FaithTech УУЛЗАЛТ: Европын технологийн компаниудад зайнаас ажиллах нь

FaithTech Mongolia-с ээлжит ивент уулзалтаа зохиох гэж байна. Уг уулзалтад зочноор Romteca компанийн үүсгэн байгуулагч, CEO Cristian Balaceanu оролцох болно. Тэрээр Европ дахь технологийн компаниуд хэрхэн гаднаас outsourcing хийж, freelance-аар зайнаас ажилд авдаг талаар болон технологийн бизнес эрхлэлт ба өөрийн итгэл үнэмшлийн тухай мөн хуваалцах юм.
Түүний Romteca компани нь Румын улсад төвтэй бөгөөд Европ төдийгүй дэлхийн технологи суурьтай компаниудад хүний нөөц, ажилд зуучлах үйлчилгээ үзүүлдэг 10-аад жилийн туршлагатай юм. Cristian-ийг Монголд түр ирсэн үеэр нь энэхүү уулзалтыг хийж, Монголын технологийн мэргэжилтнүүдэд ямар боломж байгаа эсэхийг ярилцаж, түүнтэй чөлөөтэй яриа өрнүүлэх боломжийг гаргаж байна.
Уулзалт 2023 оны 8 сарын 24-нд 18:30-20:30 цагт (баруун 4 замд) Рокмон оффисын 3 давхарт 305 тоотод болно. Хүний тоо хязгаартай тул заавал БҮРТГҮҮЛНЭ үү. Төлбөргүй.
Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00