Customer Experience (CX) Conference – Байгууллагын өсөлтөд анхаардаг хэн бүхний оролцох арга хэмжээ

CX буюу хэрэглэгчийн туршлагын талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг холбох, хүрээллийг нэмэгдүүлэн, мэдлэгийг хуваалцах, энэ чиглэлээрх бодит туршлагуудаас суралцах зорилгоор Customer Experience Conference (CXConf23) 2 дахь жилдээ 5-р сарын 18-нд Зайсан Хилл Эвент Халлд зохион байгуулагдах гэж байна.

Хэрэглэгчдийн зан төлөв, хүлээлт хувьсан өөрчлөгдөж, хэрэглэгчийн туршлага (CX) нь бизнесийн амжилтын чухал хэмжүүр болж хувирах тусам бизнесүүд CX арга барилд хурдтай дасан зохицож, өөрсдийн арга барилыг олж, өөрчлөгдөх хэрэгцээ үүсч байна. Харин үүний тулд CX-ийг тусад нь аль нэг хүн эсвэл функцэд хариуцуулж орхихоос илүүтэй, байгууллагын “хүмүүс, технологи, үйл ажиллагаа, бизнесийн үнэт зүйлс”-ийг бүхэлд нь хамарсан зохицуулалтаар хангах шаардлагатай бид бүгд нүүр тулаад байна.

Конференс нь Биет болон Метаверс гэсэн холимог байдлаар зохион байгуулагдана. Биет конференцид CX чиг хандлага, СХ онол, СХ платформ, СХ дата аналитик, СХ стандарт гэх үндсэн агуулгаар явагдах ба СХ гэх ойлголтыг илүү задлан Брендийн туршлага, Бүтээгдэхүүний туршлага, Үйлчилгээний туршлага, Ажилтны туршлага гэсэн сэдвүүдээр ярилцах болно.

Бүртгүүлэх: https://cxconf.mn/

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00