KPI Essentials танхимын сургалт

KPI нэвтрүүлэхээр зорьж буй мэргэжилтнүүдийн хувьд оновчтой KPI-аа сонгох, KPI-ийн датагаа цуглуулах нь хамгийн хэцүүхэн сорилууд байдаг. Эдгээр бэрхшээлүүдийг шийдэх арга нь KPI-ийг үнэлэх, сонгохоос эхлээд үр дүнг цуглуулж, нэгдсэн гүйцэтгэлийн тайлан гаргах хүртэл процессийг агуулсан сайн аргачлалыг бий болгох юм.
Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү Certified KPI Professional сургалтын нэг өдрийн хураангуйлсан хэлбэр болох KPI MASTERCLASS сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.
Сургалтанд сууснаар таны Бизнест үзүүлэх давуу талууд :
– KPI үнэлгээний шилдэг аргачлалыг суралцан бизнесийнхээ гүйцэтгэлийг сайжруулах
– Байгууллагынхаа гүйцэтгэлийг хянах оновчтой KPI-уудыг сонгож, бизнесийн үр дүнг сайжруулах
– KPI ашиглан дата цуглуулах процессоо оновчилсноор үнэ цэнийг бий болгох
СУРГАЛТЫН АГУУЛГА
Сургалтын өмнө :
– KPI менежментийн тухай урьдчилсан тест авах ба ингэснээр багш танхим дахь оролцогчдын түвшинд тохируулсан сургалтын агуулгыг бэлдэх боломжтой болно
– Сургалтын өмнө уншиж судлах материалууд өгөгдөнө
– Суралцагчдын форумд нэгдэж, хоорондоо танилцах, сургалтын тухай асуултуудаа асуух боломжтой.
Үндсэн сургалт 1 өдөр танхимд зохион байгуулагдана. Сургалтыг олон улсын KPI Insititute-ийн сургагч багш, Могул Консалтинг компанийн захирал Н.Жавхлан удирдан явуулах болно.
Сургалтын дараа:
– Хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө
– Вебинар
– Форум хэлэлцүүлэг
– Нэмэлт унших материал
– Шалгалт
Сургалтын эдгээр 3 үе шатыг амжилттай суралцсанаар Та KPI ESSENTIALS сертификатийн эзэн болно.
Сургалтанд оролцсон хүн бүр олон улсын шилдэг туршлага, төрөл бүрийн кейс ажлууд, Гүйцэтгэлийн удирдлагын системд ашиглагддаг загвар темплейтүүд, сургалтын материалууд, гарын авлагууд, видео нэмэлт сургалтуудыг авах болно.
СУРГАЛТ БОЛОХ ОГНОО : 2024 оны 3 сарын 22-ны өдөр 09:00 – 18:00 цагийн хооронд
ХААНА : удахгүй зарлана
Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл авах : http://mogulconsulting.mn/post/133770
Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00