Дата эрх чөлөө: Сонгуулийн хяналт 2023 үзэсгэлэн

“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас санаачлан “Дата эрх чөлөө” үзэсгэлэнг 2021 оноос Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа билээ.
Энэ жилийн “ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: СОНГУУЛИЙН ХЯНАЛТ” сэдвийн хүрээнд 2023 оны 12 сарын 6-10 хооронд Norphei Art галлерейд зохион байгуулахаар төлөвлөж байна.
————————————–
Үзэсгэлэнгийн хүрээнд 2020 оны УИХ, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын анхдагч тайланг хүлээн авч, тус тайлангийн дүнгээс онцлох датануудыг сонгон, танилцуулга мэдээллийг хэрэгжүүлэх гэж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв нь цаашид сонгуулийн явцад үүссэн дата мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар хүргэх, мэдээлэх чиглэлээр хийгдэж буй ажлынхаа талаар танилцуулахаас гадна, дата өгөгдлийг дүрслэл болгон хөгжүүлснээр сонгуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээг хөгжлүүлэх зорилготой юм.
Мөн энэ жил “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсанаараа онцлог бөгөөд тус хөтөлбөрийн Нэгдүгээр зорилтод улс төрийн санхүүжилт, тайлагнал, санал худалдан авах зохицуулалтыг боловсронгуй болгож, улс төрийн авлигыг бууруулах талаар дэвшилтэт заалтууд туссан. Энэхүү хөтөлбөрийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, төр болон ТББ-ууд өнгөрсөн хугацаанд олж авсан туршлага, сургамжаа солилцох, эрх зүйн орчинг цаашид улам боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулахыг зохион байгуулагчдын зүгээс эрэлхийлж байна.
—————————————-
Нэмэлт мэдээлэл:
Анхдугаар үзэсгэлэнгээ бид Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Тунгаахуй өгөгдлийн урлантай хамтран “ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: МЭДЭХ ЭРХ” сэдвээр 12-р сарын 6-11-ний хооронд Norphei Art галлерейд амжилттай зохион байгуулж, 800 гаруй хүн үзэж танилцсан билээ. Тус үзэсгэлэнгээр төрийн ил тод байдлыг сайжруулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, төртэй түншилж, хамтран ажиллах явцдаа нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулсан иргэний нийгмийн байгууллагуудын түүхийг өгүүлэх замаар нээлттэй өгөгдлийн сан бүхий www.opendatalab.mn сайтыг үйл ажиллагааг таниулснаараа онцлог.
2 дахь удаагийн үзэсгэлэнг “Дата эрх чөлөө: Дижитал хяналт” 2022 үзэсгэлэнг 12-р сарын 5-8-ны хооронд зохион байгуулсан. Тус үзэсгэлэнгийн хувьд 5-р сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хөндөж, иргэний нийгмийн хувьд хяналт тавихад тулгамдаж буй асуудлыг харуулсан.
Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00