
Боловсролын тэгш бус байдлыг арилгах гүүр болцгооё! уриатай Extensive Reading Conference 2023 зарлагдлаа!
Lingors Mongolian Extensive Reading Association Монголд энэхүү унших аргыг нэвтрүүлээд 5 жил болжээ!

Энэ хугацаанд хамтдаа бүтээсэн ололт амжилтаа дүгнэх, аргачлалтайгаа холбоотой олон улсын болон дотоодын экспертүүдээс шинэ мэдээлэл, практик туршлага олж авах, мэдлэг туршлагаа өөр хоорондоо хуваалцах.

Бүх шатны боловсролын байгууллагын удирдах ажилтнууд, менежерүүд болон гадаад хэлний багш нар, мэргэжилтнүүд, судлаачид

1. Монголд анх удаа зохиогдож байгаа
2. Extensive reading аргачлалын талаар олон улсын болон Монголын экспертүүдээс хамгийн сүүлийн үеийн практик мэдлэг, туршлага олж авах боломж
3. Унших аргачлалыг хичээлдээ амжилттай нэвтрүүлэх сургалт, семинарт хамрагдах
4. Extensive reading хэрэгжүүлж байгаа туршлагатай ментор багш нартай ганцаарчилсан уулзалт хийж, зөвлөгөө авах
5. ER Roadmap-т өөрийн саналаа тусгах, хувь нэмрээ оруулах
6. Өргөн хүрээний нэтворкинг үүсгэх



