ЭКСПОРТЛОГЧ ЖДҮ ба ОЮУНЫ ӨМЧ

МҮХАҮТ нь Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан 4 дүгээр сарын 28-ны өдөр “ЭКСПОРТЛОГЧ ЖДҮ ба ОЮУНЫ ӨМЧ” сэдэвт арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулж байна.

Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-аас хамтран гаргасан “Экспортын сэдэвчилсэн судалгаа, 2022” /х.19/-ны тайлангаас үзвэл уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлогчдын 81% орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгчид байна. Эдгээр экспортлогчдын бизнесийн үйл ажиллагааг гадаадын зах зээлд тогтвортой бөгөөд найдвартай явуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс жижиг, дунд үйлдвэрийн салбарыг кластераар хөгжүүлэх төрийн бодлого, оюуны өмч, инновацийн онол, практикийн асуудлыг бизнес эрхлэгчдэд таниулах зорилготой хөтөлбөр болно.

Арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд нээлттэй бөгөөд дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Хэзээ: 2023 оны 4 сарын 28-ний өдөр 9:00 – 11:30 цаг
Хаана: МҮХАҮТ 503 тоот

Холбоо барих:

Утас: 88081803, 88212205
Цахим шуудан: duurenjargal@mongolchamber.mn

Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00