“Хоккайдо 2023” байгаль орчин, уур амьсгалын олон улсын үзэсгэлэн, туршлага судлах аялал

МҮХАҮТ, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран Япон Улсын Саппоро хотод 2023 оны 4-р сарын 15-18-ны өдрүүдэд болох G7-гийн Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд нарын зөвлөлдөх хурлын үеэр зохион байгуулагдах “Байгаль орчин, уур амьсгалын олон улсын үзэсгэлэн Хоккайдо 2023” үзэсгэлэн үзэж танилцах, туршлага судлах аялалыг зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр Саппоро хотын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, байгаль орчны салбар дахь үйл ажиллагаа, Саппоро хот болон Хоккайдогийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, технологийн шийдлүүдтэй танилцах болно.

Байгаль орчин, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг 2023 оны 3-р сарын 10-ны өдрийг хүртэл бүртгэнэ.

Холбоо барих:

МҮХАҮТ, Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 8300-1109
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Хавсралт:

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00