Эмэгтэйчүүдийн алхалт – Нэг Тэрбумаараа Тэмцье 2023

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг хамтдаа таслан зогсооё!
НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ 2023 – “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ”
📆 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ⏰ 12:30 цагт
ХААНА: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Хүний эрхийн Иргэний нийгмийн байгууллагууд
Их, дээд сургуулиуд
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:
Монголын Эмэгтэйчүүдийн сан /МОНЭС/
V-Day олон улсын хөдөлгөөн
Азийн Сан
ЗОРИЛГО:
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх, тэдний эдийн засаг, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буй, үүнийг таслан зогсооход нийгмийн ойлголт, хандлага, мэдлэгийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, иргэдийн утга учиртай оролцоогоор дамжуулан хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх үндэсний хөдөлгөөнийг бэхжүүлэхэд оршино.
📞 Холбоо барих дугаар: 8008 9688, obrmongolia@gmail.com
———————————-
“ONE BILLION RISING” буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” хөдөлгөөн нь V-day хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 ОНООС ЭХЛЭН ЖИЛ БҮР өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм.
Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ЭСЭРГҮҮЦЛЭЭ УРЛАГААР ДАМЖУУЛАН ТЭМЦЭХ, ШААРДАХЫГ уриалдгаараа онцлогтой. Одоогоор дэлхийн өнцөг булан бүрд сая сая охид, эмэгтэйчүүд, сайн дурын идэвхтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ илэрхийлээд байна.
“Нэг Тэрбумаараа Тэмцье” хөдөлгөөн нь дэлхий даяар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө урлагаар дамжуулан нөлөөлдөг олон улсын хөдөлгөөн юм.
Үүний дагуу “Хөөрхөн Зүрх” ТББ нь 2013 оноос эхлэн жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө жил бүр тодорхой асуудлыг хөндөн нөлөөллийн ажлыг зохион байгуулж ирсэн.
✅ 2013 онд “ГИНЖИЙГ ТАСАЛ” – Хууль Сахиулахын Их Сургууль дээр 150 гаруй оюутан, сонсогчдод жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээллийг олгож, флашмоб хийсэн.
✅ 2014 онд “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ”- Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн оюутнуудын дунд “Гинжийг Тасал” флашмоб хийж, “Бидний дуу хоолой” гэр бүлийн хүчирхийллийн даван туулагчдын зураг бүхий явуулын үзэсгэлэнг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвтэй хамтран зохион байгуулж хүчирхийллийн талаар мэдээлэл олгосон.
✅ 2015 онд “ХУВЬСГАЛЫН ТӨЛӨӨ ХӨДӨЛГӨӨН” сэдвээр эцгийн эрхт ёсны соёлыг агуулсан нийгмийн хандлага, тогтолцоонд халах зорилгоор Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбайд 1,500 гаруй нийгмийн ажилтан мэргэжлээр сурч буй 18 их, дээд сургуулийн оюутнууд бөмбөрийн дуугаар охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоохыг уриалан шаардсан юм. Мөн энэхүү хувьсгалыг 8 аймагт амжилттай зохион байгуулсан.
✅ 2016 онд хүчирхийлэлгүй бүс болохын төлөө зургийн урлагаар дамжуулан охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох олон нийтийн дуу хоолойг 2016.03.07-нд Эрх чөлөөний талбайд 200 гаруй иргэний нийгмийн залуус, сэтгэл судлалын чиглэлээр сурч оюутнууд, олон нийттэй хамтран илэрхийлсэн. Тус сэдэв, удирдамжийн дагуу 10 аймаг хамтдаа дуу хоолойгоо нэгтгэсэн.
✅ 2017 онд “ДАВАН ТУУЛАГЧДЫН ДУУ ХООЛОЙ” сэдвийн хүрээнд баримтат зургийн үзэсгэлэн, даван туулагчдын дуу хоолой амьдралын түүх, оюутнуудын хэлэлцүүлэг, “Хохирогчдыг буруутгахаа зогсоо!” сэдэвт хэлэлцүүлэг зэргээр дамжуулан гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн даван туулагчдын дуу хоолойг олон нийт болон бодлого боловсруулагч нарт ойлгуулахыг ТАСЛАН ЗОГСООХОД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ УРИАЛсан юм. Энэхүү арга хэмжээ нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан бөгөөд бодлогод нөлөөлөх, олон нийтийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зогсоход хүчтэй нөлөөллийн хэрэгсэл болсон.
✅ 2018 онд “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛХАЛТ”-ыг үндэсний хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төвийн орон нутгийн салбарууд болон их, дээд сургуулийн оюутан, залуустай хамтран охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэн алхалтыг зохион байгуулсан билээ.
✅ 2019 онд “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭВ НЭГДЛИЙН ХАНА” уриан дор алхалт зохион байгуулж сэдэвт зургийг амилуулж 21 аймаг, 3 дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвүүд болон эмэгтэйчүүдийн хамгаалах байранд байрлуулсан билээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр уламжлалт тайван алхалтаа 1000 орчим оролцогчтойгоор Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Мөн 21 аймаг, алслагдсан 3 дүүрэгт ҮНДЭСНИЙ хэмжээнд үүрэг хүлээгч төрийн байгууллагууд болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг Төрийн бус байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа.
✅ 2020 онд олон нийт ихээр зорчдог 4 байгууллагын ханан дээр “БИДНИЙ ДУУ ХООЛОЙ” буланг бүтээж, уран зургийн бүтээлээр дамжуулан эмэгтэйчүүдэд ээлтэй орон зай, нөхцөлийг бүрдүүлэх хандлагыг түгээн дэлгэрүүлэхийг зорьсон. Мөн “БИДНИЙ ДУУ ХООЛОЙ” эмэгтэйчүүдэд зориулсан бүтээлч дэвтрийг боловсруулан эмэгтэйчүүдэд хэрхэн өөрийн дотоод дуу хоолойг сонсож өөртөө чанартай цаг гаргах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж хүчирхэгжих арга техникийг заалаа. Тус оны хөдөлгөөнд биеэр болон цахим орчинд ойролцоогоор 500,000 гаруй хүнд мэдээлэл хүргэн ажиллаа.
✅ 2021 онд Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг бий болгож, охид эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөө халдашгүй дархан байдлын эсрэг хүний эрхийн зөрчлийг насанд хүрэгчид болон өсвөр насныхны хүний эрхэд суурилсан хандлага, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх замаар сургуулийн орчинд хийгдэж буй охидын үзлэгийг халах зорилгоор 21 аймаг, 9 дүүрэгт “СУРГУУЛЬ БА ОХИДЫН ҮЗЛЭГ” сэдвээр зохион байгуулсан. Үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн хүрээнд 500 гаруй мэргэжилтнүүд цахим хэлэлцүүлэгт оролцож, цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бэлтгэн гаргасан контентийг 500,000 гаруй хүмүүс хүлээн авсан байна.
✅ 2022 онд Олон нийтэд жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдсэн өгөөмөр сексизм гэх ойлголтыг таниулж, энэ нь жендэрт суурилсан хүчирхийллийн нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг гэдгийг таниулж, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох нөлөөлөл хийх зорилготойгоор зохион байгуулж шууд болон шууд бусаар 1,500,000 гаруй хүнд хүрч ажилласан.
Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00