Олон улсын үзэсгэлэн, хурал зөвлөгөөн зохион байгуулагч Экспо Монгол ХХК нь гурав дахь жилдээ улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудыг нэгтгэсэн Build Mongolia 2023 олон улсын томоохон үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
Build Mongolia 2023 үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, нетворкинг хийх нэгдсэн маркетингийн таатай орчин байх юм.

Build Mongolia 2023 олон улсын үзэсгэлэн нь барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэх, хэрэгцээт бүтээгдэхүүнээ нэг дороос сонгох, харьцуулалт хийх, салбар салбарын хөгжил дэвшилтэй танилцах юм.

Барилгын форум, Эрчим хүчний форум, Уул уурхайн форум, Зам тээвэр, дэд бүтцийн форум зохион байгуулагдана.
Форумын ач холбогдол: Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, хэрэглэгч нарт зориулсан мэдлэг хуваалцах илтгэл, хэлэлцүүлэг, хөрөнгийн зах зээлийн боломж ба танилцуулга явагдах болно.


Төлбөр: TAX FREE /Хүн бүрт нээлттэй/

MSM Group LLC

Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Bloomberg Tv Mognolia, Mongolian Mining Journal, AustCham Mongolia, ГМБЭХ, Bisiness.mn, Zangia.mn