Хятадын ӨМӨЗО-ны худалдааны тэнхим болон МҮХАҮТанхим хамтран ӨМӨЗОрны томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчлах хугацаандаа Монгол улсын аж ахуйн нэгжүүдтэй бизнес уулзалт хийх юм.
Тус бүрэлдэхүүнд ӨМӨЗО-ны шинэ эрчим хүч, цахилгаан эрчим хүч, газрын ховор элемент, бараа бүтээгдэхүүний худалдаа, авто тээвэр зэрэг салбарын 20 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
Дээрх чиглэлээр шинээр бизнесийн боломж эрэлхийлж буй томоохон төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Зохион байгуулагч: МҮХАҮТанхим
Хаана: МҮХАҮТанхим 1-р давхар Их Танхим
Хэзээ: 2023.06.22 – 14:30 минут
Бүртгэлийн дуусах хугацаа: 2023.06.21
Холбоо барих:
МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: 88171901, 80768073
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn, waijiao@mongolchamber.mn