Foodex 2024 Японы хүнсний үзэсгэлэнд урьж байна

Азидаа хамгийн томд тооцогдох 49 дэх удаагийн Олон улсын хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн FOODEX Japan 2024 нь Японы Токио хотын Tokyo Big Sight үзэсгэлэнгийн төвд 3 дугаар сарын 5-наас 8-ны хооронд зохион байгуулагдана. Үзэсгэлэн үзэхээс гадна Японы үндэсний хүнсний үйлдвэрийн туршлагаас суралцах Үйлдвэртэй танилцах аялал багтсан болно.

Өнгөрсөн жилийн 2023 оны үзэсгэлэнд нийт 60 гаруй орны 2562 олон улсын хүнсний шилдэг байгууллагууд үзэсгэлэнд оролцож Дэлхийн өнцөг булан бүрээс 73,789 үзэгчид үзсэн бол энэ жил 70 гаруй орны 2300 томоохон хүнсний брендүүд бүртгүүлээд байна.  /Үзэсгэлэнд оролцох байгууллагуудын жагсаалтыг хавсаргав/

Үзэсгэлэнд доорхи салбарын хүнсний бүтээгдэхүүн оролцоно:

  • Талх нарийн боов
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
  • Чихэр, чихрэн бүтээгдэхүүн
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Өндөг болоод шувууны мах
  • Хүнсний тос
  • Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн
  • Жимс жимсгэнэ, нарийн ногоо
  • Халуун ногоо болон амтлагчууд
  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Органик бүтээгдэхүүн
  • Далайн хоол, далайн хоол амтлагчууд
  • Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд
  • Бүх төрлийн шингэн хүнс
  • Тээврийн үйлчилгээ
  • Байгальд ээлтэй сав баглаа боодол гэх мэт өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болно.

Хавсралт: Бүртгэлийн хуудасЗардлын мэдээлэлОролцогчдын жагсаалт Олон улсОролцогчдын жагсаалт Япон

Холбоо барих:

МҮХАҮТ, Үзэсгэлэн, яармагийн газар
Утас: 7727-7070/4/, 99036193
Цахим шуудан: Exhibition@mongolchamber.mn

Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00