтад оролцож, олон улсын бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
- Маркетингийн таатай орчинд салбартаа танигдах
- barilgaexpo.mn цахим платформд цахим талбайгаа бий болгох
- Гадаа талбайд орон зай хязгаарлагдахгүй орчинд том овор хэмжээтэй машин механизм, тоног төхөөрөмжөө танилцуулах зэрэг давуу талтай
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч компани, үзэгч хэрэглэгчдэдээ зориулан барилгын салбарын уулзалт, мэргэжлийн сургалт, семинарууд үнэ төлбөргүй зохион байгуулагдах төдийгүй “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага” -ыг шалгаруулна.