БНТУ-ын Анкара хотод зохион байгуулагдах Турк – Монголын бизнес форум 2022

Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2022 оны 10 сарын 13-аас 19-ний хооронд зохион байгуулагдах Монгол – Туркийн Бизнес Форум, аяллын бүртгэл эхэллээ.

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Биржүүдийн Холбоо (TOBB)-той хамтран зохион байгуулж байгаа тус Бизнес Форумд Туркийн талаас тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, барилгын салбарын компаниуд оролцох бөгөөд Монголын дээрх чиглэлээр бизнес эрхлэгчид, ААН-үүдийг оролцохыг урьж байна.

Нийт 6 шөнө 7 өдөр зохиогдох тус бизнес аяллын хөтөлбөрт: 

  • Монгол Туркийн бизнес Форум, бизнесүүдийг уулзуулах B2B арга хэмжээ
  • Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Биржүүдийн Холбооны үйл ажиллагаатай танилцах тур
  • “FOODTECH EURASIA” үзэсгэлэн
  • Истанбул хотын аялал

Холбоо барих:

МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: 99102962, 80114044
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00