Бизнесийн ёс зүй, Комплаенсын Үндэсний Хоёрдугаар Форум

“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Бизнесийн ёс зүйн төв” -өөс зохион байгуулж буй Бизнесийн Ёс Зүй, Комплаенсын Үндэсний Хоёрдугаар форум

Зохион байгуулагч: МҮХАҮТанхимын дэргэдэх БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ТӨВ
Хамтран зохион байгуулагч: МҮХАҮТанхимын дэргэдэх Комплаенсын зөвлөл
Зохион байгуулах хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 14:00 цагт
Зохион байгуулах газар: МҮХАҮТ-ын  Их Танхим
Зохион байгуулах хэлбэр: Танхим болон цахим

Форумын зорилго: Бизнесийн салбарт тэргүүлэгч, дэлхийн жишигт нийцсэн төслүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлүүд сайн туршлагаа хуваалцах, ёс зүйн хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд тавигдаж буй голлох асуудлын талаар Бизнес эрхлэгчид үзэл бодол, мэдлэг туршлагаа хуваалцах, тулгарч буй сорилт, асуудал бэрхшээлийг шийдвэрлэх гарц гаргалгааг санал болгох

Форумын зохион байгуулалт: Форум нь бизнесийн ёс зүй, комплаенсын талаарх олон улсын  болон Монгол улсын сайн туршлагын талаар илтгэл, хэлэлцүүлгүүдээс бүрдэнэ. Бизнесийн ёс зүйтэй холбоотой түгээмэл сэдвүүдийг авч үзэх болно. Үүнд:

  1. Шударга өрсөлдөөн,
  2. Хөдөлмөрийн харилцаа,
  3. Комплаенсыг хэрэгжүүлэхийн ач холбогдол болон сорилт бэрхшээл.

Форумын үр дүн: Форумд оролцогчид бизнесийн ёс зүйг баримталснаар урт хугацааны тогтвортой байдал болон ашгаа нэмэгдүүлэх боломж, ач холбогдлын талаар мэдлэг ойлголт олж авна.

Хавсралт: Хөтөлбөр

Холбоо барих:

МҮХАҮТанхимын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв, МҮХАҮТ-ын байр, 102 тоот
Утас: 9999-5803, 9563-2021
Цахим шуудан: businessintegrity@mongolchamber.mn; bicentermn@gmail.com
Facebook page: Бизнесийн ёс зүйн төв
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
LinkedIn: Бизнесийн ёс зүйн төв

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00