LADY ENTREPRENEUR – 2023

МҮХАҮТ-аас 2 жил тутамд зохион байгуулдаг “LADY ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол, үйл ажиллагаа КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас завсардсны дараа “БИЗНЕС ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” сэдвийн хүрээнд шинэ өнгө төрхөөр, шинэлэг хэлбэрээр  2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах болсныг дуулгахад таатай байна.

Улс орны эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн манлайлалыг түгээн дэлгэрүүлэх, арга туршлагаас хуваалцахаас гадна өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэмжин урамшуулах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд уг арга хэмжээний зорилго оршино.

“LADY ENTREPRENEUR-2023” арга хэмжээг дараах номинаци, шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулна. Үүнд:

A.    Гран При шагнал 

B.    Номинациуд:

  1. Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренёр хатагтай
  2. Экспортлогч Энтрепренёр хатагтай
  3. Хөрөнгө оруулагч Энтрепренёр хатагтай
  4. Импортлогч Энтрепренёр хатагтай
  5. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренёр хатагтай
  6. Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренёр хатагтай
  7. Дэвшилтэт, техник, технологи Ноу-Хау нэвтрүүлэгч Энтрепренёр хатагтай
  8. Байгальд ээлтэй үйлчилгээ эрхлэгч Энтрепренёр хатагтай
  9. Гарааны бизнес эрхлэгч Энтрепренёр хатагтай
  10. Үйлчилгээний Энтрепренёр хатагтай
  11. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Энтрепренёр хатагтай

ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ УДИРДАМЖ

1. Материал илгээх:

  • Номинацид нэр дэвшигч нь шалгаруулалтын материалаа зөвхөн цахимаар, зааврын дагуу илгээнэ.
  • Цахимаар мэдээлэл илгээхдээ award.mongolchamber.mn сайтаар нэвтэрч, тохирох номинацийг сонгон бүртгэлийн хуудас бөглөнө.
  • Нэг байгууллага 3 хүртэлх номинацид материал илгээх боломжтой ба нэгээс дээш номинацид нэр дэвшиж байгаа бол номинаци тус бүрийн  үзүүлэлтийн дагуу мэдээллээ илгээнэ.
  • Мэдээлэл илгээхдээ 2021-2022 онуудад хийсэн үйл ажиллагаа, эдийн  засгийн   тоон үзүүлэлтүүдийг голлон тусгана.

2. Материал хүлээн авах хугацаа:

  • 2023 оны 03 дугаар сарын 17-ны 17.00 цаг хүртэл материал хүлээн авч, систем хаагдана.

3. Цахимаар бөглөх заавар:

  • award.mongolchamber.mn вебсайт хаягаар орж компанийн нэрээр БҮРТГЭЛ үүсгэх
  • Бүртгэл үүсгэсэн мэйл хаягаар НЭВТРЭХ
  • Дэвшиж буй номинациа сонгон дарж асуулгын дагуу форум бөглөн, материал хавсаргаж ИЛГЭЭХ ТОВЧ дарах
  • Шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тоон мэдээллийг голчлон тусгана.
  • Таны мэдээлэл амжилттай илгээгдлээ, Баярлалаа гэсэн мэдээлэл гарч ирснээр материал амжилттай илгээгдсэнд тооцно.
  • Хэрэв 2 ба 3 дахь номинацийн сонголтыг хийхээр бол нүүр хуудас руу буцаж жагсаалтаас сонголтоо дахин хийнэ.
  • Файл хавсаргах /Нэмэлтээр файлууд хавсаргаж илгээх, нийт 24mb хэмжээтэй файл илгээх боломжтой/

Жич: award.mongolchamber.mn вебсайтад бүртгүүлж байсан бол өмнөх бүртгэлээрээ орохыг анхаарна уу.

Холбоо барих:

Гишүүнчлэлийн Газар
Утас: 77277070-2, 9080-2244, 9401-3003
Цахим шуудан: membership@mongolchamber.mn

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00