“Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд дугуй ширээний уулзалт, ярилцлага зохион байгуулах

ҮНДЭСЛЭЛ

“Рио Тинто Монгол” ХХК (РТМ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ (ТИ-М) нь Монгол Улс дахь бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, бизнесийн таатай орчныг дэмжих нэгдмэл зорилготой байгууллагууд билээ. Тус байгууллагуудын санаачилгаар “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж нь МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв юм.

ЗОРИЛГО
Төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, бизнесийн ёс зүй, комплаенсын талараахи онол практикийн ойлголт болон дэлхий нийтийн чиг хандлага, бизнесийн байгууллагууд сайн туршлагаа хуваалцах, мөн бизнесийн байгууллагад бизнесийн ёс зүй, комплаенсийг хэрэгжүүлхэд тулгамдаж буй бэрхшээл болон сайжруулах боломжууд болон шийдлийн талаар хэлэлцэх юм.

ҮР ДҮН

Бизнесийн ёс зүй, комплаенсийн талаархи оролцогчдын талуудын мэдлэг ойлголтыг сайжруулах мөн туршлагаа хуваалцаж бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжит шийдлүүдийг санал болгосноор байгууллага, ААН – үүдийг чадавхийг бэхжүүлэх, цаашид Бизнесийн ёс зүйн төвийг олон нийтэд суртачилснаар тус төвөөр үйлчлүүлэх харилцагчдын тоог нэмэгдүүлэх мөн бизнесийн ёс зүйн чиглэлээр байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн үйл
ажиллагааны талаар тодорхой мэдээлэл, дата баазтай болох боломжтой.

БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ

САЙН ЗАСАГЛАЛ, ЗӨВ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ХӨТӨЛБӨР

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА: 2023.02.16
ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ: МҮХАҮТ, 503 тоот
ХУГАЦАА: 10:00 цаг – 13:00 цаг
УУЛЗАЛТЫН ЗОРИЛГО:
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүд байгууллагуудад компанийн сайн засаглал, бизнесийн ёс зүй, авилгагүй нийгэм, менежментийн зөв тогтолцооны стандартуудын талаар, эдгээр байгууллагуудыг чадавхижуулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг олон улсын жишиг, стандартад хэрхэн нийцүүлж ажиллах, түүний ач холбогдолын талаар мэдлэг олгох, туршлага солилцоход оршино.

09:30 – 10:00 Бүртгэл 10:10 – 10:30 Нээлтийн үг

Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР
– МҮХАҮТ, Бизнесийн ёс зүйн төвийн менежер А. БИНДЭРЪЯА
Менежментийн тогтолцоо ба Бизнесийн ёс зүй
– Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ Захирал МӨНГӨНБӨГЖ
Авлигаас сэргийлэх менежментийн тогтолцоо ISO 37001:2016 стандарт танилцуулах
– Глобал Куалити ХХК Захирал ХИШИГЖАРГАЛ
Хэлэлцүүлэг:
Монгол улсад хариуцлагатай бизнес эрхлэх давуу болон сул талууд (нэр хүнд, зардал болон эрсдэл)
Панелист: Илтгэгчид, төрийн зохицуулагч байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл (TBD).
Модератор: Транспэрэнси Интернешнл Монгол ТББ Гүйцэтгэх Захирал Э.МӨНХЖАРГАЛ

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00