Барилгын салбарт тулгарч буй асуудлыг шийдэх гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч ААНБайгууллагуудын удирдлагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцох юм.
“Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган”-ы үеэр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явагдаж, түүнээс гарсан дүгнэгтийг төрийн байгууллага болон шаардлагатай газруудад хүргүүлэн, гарц шийдлийг тодорхойлох болно.
Иймд, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, гүйцэтгэгч байгууллагуудыг чуулганд оролцон үзэл бодлоо илэрхийлэх, саналаа хүргүүлэхийг урьж байна.
Зохион байгуулагч: БАРИЛГА МН
Хамтран зохион байгуулагч: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Дэмжигч байгууллага: МОНГОЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО, МОНГОЛЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
Бүртгэлийн хураамж:
Барилга МН-ийн Гишүүн байгууллага 40,000₮
Гишүүн бус байгууллага 80,000₮
Барилга МН-ийн Гишүүн байгууллага 40,000₮
Гишүүн бус байгууллага 80,000₮
Утас: 7711-3333, 9100-0255