Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь 2023 оны 7 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Майами хотноо 12 дах удаагийн “МАЙАМИ ЭКСПОРТ-ИМПОРТ” Олон улсын үзэсгэлэн худалдаанд Монголын үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийг урьж байна.
Үзэсгэлэнд бэлэн хувцас, гэр ахуй, бэлэг дурсгал, хүнс гэх мэт үндсэн чиглэлээр явагдах тул АНУ-ын зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, таниулах сонирхолтой ААН-үүдыг бүртгэх болно.
Үзэсгэлэнгийн талбайн хураамж: 9мкв нь 1560 ам.доллар
Бүртгэл дуусах хугацаа: 2023 оны 5 дугаар сарын 31 хүртэл
Холбоо барих:
МҮХАҮТ, ҮЯГ-ын мэргэжилтэн
Утас: 77277070-4, 99036193
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn
Хавсралт: Бүртгэлийн хуудас